Жем Интернэшнл ХХК - GEM International LLC

Жем Интернэшнл ХХК - GEM International LLC "ЖЕМ ИНТЕРНЭШНЛ" ХХК
Үнэ цэнийг хадгалж, төгс чанарыг бүтээнэ.
(1)

1999 онд Гадаад, дотоод худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан. Өдгөө улаан буудайн онцгой болон тансаг спирт, архи, шар айраг, цэвэр усны үйлдвэрлэл худалдаагаар үндсэн үйл ажиллагаа явуулж байна. Компани нь нийт 8000 м.кв орчим талбай бүхий ажлын байранд 300 гаруй ажилтан ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус компаний спиртний үйлдвэрийг 1999 онд ХБНГУ-ын Eugen Shmit компаний тоног төхөөрөмж бүхий орчин үеийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж байсан. Энэхүү спиртийн үйлдвэр нь цэвэр улаан буудайг түүхий эдээ болгон онцгой болон тансаг, альфа зэрэглэлийн хүнсний цэвэр спиртийг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэн гаргадаг ба жилдээ 200 000 dal хүртэл түүхий эд үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн үйлдвэр юм.

2003 онд ОХУ-н Тамбов хотын Комсомолец нийгэмлэгийн төслөөр архины Тэргүүн үйлдвэрийг барьж ашиглалтан оруулсан. Тус үйлдвэр нь уламжлалт технологиор жилдээ 700 000 dal хүртэлх цагаан болон өвөрмөц архиудыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэргүүн үйлдвэр нь өөрийн нэрийн Chinggis Gold, Алтанбуудай, Тэргүүн мөн Орон нутгийн цуврал брэндүүдийг өөрийн гэсэн онцлог жор технологи, өвөрмөц сав баглаа боодлын шийдэл бүхий сархдуудыг хэрэглэгчдэд хүргэж байна.

2006 онд ХБНГУ-н LEMKE BREW Systems компаний ЖЕМ ДРАФТ амьд шар айрагны үйлдвэрийг байгуулсан. Төслийн онцлог нь амьд шар айрагийг хэрэглэгчдэд орчин үеийн Ноу-Хау түгээлтийн технологи болох ХХТ (Хөдөлгөөнт Хөргөлттэй Танк)-аар түгээдэг нь бусад шар айрагнаас онцлогтой юм. Ингэснээр хэрэглэгч зөвхөн pub, bar, ресторанаас амьд шар айргийг уух биш супермаркет бусад дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой болж байгаа юм.

2009 онд Өвөрхангай аймгийн Хужирт байгалийн цогцолбор газарт Хужирт байгалийн эрдэст усны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан нь Улаанбаатар хотын агаарын болон орчны бохирдлоос 400 км-ийн зайнаас тээвэрлэн авчирч, хүний өдөр тутмын эрдэсийн хэрэгцээг хамгийн зохимжтой түвшинд хангах боломжийг олгож байгаагаараа Хужирт байгалийн эрдэст ус нь бусад цэвэр уснаас ялгагдах гол давуу тал юм.

13/09/2026
11/09/2026

МОНГОЛОО ДУУЛНА” тоглолтоо илүү тав тухтай, тухлан үзэх VIP тасалбарын мэдээллийг хүргэж байна. 🇲🇳
Эрхэм хүмүүстэйгээ нэгэн ширээнд тухлан, онцгой үдшийг хамгийн сайхнаар мэдрээрэй.
📅 2026.09.19
📍 Төв Цэнгэлдэх Хүрээлэн

10/09/2026

Долоо хэмжиж, нэг нүүсэн нүүдэл…🔥
Олон жилийн аялгуу, олон дурсамжийг нэгэн үдэш хөглөх Л.Болдбаатарын “Монголоо дуулна” тоглолтод Домч Бор хамт байна.

9 сарын 19-Төв цэнгэлдэх хүрээлэн.

Домч Бор - Долоо хэмж. 🔞

25/08/2026

🎒📚 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! ✏️✨

“ЖЕМ Интернэшнл” ХХК жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөтөлбөрийнхөө хүрээнд ажилтнуудынхаа шинээр сургуульд элсэн орж буй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн цүнх гардуулдаг билээ. 🎁
Энэ жил нийт 43 хүүхэд эрдмийн их өргөөний босгыг анхлан алхаж, шинэ сурагч болж байна. 👧🏻👦🏻🏫
Бяцхан сурагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье! 🌟
Эх орондоо хэрэгтэй, эрдэм боловсролтой иргэн болоорой! 🇲🇳💙

🎒📚 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! ✏️✨“ЖЕМ Интернэшнл” ХХК жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөтөлбөрийнхөө х...
21/08/2026

🎒📚 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! ✏️✨

“ЖЕМ Интернэшнл” ХХК жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөтөлбөрийнхөө хүрээнд ажилтнуудынхаа шинээр сургуульд элсэн орж буй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн цүнх гардуулдаг билээ. 🎁

Энэ жил нийт 43 хүүхэд эрдмийн их өргөөний босгыг анхлан алхаж, шинэ сурагч болж байна. 👧🏻👦🏻🏫

Бяцхан сурагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье! 🌟
Эх орондоо хэрэгтэй, эрдэм боловсролтой иргэн болоорой! 🇲🇳💙

03/08/2026

“МОНГОЛОО ДУУЛНА” тоглолт 📍 2026/09/19 ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД

Монгол хүний омогшил, эх орноо гэсэн хайр, үе үеийн залуусыг холбосон уран бүтээлүүд “МОНГОЛОО ДУУЛНА” тоглолтын тайзнаа!

Энэ өдөр Монгол хүн бүрийн сэтгэлд эх орноо гэсэн хайр, омог бахархал улам бүр бадраасай.

Монголоо дуулж, Монголоороо бахархах үдэш. 🇲🇳

🎟️ Ticket.mn тасалбар авах: https://ticket.mn/event/3186/
🎟️ Shoppy тасалбар авах: https://shoppy.mn/products/boldbaatar-0919

Ерөнхий зохион байгуулагч: Тэлмэн Эмүжин Продакшн
Хамтран зохион байгуулагч: PocketZero

Ерөнхий ивээн тэтгэгч :
Хужирт Байгалийн эрдэст ус - Khujirt mineral water
Домч бор
Bumtan MN
Дөрвөн арвайт брэнд

🏹 Үндэсний сурын харваанд ЖЕМ Интернэшнл ХХК-ийн багийн амжилт үргэлжилсээр байна.Монгол Улсын мэргэн, хошууч Б.Баярсайх...
03/08/2026

🏹 Үндэсний сурын харваанд ЖЕМ Интернэшнл ХХК-ийн багийн амжилт үргэлжилсээр байна.

Монгол Улсын мэргэн, хошууч Б.Баярсайхан дасгалжуулагчтай багийн тамирчин Сүхбатын Тогоохүү Монгол Улсын мэргэн цол хүртэж, Батчулууны Үнэнбат Улсын цэгц харваач болсон нь манай багийн хувьд бахархам амжилт байлаа. 🇲🇳🎯

Энэ жил хичээл зүтгэл, ур чадвар, тууштай хөдөлмөрийн үр шимээр амжилтаар дүүрэн өнгөрлөө.

03/08/2026

🏹 ЖЕМ Интернэшнл ХХК-ийн баг болох “Алдар Жем” багийн сурын харваачдаа хүлээн авлаа.

Монгол Улсын мэргэн, хошууч Б.Баярсайхан дасгалжуулагчтай багийн тамирчин Сүхбатын Тогоохүү Монгол Улсын мэргэн цол хүртэж, Батчулууны Үнэнбат Улсын цэц харваач болсон амжилтаар ЖЕМ Интернэшнл ХХК-ийн багийн хувьд амжилтын хур буусан жил байлаа. 🇲🇳

Цаашид ч үндэснийхээ өв соёл, сурын харвааг түгээн дэлгэрүүлж, ирэх жилийн тэмцээн уралдаануудад улам олон амжилтын эзэд болохыг хүсэн ерөөе.

Оноо мэргэн, хийморь өөдөө байх болтугай. 🇲🇳✨

30/05/2026

Хүүхдүүд маань аав ээжийнхээ ажлын газартай танилцлаа.

30/05/2026

Бүх хөөрхөн хүүхдүүд, сайхан гэр бүлүүддээ аз жаргал хүсье! 🙆🏻‍♀️🫠🤗

Address

ЖЕМ ИНТЕРНЭШНЛ ХХК
Ulaanbaatar
14032

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

77997799

Alerts

Be the first to know and let us send you an email when Жем Интернэшнл ХХК - GEM International LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Жем Интернэшнл ХХК - GEM International LLC:

Shortcuts

Share