18/04/2021
Ипотекийн зээлийн эргэн тойронд
Өнгөрсөн жилүүдэд ипотекийн зээлийн санхүүжилтэд дунджаар 300 орчим тэрбум олгодог байсан бол харин эрэлт нь 500-600 тэрбумд хүрдэг байсан нь эрэлтийг хангаж чадахгүй зээлийн хүсэлттэй иргэдийн оочер дараалал үүсэх, хүлээлгэж иргэдийн бухимдлыг үүсгэдэг байсан бол
Харин энэ жил
🤩🎈2021 онд ипотекийн зээлийн санхүүжилтыг 750 тэрбум төгрөгт хүргэхээр төсөвлөжээ🎈. Тиймээс энэ жил санхүүжилтийг хангалттай олгохоор байгаа тул орон сууц идэвхтэй хайж байгаа иргэд маань зээлийн шалгуурт хангах бичиг баримтаа бүрдүүлэх, байраа хайх л үлдлээ🎈
Ипотекийн зээл авахад ямар шалгуур тавьдаг вэ?
Зээлийн шалгуурт:
🎈 МУ.ын иргэн 18 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай байх
🎈 Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн түүхгүй, өрийн үлдэгдэлгүй байх
🎈 Өмнө нь төрөөс хөнгөлөлттэй зээл болон бусад орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх
🎈 Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх
🎈Зээлдэгч тухайн байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх
🎈 Хувиараа хөдөлмөр эрхлэгч бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
🎈 Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45% .иас хэтрэхгүй байх. Жишээ нь:
🎈Зээлийн хугацаанд эд хөрөнгө амь насны даатгалд хамрагдах
🎈💰Зээлийн дээд хэмжээ 160 сая
🎈 Худалдан авсан орон сууц нь 80мкв.аас ихгүй байх
🎈Худалдан авсан орон сууцыг улсын комисс хүлээн авсан байх
Ипотекийн зээлээр байр авах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой, бид таньд зөв сонголт хийхэд тань туслах болно 😊