15/09/2024
14-р сургуулийн Тунгалаг багштай ангийн эцэг эхчүүдтэй “Хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож харилцах нь” сэдвээр сургалт зохион байгууллаа.
👱♂️аав, 👱♀️ээж нарын 👶👧хүүхэдтэйгээ харилцах чадварыг дээшлүүлж гэр бүлд нь аз жаргал, амьдарлын чанарыг дээшлүүлэхэд 🎁дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна.
1️⃣ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Бидний судалгаагаар эцэг эхчүүдийн 49,5% нь хүүхэдтэйгээ харилцах харилцаагаа хангалтгүй, хүүхдээ ойлгодоггүй, 38% нь хүүхдээ ямар арга зүйгээр сургахыг мэддэггүй, 72.8% нь өөрийгөө харилцааны чадвар дутмаг гэж үнэлсэн. Харвардын Их сургуулийн 84 жил 750 оюутны 3 үе дамжин хийсэн судалгааны үр дүнд аз жаргалтай амьдралын чухал нь “дотно харилцаа” гэж дүгнэж, WISER аргачлалыг боловсруулсан.
2️⃣ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Хүүхдийнхээ харилцаа, хүмүүжил, нийгэмшлийг ажиглан, асуудлын шалтгааныг нь олж, ямар чадварыг, ямар алхмуудаар хэрэгжүүлэн, дадал хэвшил болгодог WISER аргачлалд суралцсанаар зөв хүмүүжилтэй, нийгэмшсэн, аз жаргалтай хүүхэдтэй болоход дэмжлэг үзүүлнэ.
3️⃣ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН, ҮР НӨЛӨӨ:
1. Эцэг эх өөрийнхөө болон хүүхдийнхээ хүмүүжил, нийгэмшлийн 40 чадварыг ямар түвшинд эзэмшсэн байгаагаа ажиглаж, үнэлж сурах
2. Өгөгдсөн тохиолдол /кэйс/ болон өөрийн амьдрал практикт болсон, болж байгаа тохиолдол дээр ажиллаж, шинжилгээ хийж сурах
3. Гэр бүл, найз нөхөд, анги хамт олон, танихгүй хүмүүс болон хүүхэд өөрөө өөртэйгөө харилцаж, хүмүүжин, нийгэмших явцад доголдож буй асуудлын шалтгааныг тодорхойлж сурах
4. Асуудлыг цаашид ямар аргаар, ямар алхамуудыг хэрэгжүүлж, дадал хэвшил болгох арга зүйд суралцах
5. Хүүхдийн харилцаа, хүмүүжилтэй холбоотой асуудлыг эерэгээр шийдэж, гэр бүл дэх халуун дулаан уур амьсгал, аз жаргалыг бүрдүүлэхэд дэмжлэг болно.
4️⃣ХӨТӨЛБӨРИЙН ЯЛГАРАЛ, ҮНЭ ЦЭНЭ:
1. Харвардын Их сургууль болон өөрсдийн судалгаанд үндэслэсэн
2. Хүүхэд хүмүүжүүлэх бэлэн аргачлал, алхмуудтай
3. Гарын авлага, ном, сургалт, өөрийн үнэлгээ
4. Оролцогч бүрт “Зөв хүмүүжилтэй, нийгэмшсэн хүүхэд болох аргууд” 1, 2 цуврал ном үнэ төлбөргүй
5. Хүүхэдтэйгээ хамт хүмүүжих, нийгэмших арга зүй
6. Хүүхэд, эмээ, өвөө, ээж, эгч, багш хамтарсан зохиогчтой
7. Амьдралд туршигдсан
5️⃣ХӨТӨЛБӨРИЙН АРГА ЗҮЙ:
1. Харвардын Их сургуулийн судалгааны үр дүнд гарсан WISER аргачлал
2. Ээж, хүү, эмээ, өвөө, эгч, багш нар хамтарсан зохиогчтой “Зөв хүмүүжилтэй, нийгэмшсэн хүүхэд болох аргууд” 1, 2 цуврал ном
6️⃣ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ, ДАВТАМЖ:
6-14 насны хүүхэдтэй ажилтнууд хамрагдана.
7️⃣УДИРДАН ЧИГЛҮҮЛЭХ БАГШ:
Хүүхдийн хүмүүжил, бага насны хүүхдийн сургалтын арга зүйгээр мэргэшсэн доктор (Ph.D), дэд профессор, сургагч багш нар удирдана.
Манай сургалт хөтөлбөрт хамрагдах бол 72308003
#хүүхдийнхүмүүжил #нийгэмшсэнхүүхэд #зөвхүүхэд