Худгийн насос

Худгийн насос Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Худгийн насос, Business service, Баянгол дүүрэг Замчдын гудамж 73-р байр 101 тоот утас 88664040, Ulaanbaatar.

Гүний худгийн насосны худалдаа, насос захиалга, худаг өрөмдлөг, худгийн засвар үйлчилгээ.Байршил:БГД Төмөр зам Замчдын гудамж 73-р байр 101 тоот , Утас : 88664040 Гүний худгийн тоног төхөөрөмжийн худалдааны “PUMP” төв
Эрхэм та өөрийн аж ахуйн хашаа ,эдлэн газар , зусландаа худаг гаргуулах , хуучин худгийнхаа тоног төхөөрөмжиндөө засвар үйлчилгээ хийлгэх ,гүний худгийн сайн чанарын насос хайж байгаа, шинээр худаг гаргуулах бол манай компанийн дэрэгдэх гүний худгийн тоног төхөөрөмжийн худалдааны “PUMP” төвд хадана уу. Манай компани БНХАУ-ын усны насосны үйлдвэрлэлээрээ Азидаа тэргүүлэгч DAFU компанийн албан ёсны борлуулагч юм.Бид таны худалдан авсан бүхий л тоног төхөөрөмжиндөө 6-12 сарын баталгаа гаргаж байна. Одоогоор манай худалдаанд 15м-250м хүртэлх гүнээс ус сорох хүчин чадалтай 220в-380в-ын гүний худгийн насосууд худалдаалагдаж байна.Манай насоснууд нь зэврэлтээс хамгаалагдсан никель гадаргуутай ,ус дамжуулах хоолойг холбох холболтын эд ангиуд нь зэс болон гуулиар хийгдсэн олон улсын ISO9001-н чанарын шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм.Бид насос болон тоног төхөөрөмжөө худалдан борлуулахаас гадна таны захиалгын дагуу хаягаар тань хүргэн өгч, суурилуулан ,ажиллуулж хүлээлгэн өгөх үйлчилгээг үзүүлж байна. Гүний худгийн тоног төхөөрөмжийн худалдааны “PUMP” төв нь:
1. Ган хийцтэй ажлын дугуй нь төмөр насосууд зарж байна.
2. Үйлдвэрлэлийн зориулттай өндөр хүчин чадлын насосууд
3. Худгийн ус өргөх PVC хоолойнууд
4. Бүх төрөлийн өндөр жийлтэй цахилгааны кабель
5. Насос бэхэлдэг зэврэлтээс хамгаалсан бүрээстэй бэхэлгээний тросс
6. 3,8-7,5 киловаттын хүчин чадал бүхий 220-330 вольтын бензин болон дизель цахилгаан үүсгүүрүүд
7. Гар худгаас болон усан сангаас ус сорох зориулттай бага оворын усны насос
8. Цахилгаан болон гагнуурын аппарт хослосон бага оворын цахилгаан үүсгүүрүүд
худалдаалж байна.
Мөн малчид та бүхний хэрэглэж буй хуучны богино яндант болон, кашка худаг чинь цагийн уртад элэгдэж муудсан бол манайд хандана уу.Та нэг доор олон малыг услах , их хэмжээний ус хэрэглэх шаардлагатай үед таньд худгаас усаа ховоодох нь хүдрэлтэй байна уу?Tэгвэл манай төв таны худагт таарсан бага оворын хүчин чадалтай гүний насос, цахилгаан үүсгүүрүүдийг борлуулж байна.Мөн бид таны худгийн гүн болон ,усны хэмжээнд чинь тохирсон цахилгаан насос худалдаах буюу зөвөлгөө өгнө.
Дээрхи насоснуудыг авахаар бол бидэнд хандаж хөдөө орон нутгаас захиалан авч болохоос гадна , манай төв таны худалдан авсан барааг орон нутаг руу унаанд тавьж өгөх үйлчилгээг үзүүлж байна.
Хөдөө орон нутгаас манай бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан тохиолдолд бид шуудангаар явуулах үйлчилгээг үзүүлэж байгаа.

Хаяг :Баянгол дүүрэг Замчдын гудамж 73-101 тоот гүний худгийн тоног төхөөрөмжийн худалдааны “PUMP” төв Утас: 88664040

29/06/2026

Гүний худгийн 380в, 220в хүчин чадлаар ажилладаг насоснуудын ажлын бүтээл 12в, 24в -оор ажилладаг насосноос хамаагүй, харьцуулшгүй өндөр.Хүмүүс 12в насосыг 220в оор ажилладаг насос шиг 1 цагт 3-5тн ус өгдөг гэж боддог юм шиг бн.Яаж ч бодсон машин, мотоцилын аккумулятраар ажилладаг насос тийм өндөр бүтээл өгч чадах вэ дээ.Жоохон баримжаатай төсөөлмөөр байна аа манайхаан 😅

Манай насосны төвд дуусчихаад байсан 380в ын  5.5 кв, 4кв , 3кв хүчин чадалтай өндөр напортой, 1 цагт дунджаар 10-15м³ б...
26/06/2026

Манай насосны төвд дуусчихаад байсан 380в ын 5.5 кв, 4кв , 3кв хүчин чадалтай өндөр напортой, 1 цагт дунджаар 10-15м³ бүтээлтэй 159мм-ийн цооногт таарах 100мм диаметртэй насосууд дахин ирлээ.
100мм нарийн диаметртэй 380в 5.5 кв насос нь 220м напортой тул ундарга сайтай богино гүнтэй цооногт тавиад гараад хол зайд шахахад нэн тохиромжтой насос.
100мм диаметртэй 380в 4кв насос нь 160м напортой.Мөн хол зайд ногоо, мод услахад, 1 цагт 8-12м³ бүтээлтэй тул зам барилгын ажилд хэрэгцээтэй усны хэрэглээг түгээхэд маш тохиромжтой насос.

Хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө.
Утас ☎️: 88664040

20/06/2026

40м худагт тавьсан 220в 2.6кв насос.

Анхааруулга!   Гүний худгийн насос дотроо мотор нь тосон хөргүүртэй, усан хөргүүртэй гэж хоёр төрөл байдаг.Том оврын шир...
09/06/2026

Анхааруулга!
Гүний худгийн насос дотроо мотор нь тосон хөргүүртэй, усан хөргүүртэй гэж хоёр төрөл байдаг.Том оврын ширмэн, ажлын дугуйтай QJ загварын 380в насосууд усан хөргүүртэй.Мотор нь усан хөргүүртэй насосыг шинээр тавихдаа моторын дээд, доод хэсэгт байгаа ус хийхэд зориулсан 17-гийн волтыг тайлж аваад усан хийдэг.Хэрэв мотор руу нь ус хийхгүй шууд цооногтоо тавиад ажиллуулвал насос 4-5 минут ажиллаад шатна.
Ойрд маш олон газрууд ингэж насосоо шинээр нь шатааж байна.Иймд тосон хөргүүртэй насос тавьж бн уу, усан хөргүүртэй насос тавьж байна уу гэдгээ маш сайн анхаараарай.Тосон хөргүүртэй насос нь гаднаас нь харахад никель корпустай үйлдвэрээс нь моторын хөргөлтийн шингэнийг шахчихсан шууд цооногт тавихад бэлэн ирдэг.Усан хөргүүртэй насосууд голдуу хөх, ногоон өнгөтэй ширмэн ажлын дугуйтай насосууд байдаг.Тийм усан хөргүүртэй насосны моторын усыг заавал хийнэ!
Зөвлөгөө авч болно.

Утас 88664040

07/06/2026

Манай контрол бокстой самбартай 220в 2.2кв насосыг 70м дээр тавихад ингэж гарч байна шүү дээ.

20/05/2026
1.Төмөр ажлын дугуйтай буюу нержин ажлын дугуйтай SP загварын 380в 7.5кв, 1 цагт 10-19м³ бүтээлтэй, 170м гүн хүртэлх гүн...
18/05/2026

1.Төмөр ажлын дугуйтай буюу нержин ажлын дугуйтай SP загварын 380в 7.5кв, 1 цагт 10-19м³ бүтээлтэй, 170м гүн хүртэлх гүнд тавьж болох насос.Богино гүнтэй, их ундарга сайтай цооногт тавиад гараад хол зайд усалгаа хийх, усан сан, хөв цөөрөм дүүргэх, зам усалгааны 20 тн-ы усны машинд ус өгөх, олон тонны хэмжээтэй нөөцийн савыг богино хугацаанд дүүргэхэд их тохиромжтой насос.
2.Мөн нержин ажлын дугуйтай 220в 2.6кв, 1 цагт 5-7м³ бүтээлтэй, 150м хүртэлх напортой , контрол бокстой буюу удирдлагын самбартай насос.Ус өргөх ам нь 40мм, гаргаад хол зайд мод зүлэг услах, шингэн хүнсний үйлдвэр зэрэгт нэн тохиромжтой насос.
3.Их гүнтэй цооногт тавихад тохиромжтой бага кв-ттай , 220м хүртэлх напортой насос.Уг насос нь 380в, 3кв, 1 цагт 4-6м³ бүтээлтэй насос.Хүлэмж, мод усалгаа, ногоо услах зэрэгт нэн тохиромжтой.
4.Богино гүнтэй 10-70м цооногт тавьж 1 цагт 10-12м³ ус өгөх хүчин чадалтай 220в, 2.6кв, 50мм ус өргөх амтай, 100мм диаметртэй контрол бокстой буюу удирдлагын самбартай насос.Ус түгээх, үйлдвэр зэрэгт их тохиромжтой.
5.Бага гүнтэй эргүүлдэг худаг, гараар ховооддог 10-20м гүнтэй худагт 12в-оор ажилладаг насос.

Насос захиалбал орон нутаг руу унаанд тавьж өгнө.

Утас :88664040

Газар тариалан, уул уурхай, зуурмагны болон өдөрт их хэмжээний ус хэрэглэх үйлдвэрийн зориулалтын худаг гаргуулах бол ха...
07/05/2026

Газар тариалан, уул уурхай, зуурмагны болон өдөрт их хэмжээний ус хэрэглэх үйлдвэрийн зориулалтын худаг гаргуулах бол хамгийн чухал нь эхлээд өрөмдүүлэх худгийнхаа цооногийн диаметрийг анхаарах хэрэгтэй.ААН, хувь хүмүүс анхнаасаа худгаа 159мм -ийн диаметртэйгээр өрөмдүүлчихээд дараа нь 1 цагт 30-60тн усны хэрэглээ яриад, тэр хэрэглээндээ таарсан өндөр бүтээлтэй насос хайгаад байдаг.Гэтэл 159мм-ийн диаметрийн хэмжээтэй цооногт 100мм, 130мм диаметртэй насос л багтдаг.Тухайн хэмжээтэй насоснуудын хамгийн дээд бүтээл нь 20-30тн. Нөгөө цагийн 40-60тн бүтээлтэй, хэрэгцээнд нь таарсан насосууд нь голдуу 150-200мм хэмжээтэй байдаг.Ингээд нөгөө анх өрөмдүүлсэн 159мм-ийн диаметртэй цооногтой худагт нь насос сонголтын боломж бага болдог. Иймд усны хэрэглээ өндөртэй үйл ажиллагаандаа таарсан , цагийн бүтээл ихтэй насостой худагтай болмоор байгаа бол анхнаасаа 219-330мм -ийн диаметрээр худгийн цооногоо өрөмдүүлээрэй.

Насосны талаарх мэдээлэл авахаар бол утас 88664040

Address

Баянгол дүүрэг Замчдын гудамж 73-р байр 101 тоот утас 88664040
Ulaanbaatar
16052

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Худгийн насос posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share