29/09/2026
Казахстан зэвсэгт хүчний шинэчлэл хийж эхлэв.
Казахстаны Актау хотоос 43 км орчим зайд болсон “Каспийн хамгаалалт–2026” сургуулилтын үеэр завинаас бууж байсан 17 цэргийн алба хаагч Каспийн тэнгист урссанаас 14 нь амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Уг үйл явдалтай холбогдуулан цэргийн таван удирдах албан тушаалтныг албан үүрэгтээ хайнга хандсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр саатуулан шалгаж эхэлжээ.
Ослын дараа Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Батлан хамгаалах яаманд иж бүрэн шалгалт хийхийг даалган, шинэ сайд томилж зэвсэгт хүчинд өргөн хүрээний шинэчлэл хийхийг үүрэгджээ.
Шинэчлэлийн хүрээнд командлалын бүтцийг өөрчилж, цахим технологийн хэрэглээг нэмэгдүүлэхээр тусгасан нь Казахстаныг НАТО-гийн гишүүн Турк эсвэл БНХАУ-тай батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байж болзошгүй хэмээн судлаачид үзэж байна.
Photo credit: BBC