Мандал ресурс

Мандал ресурс Тогтвортой хөгжлөөр түүчээлнэ

🎒Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!📚Эрдмийн их аяндаа мордож буй нийт сурагч, оюутан, багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн...
01/09/2026

🎒Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!📚

Эрдмийн их аяндаа мордож буй нийт сурагч, оюутан, багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ амжилт бүтээл, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе! ✨

МАНДАЛ РЕСУРС
Тогтвортой хөгжлөөр түүчээлнэ.

🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье! 🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлө...
10/07/2026

🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье! 🇲🇳

Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн мэндийг Мандал Ресурс компаний нийт хамт олондоо, харилцагч түншүүддээ, Эрх чөлөөт тусгаар улсын иргэн Монгол түмэн та бүхэндээ өргөн дэвшүүлье!

Түүх соёл, өв уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай!

Мандал Ресурс ХХК
Тогтвортой хөгжлөөр түүчээлнэ.

03/06/2026

Ах эгч нараа ТАВАН АЛТАН ДҮРМЭЭ заавал мөрдөж ажиллаарай❗️
🌟Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны "Таван алтан дүрэм" аянд Уурхайн үйл ажиллагааны газрын захирал Ц.Алтансүхийн охин А.Мөнхмарал маань нэгдэж ах эгч нартаа 5 алтан дүрмийг нь дахин санууллаа.

💛 Хүүхдийн баярын мэнд хүргэе! 👧🧒Хөөрхөн бяцхан дүү нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, гэрэлт ирээдүйг хүсэн ерөө...
01/06/2026

💛 Хүүхдийн баярын мэнд хүргэе! 👧🧒

Хөөрхөн бяцхан дүү нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе. 🥰

Мандал Ресурс ХХК
Тогтвортой хөгжлөөр түүчээлнэ.

30/05/2026

Таван алтан дүрмээ баримталж ажилласнаар та өөрийн болон бусдын аюулгүй ажиллагааг хангана❗️
🌟Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны "Таван алтан дүрэм" аянд ахлах тогооч Б.Тэмүүжиний хүү Т.Мөнхбаяр маань нэгдэж ах эгч нартаа 5 алтан дүрмийг нь дахин санууллаа.

Олон улсын хүүхдийн эрхийн өдөр - Хүүхдийн баярыг тохиолдуулан Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын цэцэрлэгийн "Авьяаслаг...
29/05/2026

Олон улсын хүүхдийн эрхийн өдөр - Хүүхдийн баярыг тохиолдуулан Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын цэцэрлэгийн "Авьяаслаг Багачууд" тайлант өдөрлөгийн үеэр хүүхэд багачууддаа Мандал Ресурс ХХК-ийн ах эгч нараас нь бэлэг гардуулав.

Мөн сумын тусгай хэрэгцээт хүүхдүүддээ хүүхдийн баярын бэлгийг нь өгөв.

Хөөрхөн бяцхан дүү нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе.

28/05/2026

Дүрмээ мөрдөж ажиллах нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадна❗️
🌟Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны "Таван алтан дүрэм" аянд Уурхайн үйл ажиллагааны газрын захирал Ц.Алтансүхийн том охин А.Эрхэсхулан маань нэгдэж ах эгч нартаа 5 алтан дүрмийг нь дахин санууллаа.

Улаанбаатар марафон - 2026 эхэллээ. Эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй оролцоо, эерэг хандлагыг түгээн оролцож буй Манда...
23/05/2026

Улаанбаатар марафон - 2026 эхэллээ.

Эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй оролцоо, эерэг хандлагыг түгээн оролцож буй Мандал Ресурс ХХК-ийн тамирчдадаа баяр хүргэж амжилт хүсье!

Мандал Ресурс ХХК
Тогтвортой хөгжлөөр түүчээлнэ.

2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын даргын удирдамжийн дагуу бүрэлдэхүүн ирж, гам...
22/05/2026

2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын даргын удирдамжийн дагуу бүрэлдэхүүн ирж, гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон гамшгийн үеийн бэлэн байдлын үзлэг шалгалтыг зохион байгууллаа.

Үзлэг шалгалтаар:

🟠 Гамшгийн эрсдэлийн төлөвлөгөө, аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө, химийн бодисын аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ зэрэг онцгой байдлын бичиг баримт, төлөвлөгөөг үзэж шалгасан
🟠 Гамшгийн үеийн техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал
🟠 Анхны тусламж үзүүлэх эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзлэг
🟠 Аврах баг, мэргэжлийн анги, бүлгүүдийн бэлэн байдал
🟠 Хувцас хамгаалах хэрэгсэл, бусад багаж хэрэгслийн үзлэг шалгалт хийгдсэн.
🟠 Галын дохиоллын системийг идэвхжүүлэн Үйлдвэрийн бүсэд ажиллаж байгаа нийт 112 ажилтан дадлага сургуулилтад хамрагдсан.
🟠 Онцгой байдлын газраас Галын аюулгүй байдлын сургалтыг аврах баг, мэргэжлийн бүлгийн 31 ажилтанд орсон.
🟠 Мэргэжлийн ангийг томилсон Гүйцэтгэх захирлын танилцаж, ажилтнуудад заавар зөвлөмж өгсөн.

Цаашид Онцгой байдлын газраас:
Аврах, гал унтраах бүлгийн гишүүдийг 2026 оны 06 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт үргэлжлүүлэн 2 өдрийн мэргэжлийн дадлага, сургалтад хамруулахаар болсон.

19/05/2026

Таван алтан дүрмээ эзэмшсэнээр бусдын болон өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалж чадна❗️
🌟Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны "Таван алтан дүрэм" аянд Засвар үйлчилгээний хэлтсийн Э.Ганбатын хүү Г.Заяатүшиг маань нэгдлээ 😍

Address

20th Floor, Eco International Tower, Peace Avenue, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мандал ресурс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category