Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ

Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ -Psychologist
-Mentor

#Хүүхэд

Хүүхэд төрөхөөс 7 нас хүртэлх бүхий л мэдээллийг өөрийн амьдралын туршлагаа болгож байдаг. Хэрэв аав ээж хүүхдэд сайн хандаж, хайрлаж, халамжилж чадаагүй бол хүүхдийн харилцаа хандлага, амьдрал, үзэл бодол, өөрийгөө үнэлэх үнэлэмж бүхэлдээ өөрчлөгддөг.

30/05/2026

Өнөөдөр хэр байв даа? Сэтгэл санаа дажгүй юу?

Хариулаарай🥰

30/05/2026

Өөрийгөө тайван байлгаарай

Өөрийн гомдолтой сэтгэл хөдлөлөөр, хүний үгээр бусдыг бүү дүгнэж, өөрийн үнэлэмжээ өөрөө бүү алдаарай.

Харин үүнийхээ оронд өөрийн боловсролоо дээшлүүлж, харилцаагаа сайжруулж, хүүхдэдээ хайраа өгч, ханиа халамжилж, сэтгэл хөдлөлөө таниж, мэдрэмжээ гадагшдуулж, өөртөө хэрэгтэй зүйлд төвлөрөөрэй.

🥰Бусдыг шүүхэд дэндүү хайран амьдрал, дэндүү хайран хугацаа шүү.
🥰Цаг хугацаа биднийг огт хүлээхгүй. Амьдрал дэндүү богино.
🥰Бид өнгөрсөнтэйгөө зууралдаж, шаналж, зовж, эсвэл залхуурч суухад хэтэрхий богино.
🥰Хэн, юу таныг аз жаргалтай болгож байна. Та түүнийг л хийж, түүнтэй л хамт байгаарай.
🥰Эрч хүчээр дүүрэн байж, таныг зүгээр л инээмсэглүүлдэг хүмүүстэй цагаа өнгөрөөгөөрэй.

Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ

30/05/2026

Тав тух хэзээд чухал☘️☘️☘️

Цэцэгчин бүсгүй болсоон. 😍😍😍 Төөхөн байсан моднууд минь надаас өндөр болох нь дээ. 🌸🍀☘️
30/05/2026

Цэцэгчин бүсгүй болсоон. 😍😍😍 Төөхөн байсан моднууд минь надаас өндөр болох нь дээ. 🌸🍀☘️

Ээжийн хоол шиг сайхан зүйл байхгүй биз дээ🥰🥰🥰
30/05/2026

Ээжийн хоол шиг сайхан зүйл байхгүй биз дээ🥰🥰🥰

30/05/2026

Хавар шиг салхилдаг тэ?

30/05/2026

Өөрийгөө хаячихаар л бүх зүйл хэцүү санагддаг.🌸

29/05/2026

Сайн унтаж чадсан уу? Өнөөдрийг тав тухтай, кофетой, сайхан хоолтой, инээд хөөртэй, тухтай мэдрэмжтэй, амттантай баялаг өнгөрүүлээрэй.

Сайхан өглөөний мэнд🥰

29/05/2026

-Өвдсөн үү?
-Өвдөөгүй ээ.

🤗Сайн байна, өөртөө санаа тавиарай.

-Өвдсөн үү?
-Өвдсөн.

🤗Зүгээр дээ, эмээ сайн уугаарай.

🙆‍♀️🙆‍♀️🙆‍♀️Ер нь сайн амраарай, сэтгэл санаагаа тайван байлгаарай, элдэв их юм битгий бодоорой.

Сайхан амраарай🥰🥰🥰

Үйлчлүүлэгчийн сэтгэл мэдрэмжийг уншаад урам, хайр өгөөрэй.🤗🌹🥰Би хэн ч биш байлаа. Өөртөө л шүү дээ.Өөртөө амлаж чаддагг...
29/05/2026

Үйлчлүүлэгчийн сэтгэл мэдрэмжийг уншаад урам, хайр өгөөрэй.🤗🌹🥰

Би хэн ч биш байлаа. Өөртөө л шүү дээ.Өөртөө амлаж чаддаггүй,
өөрийгөө хайрлаж чаддаггүй,
өөрийгөө үнэ цэнэгүй гэж боддог тийм л нэг эмэгтэй байлаа.Нийгэмд бол би гурван хүүгийн ээж.Хүүхдүүдийнхээ төлөө хүний нутагт зориг гарган ирж, мөнгө олж, бүхнээ зориулж амьдарсан ээж.Гэхдээ үнэндээ би өөрийгөө аль хэдийнэ сэтгэлдээ булшилчихсан байжээ.
“Ядаж үхтлээ зүтгээд үр хүүхдүүддээ юм үлдээе” гэж боддог, өөрийгөө хайрлах мэдрэмжээ алдчихсан хүн байж.
Би үнэхээр амьдралаас бууж өгмөөр санагдаж, амиа хорлох үйлдэл хүртэл хийж байсан үе бий.Хүний нутагт өдөр бүр олон цагаар ажиллаж, олсон бүхнээ үр хүүхдүүддээ зориулсаар, өөрийгөө мартсан ээж байлаа.
Гэтэл нэг хүн гарч ирсэн.
Надад зөөлнөөр ойртож, хайр гэж юу байдгийг мэдрүүлсэн.Гэхдээ би тэр хайрыг хүлээж авч чаддаггүй байжээ.
Намайг хайрлах тусам нь би өргөсөөрөө хатгаж, зугтаж, уурлаж, өөрийгөө хамгаалдаг байсан.Тэгээд нэг өдөр би ойлгосон.
Миний дотор “үхсэн” гэж бодсон тэр эмэгтэй үнэндээ амьд хэвээрээ байж.Харанхуй буланд даарч, уйлж, өөрийгөө хамгаалах асар том хана босгочихсон оршсоор байжээ.
Тэр эмэгтэйд:
“Чи амьдрах эрхтэй.”
“Чи хайрлагдах эрхтэй.”
“Чи зүгээр.”
гэж хэлэх хүн хэрэгтэй байсан юм байна.
Тиймээс би сэтгэлзүйчид хандах шийдвэр гаргасан.Нэг өдөр сэтгэлзүйч минь над руу хараад:
“Зүгээр ш дээ. Хааяа өөрийгөө хоёр гараараа тэврээд ‘зүгээр ээ’ гээд хэлж байгаарай.”
гэж хэлсэн.Тэр үг намайг аварсан.
Эцэг эхийн хайр мэдэхгүй өссөн,
гудамжинд хонож,
хүчирхийлэл, айдас, хар дарсан зүүд мэт амьдрал дундуур туулж ирсэн надад эдгээгүй маш олон шарх, өвдөлт байжээ.
Гэхдээ эцэст нь би:
сайхан зүйлд,
хайранд,
өөрийн хичээл зүтгэлд,
тууштай зандаа,
аз жаргалд итгэж эхэлсэн.Төгс биш ч,
өөртөө хамгийн үнэнээр амьдрах зоригтой,
гэрэл рүү алхаж байгаа эмэгтэй болсон.Тиймээс миний гарт аз жаргалын тэр жижигхэн алтан түлхүүрийг атгуулж, гэрэл рүү хөтлөн алхсан сэтгэлзүйчдээ чин сэтгэлээсээ баярлалаа.

Өөрийгөө ялан дийлж чадсан чамдаа маш их баярлалаа.❤️❤️❤️ Чадлаа хоёулаа🥰🥰🥰 Чамдаа хамгийн сайн сайханыг хүсэн ерөөе.😍😍😍

Address

Ulaanbaatar
00976

Telephone

+97699055150

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ:

Share