ЖДҮ төсөл - Бизнесийн төсөл

ЖДҮ төсөл - Бизнесийн төсөл Бүх төрлийн ЖДҮ-ийн төсөл, тусгай зөвшөөрлийн төслүүд, бизнес төсөл, төлөвлөгөөг боловсруулж байна

📣 ТӨВ АЙМАГТ ЖДҮ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ! 📈Төв аймгийн Засаг дарга, ХХААХҮЯ, ЖДҮ-ийн газар...
31/07/2026

📣 ТӨВ АЙМАГТ ЖДҮ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ! 📈

Төв аймгийн Засаг дарга, ХХААХҮЯ, ЖДҮ-ийн газар (SME Agency of Mongolia) хамтран байгуулсан гэрээний дагуу 2026 онд орон нутгийн ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор 4.8 тэрбум төгрөгийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрийг олгохоор боллоо.

Таны бизнес Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан журамд заасан бичил үйлдвэр, үйлчилгээний ангилалд багтаж байгаа бол зээлийн хүсэлтээ цахим хэлбэрээр илгээх боломжтой.

📅 ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
✅ Эхлэх: 2026 оны 08 дугаар сарын 03-ны 08:30 цагаас
✅ Дуусах: 2026 оны 09 дугаар сарын 01-ний 17:30 цаг хүртэл

📌 ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
✅ Зээлийн хүү: Жилийн 5% (маш бага хүү!)
✅ Зээлийн хугацаа:
Үндсэн хөрөнгийн зээл - 8 жил
Эргэлтийн хөрөнгийн зээл - 5 жил

⚙️ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАРУУД:
🌽 Газар тариалан: Хүнсний ногоо боловсруулах, хадгалах зоорь; Малын тэжээл тариалах
🐄 Мал аж ахуй: Эрчимжсэн аж ахуй (үхэр, гахай, тахиа); Мал үржүүлэг, технологийн үйлчилгээ
🥛 Хүнсний үйлдвэр: Сүү, мах боловсруулах; Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
👕 Хөнгөн үйлдвэр: Оёмол, нэхмэл бүтээгдэхүүн (арьс, шир, ноос ноолуур, зөөлөн эдлэл)
🔧 Үйлчилгээ: Ахуйн үйлчилгээний төв (3-аас доошгүй төрөл)

✅ ОНЦГОЙЛОН АНХААРАХ ЧИГЛЭЛ (Давуу тал болох):
Нийслэлээс орон нутагт шилжсэн ААН, иргэнийг ажилд авсан байх.
Импортыг орлох, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
Хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч.
"Цагаан алт хөдөлгөөн", "Атар-4", Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэмжсэн байх.

🌐 ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ӨГӨХ:
💻 https://sme.gov.mn/login холбоосоор орж бүртгүүлнэ үү.

📞 ТӨСӨЛ БИЧҮҮЛЭХ, ЗӨВЛӨГӨӨ АВАХ БОЛ:
Та мэргэжлийн түвшинд төсөл бичүүлэх, эсвэл зөвлөгөө авахыг хүсвэл:
📞 88751112 дугаарт холбогдох эсвэл PM (зурвас) бичээрэй.

#ЖДҮ #төлөвлөгөө #төсөл #зөвлөгөө #ТөвАймаг

18/06/2026
ЖДҮ зээлд оролцохдоо хүмүүс ихэвчлэн нэг зүйлийг андуурдаг.“Төсөл байхад болно” гэж боддог.Гэтэл бодит дээр тийм биш.Сан...
30/04/2026

ЖДҮ зээлд оролцохдоо хүмүүс ихэвчлэн нэг зүйлийг андуурдаг.
“Төсөл байхад болно” гэж боддог.
Гэтэл бодит дээр тийм биш.
Санхүүжилт олгогчид хамгийн түрүүнд хардаг зүйл бол:
танай бизнес үнэхээр ажиллаж байна уу, тэрийгээ төсөл дээрээ зөв, уялдаа холбоотой илэрхийлж чадсан уу гэдэг.
Жишээ нь:
огт өөр чиглэлийн, хиймэл санагдах бэлэн төсөл бол шууд эрсдэл гэж харагддаг.
Харин өөрийнхөө хийж байгаа ажлыг дараагийн шатанд гаргах логиктой төсөл бол илүү итгэл төрүүлдэг.
Тиймээс төсөл гэдэг бол зүгээр нэг бичиг баримт биш.
Танай бизнесийн “үнэн төрх”.
Манайх 2014 оноос хойш ЖДҮ, бизнесийн төслүүд дээр ажиллаж ирсэн.
Энэ хугацаанд ойлгосон нэг зүйл бол —зээл авдаг төслүүд гоё бичигдсэндээ биш,
бодит бизнес дээр суурилсандаа ялгардаг.
Хэрвээ та зээлд тэнцэх магадлалаа нэмэгдүүлэхийг хүсэж байвал төсөл бичүүлэхээсээ өмнө таны бизнесийг зөв “ойлгож” чаддаг хүнтэй ажиллах нь илүү чухал.

📩 Хэрвээ төсөл бичүүлэх болон зөвлөгөө авах бол 88751112 дугаараар холбогдоорой.

#ЖДҮ #төлөвлөгөө #бизнесплан #төсөл #Төсөл #бизнес #зөвлөгөө

23/04/2026

⁉НИЙСЛЭЛД ЭНЭ ЖИЛ ЖДҮ ЗАРЛАГДАХГҮЙ

👉Гэсэн хэдий ч та төслөө бичүүлээд Зээлийн батлан даалтын сан, Жайка зэрэг төслийн зээл олгодог байгууллагуудад арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой.

2014 оноос хойш төсөл бичих, боловсруулах, зөвлөгөө өгч ажилласан туршлагатай хамт олон таны төслийг бичиж өгнө. Та төсл...
21/04/2026

2014 оноос хойш төсөл бичих, боловсруулах, зөвлөгөө өгч ажилласан туршлагатай хамт олон таны төслийг бичиж өгнө. Та төслөө бичүүлэх бол 8875-1112 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

20/04/2026

📣ӨМНӨГОВЬ аймгийн ХАНБОГД суманд 2026 ОНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 4,1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.🆓

✅Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia болон ӨМНӨГОВЬ аймгийн ХАНБОГД сумын Засаг дарга, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан / Oyu tolgoi catalyst fund-тай “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ”-г байгуулсан.

ℹ️Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр https://sme.gov.mn/login-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.

🟢ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
🔹Эхлэх: 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08:30 цагаас
🔹Дуусах: 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл

🟢ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
🔹Зээлийн зориулалт, хугацаа: Үндсэн хөрөнгийн зээл 8 жил, Эргэлтийн хөрөнгийн зээл 5 жил
🔹Зээлийн хүү : 5 хувь (жилийн)

💠ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:
✅Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар хамрагдана.
❌Бөөний болон импортын худалдаа үйлчилгээ (хамрагдахгүй)❗️

☎️ХОЛБОО БАРИХ УТАС: 77485555-1 Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн газар.
Ханбогд 98114890

20/04/2026

Address

БГД, 14-р хороо, Ачлал их дэлгүүр, 502 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when ЖДҮ төсөл - Бизнесийн төсөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share