16/04/2025
📣 ХЭЛЭЛЦЭЭР ХИЙГЧ ЭКСПЕРТТЭЙ УУЛЗАХ СУРГАЛТЫН НЕТВОРКИНГ ЭВЕНТ ЗАРЛАГДЛАА!
Та ямар ч төрлийн ажил мэргэжилтэй, хүсэл тэмүүлэлтэй байсан бизнесийн салбарт, нийгэмд, карьераа өсгөх, өөрийгөө амжилтад хүргэх, олон улсын залуучуудтай зэрэг алхах хамгийн гол түлхүүр, суралцах ёстой зүйл бол яах аргагүй борлуулалтын ур чадвар.
Танай байгууллагын боловсон хүчин нэг бүр “борлуулалт”-ын чадварыг эзэмшсэн, өсөх хөгжих хүсэл эрмэлзэл дүүрэн нэгэн болсон байх ирээдүйг та төсөөлж байсан уу? Тийм бол борлуулалт болоод харилцааны ур чадварыг ХЭЛЭЛЦЭЭР ХИЙГЧ ЭКСПЕРТ Г.Намхайдоржоос суралцах боломж нээгдлээ!
🤝 СУРГАЛТААР ЮУ ОЛЖ ЭЗЭМШИХ ВЭ?
✅Хэлэлцээр хийх, ярих ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?
✅Борлуулалтын ур чадвар нь хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
✅Байгууллагын харилцаан дахь мэргэжлийн борлуулалтын ур чадвар
✅Борлуулалтын ур чадвар карьерын өсөлт, бизнесийн амжилт, орлогын өсөлтөд нөлөөлөх нь
🤝 СУРГАЛТЫГ ХЭРХЭН ЗАХИАЛАХ ВЭ?
Сургалтыг байгууллага, хамт олноороо захиалах боломжтой ба:
✅ 1-2 цагийн мэдлэг, мэдээлэл олгох лекц хэлбэртэй (Оролцогчийн тоо заахгүй);
✅ 4 цагийн оролцоо хангасан Workshop хэлбэртэй (Нэг ээлжид 20 хүртэлх оролцогч) сургалтуудаас сонгох боломжтой.
🤝 ЭКСПЕРТ СУРГАГЧ БАГШИЙН ТУРШЛАГА?
Эксперт Г.Намхайдоржийг The Apprentice Mongoila бизнесийн реалити шоуны финалист оролцогч гэдгээр нь олон хүн мэддэг. Түүнчлэн, Terminal 1.0 төслийн санаачлагчдын нэг бөгөөд төслийн удирдагчаар ажиллаж байсан. Мөн Монголын нэр хүн бүхий томоохон байгууллагууд болон брэндүүдэд бизнес хөгжил, борлуулалт, маркетинг, Пи-Ар чиглэлээр ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай залуу бизнесмен билээ. Тэрээр, нийгмээрээ хамтдаа өсөж хөгжих, эх орноосоо зугтах биш эндээ сайхан амьдрах боломжийг өөрсдийн чадлаар бүтээх, хөгжүүлэх нь чухал гэдгийг залууст ойлгуулах хүсэл, зорилгынхоо төлөө Boosters төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж яваа залуу манлайлагчдын нэг юм.
📍 ТАНИЛЦУУЛАХ НЭТВОРКИНГ ЭВЕНТ: 2025/04/18-ны 14:00-16:30 цагт Төв шуудангийн урд Эко Интернэйшнл Тауэр 17 давхарт 1702 CMI Academy сургалтын оффист
БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:
CMI Academy нь олон улсад хамгийн эрэлттэй сургалтын сэдвийн хүрээнд жилийн хөтөлбөр гаргаж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүдээс үр дүнтэй сургалт, зөвлөгөө ....