“Чоно Финанс ББСБ” ХХК нь 2012 оны 04-р сарын 04-ны өдөр 2 гишүүнтэй үүсгэн байгуулагдаж Санхүүгийн Зохицуулах Хорооны 2012 оны 06-р сарын 20-ны өдрийн 196-р тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж ирлээ. Бидний бизнесийн үйл ажиллагаа харилцагчдын маань эрэлт, хэрэгцээгээр тодорхойлогддог учраас бид шаардлагатай байгаа санхүүги
йн цогц үйлчилгээг орчин үеийн шийдлээр хамгийн хялбар аргаар шуурхай хүргэхийг зорин ажиллаж байна.
2012-2020 онуудад харилцагчиддаа зориулан Мишээл тавилгын төвийн түрээслэгчдэд павильон барьцаалсан зээл , бизнесийн зээл , шуурхай, хэрэглээний ЗЭЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ санхүүгийн зах зээлд нийлүүлж, давхардсан тоогоор 1235 гаруй иргэд, аж ахуйн нэгжид 39 тэрбум зээлийн үйлчилгээ үзүүлэн, салбартаа өөрийн гэсэн үйлчилгээний БРЕНД нэрийг хэрэглэгчдийн дунд бий болгож чадсан билээ.
Бичил санхүүгийн хөгжлийн сангаас Бөөний зээл дамжуулан олгох гэрээ байгуулж, бага орлоготой, бичил бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьжиргаа, бизнесийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ТӨСЛИЙН ЗЭЭЛ-ийн бүтээгдэхүүнийг 2 удаа амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл: -Зээлийн үйлчилгээ;
-Валют арилжааны үйлчилгээ;
-Төлбөрийн баталгаа гаргах үйлчилгээ;
-Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээ;
-Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор хаалттай хүрээнд бонд гаргах;
МҮХАҮТ –аас шалгаруулдаг Ентерпрейнер -2015 оны Шилдэг ББСБ 1 удаа, 2016 оны СБД-н тэргүүний татвар төлөгч байгууллагаар шалгарч , нийт үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш татвар, НДШ-т өссөн дүнгээрээ 2,8 тэрбум төгрөгийн татварыг төлж ирлээ.
Дэлхийг нийтийг хамарсан Ковид-19 цар тахалын үед үйл ажиллагааны хүрээнд Харилцагчидаа дэмжин ажиллах зорилгоор, зээлийн хүүг бууруулах , зээл, хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах, шинээр төлбөрийн графикийг хэрэглэгчийн хүсэл санхүүгийн байдалд нь үндэслэн байгуулах, хэрэгцээт зээлийг олгох нэмэгдүүлсэн хүү торгуулийг тооцохгүй байх зэргээр Засгийн газар , Санхүүгийн зохицуулах хорооны журам зэргийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргуулан ажиллаж ирлээ. Энэ ажлын хүрээнд нийт 18 харилцагчийн 400 сая төгрөгийн хүүгийн төлөлтийг хөнгөлж , хамтран ажиллалаа.
2021 оны 4- улиралд нийт харилцагчдаа зориулж онлайн зээлийн АПП-аа ашиглалтанд оруулж зээлийн эрхийг барьцаагүй, олгох, мөн хэрэлээний лизингийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгохоор бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Манай бизнесийн түүхийг хамтдаа бичилцэж буй бидний үнэт зүйл болох эрхэм харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн найдвартай санхүүгийн үйлчилгээ үзүүлж урт хугацаанд хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг.
Бид хууль ёсыг дээдлэн сахигч байж, хуулийн хүрээнд бизнесийн болон мэргэжлийн ёс зүйг баримталж ажиллана.