16/07/2026
✨ НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Яап ван Хиердэнтэй уулзаж, тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын салбарын чадавхыг бэхжүүлэх болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Сертф Аженси ХХК нь НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO)-ын хэрэгжүүлсэн Экспортыг дэмжих төслийн 2023 оны оролцогч байгууллага юм.
Тус төслийн хүрээнд Персийн булангийн Итгэмжлэлийн төв (Gulf Accreditation Center, GAC)-өөс халал баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэл авч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн халал баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй болсон билээ.