15/09/2025
Дэлхийд хамгийн их хог хаягдал үүсгэдэг зүйлийн нэг зүйл бол ТАМХИНЫ ИШ байдаг бөгөөд жилд дунджаар 4,5 триллон ширхэг тамхины иш хог болон хаягддаг. 1 тамхины иш нь байгальд уусах хүртлээ 13 жилийг зарцуулдаг бөгөөд энэхүү хог хаягдал нь байгальд хортойгоос гадна загас болон шувуудын гэдэснээс хамгийн их олддог. Судалгаанаас харахад тамхины ишний бохирдлыг бууруулахад хамгийн үр дүнтэй аргын нэг нь Ballot bin байдаг байна.
Ballot bin буюу саналын хайрцаг нь тамхиний ишний хог хаягдлыг 46%-иар бууруулдаг. Саналын хайрцаг бүрт АСУУЛТ болон 2 ХАРИУЛТ байдаг. Тамхиа татаж дуусаад тамхиныхаа ишийг сонгосон хариултынхаа үүр рүү хийж саналаа өгдөг. Ballot bin буюу саналын хайрцаг нь бусад төрлийн үнсний савнуудаас хамаагүй илүү сонирхолтой бөгөөд тамхи татдаг хүмүүс үүнийг ашиглах магадлал хамаагүй өндөр байдаг. Доторх хог нь тунгалаг 2 баганаар ил харагдах бөгөөд аль хариулт нь өндөр саналтай явж байгааг шууд харах боломжтой. Саналын хайрцгийн асуултыг тухайн цаг үед нь тохирсон янз бүрийн хөгжилтэй, сэдэвчилсэн, уриалсан гэх мэт асуултуудаар өөрчилж сольж болдог.