15/09/2026
“Чанарын баталгаажуулалт ба сайжруулалтын хөтөлбөр” сэдэвт 1 өдрийн сургалтын бүртгэл эхэллээ!
IIA-ийн агуулгад суурилсан, 8 CPE цагийн энэхүү сургалтаар дотоод аудитын Чанарын баталгаажуулалт ба сайжруулалтын хөтөлбөр (ЧБСХ / QAIP)-ийг үр дүнтэй боловсруулах, хэрэгжүүлэх, тогтмол сайжруулах болон хөндлөнгийн чанарын үнэлгээнд бэлтгэх мэдлэг, аргачлал, практик туршлагыг эзэмшинэ.
🎯 Сургалтын зорилго
Оролцогчдод:
• ЧБСХ-ийг үр дүнтэй бий болгох, хэрэгжүүлэх;
• Дотоод аудитын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг тогтмол үнэлэх;
• Оролцогч талуудын хүлээлт болон мэргэжлийн стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг үнэлэх;
• Хөндлөнгийн чанарын үнэлгээнд системтэй бэлтгэх;
• Дотоод аудитын үйл ажиллагааны чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлох аргачлалыг судална.
👨🏫 Сургагч багш: М.Болорчулуун, CIA
ХААН Банкны Төв банкны аудитын газрын Ахлах аудитор
IIA Mongolia Chapter-ийн сургагч багш
ХААН Банкны дотоод аудитын үйл ажиллагаа 2023 онд олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар хөндлөнгийн чанарын үнэлгээ хийлгэж, тухайн үеийн дотоод аудитын олон улсын стандарт болон ёс зүйн дүрэмд “бүрэн нийцсэн” үнэлгээ авсан бөгөөд сургагч багш М.Болорчулуун уг үнэлгээний бэлтгэл, зохион байгуулалтын багт ажилласан практик туршлагатай.
📚 Сургалтын үндсэн агуулга
• Тогтвортой чанарын хөтөлбөрийг бий болгоход хамаарах стандартууд
• Чанарын хөтөлбөрийн үндсэн зарчим, шаардлагууд
• ЧБСХ-ийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд
• Явцын болон тогтмол үнэлгээг зохион байгуулах аргачлал
• Дотоод аудитын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг үнэлэх
• Хөндлөнгийн чанарын үнэлгээнд бэлтгэх
• Дотоод аудитын чанар, үнэ цэнийг тасралтгүй нэмэгдүүлэх боломжууд
📅 Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 25
📍 Хаана: IC Tower, 5 давхар, 511 тоот Synergy сургалтын өрөө
⏱ Үргэлжлэх хугацаа: 1 өдөр / 8 CPE цаг
💳 Сургалтын төлбөр: 500,000 төгрөг.
IIA Mongolia Chapter-ийн гишүүд 20%-ийн хөнгөлөлттэй
📞 Бүртгэл: 7610-9900, 9919-7062
📧 Email: [email protected]
Холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScJ-wGKt2Fy6oNNgmdkV1Tm-MBywTAjA7tuwfjsPLP0i4T1sQ/viewform?usp=send_form
Дотоод аудитын үйл ажиллагааныхаа чанарыг олон улсын сайн туршлага, стандартын түвшинд үнэлж, тасралтгүй сайжруулж, байгууллагад өгөх үнэ цэнийг нэмэгдүүлэхийг хүсэж буй аудиторуудыг урьж байна.