Өлзий-Орших Буянхишиг

Өлзий-Орших Буянхишиг Амьдралаа өөрчлөхийг хүссэн хүн бүхэнд бид тусална.

14/02/2022

OIRD HUITEN BNAA.

Шинэ долоо хоногийн мэнд ээ.Үл долгиолох гүн далай мэт сэрэхүйтэй                                              Үл хожидо...
08/11/2021

Шинэ долоо хоногийн мэнд ээ.
Үл долгиолох гүн далай мэт сэрэхүйтэй Үл хожидох наран мэт гавьяатай Эс няцах аадар мэт зоригтой байх болтугай. Copy.

❣️Амралтын өдрийн мэнд ээ.    Өнөөдөр ууландаа алхаж эрч хүч аваад тэр эрчээрээ 7 хоногийн хоол хүнсээ бэлдээд…🥗🥦🥬  🥒🫑Хү...
31/10/2021

❣️Амралтын өдрийн мэнд ээ.
Өнөөдөр ууландаа алхаж эрч хүч аваад тэр эрчээрээ 7 хоногийн хоол хүнсээ бэлдээд…🥗🥦🥬
🥒🫑Хүнсний ногоо болон жимс жимсгэнэ🍏 түлхүү хэрэглэж мөн дээрээс нь хөдөлгөөний🏃‍♀️ идэвхтэй байснаар аз жаргалын төвшинг болон амьдралын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг болохыг шинэхэн судалгаагаар баталсан гэнэ шөө.👏💪
❣️Нээрээ л тийм дээ.👍
❣️Манайх гэдэг айл Өөрсдийн тарьж ургуулсан шинэ ногоо, уулнаас түүсэн жимс,жимсгэнэ, өөрсдөө бэлтгэсэн цагаан идээ,цэвэр хөдөөний мах зэргээр хүнсээ базааж аль болох эрүүл эко хооллохыг хичээдэг болохоор бүгдээрээ л цаг үргэлж 😃 Happy.
Өнөөдөр хүлэмжнээсээ сүүлийн ургац болох бага зэрэг салат навч, бууцай авч ирээд бөөн баяр болох шив👌👏
👌Нарийн ногоо олдохгүй үнэ тэнгэрт хадсан энэ үед Супер🙏
Үхрийн махаар котлет,бөөрөнхий мах бэлдээд хөлдөөв шив.
👌 Өарсдөө ногоогоо тариад,малынхаа буянаар, байгалийн хишгээр Монголчууд бид эрүүл,зөв хооллоод дээрээс нь дасгал хөдөлгөөнийг нэмвэл ч хүн бүр Happy 😃 амьдралыг бүтээх боломжтой дог шөө.💪💪💪
👌Шинэ сар, шинэ долоо хоногтоо шинэ зорилгуудаа 💯 болгохын төлөө Урагшаа💪
Амьдрал үргэлж сайхнаараа
Алтан наран мандсан хэвээрээ
Амжилт хүсье хүмүүс ээ 💪👌👏

❣️Сайн байцгаана уу?        👌Өөрийгөө гоёор урлахуй.❣️💧 4 хүүхдээ төрүүлээд 90 кг жинтэй болчихоод үүндээ стрэссдээд, өв...
26/10/2021

❣️Сайн байцгаана уу?
👌Өөрийгөө гоёор урлахуй.❣️
💧 4 хүүхдээ төрүүлээд 90 кг жинтэй болчихоод үүндээ стрэссдээд, өвдөөд явж байхдаа яаж ийгээд 70 кг руу орж өөрийгөө аврах зорилготой Фитнесд явж эхэлж байж билээ.😊
💧Тэгсэн зорьсондоо хүрээд хүссэн жиндээ очсоны дараа ахиад өөрийгөө сорьж,өөрчилж урламаар хүсэл төрөөд, тэмцээнд орж тайзнаа алхмаар зориг шулуудаад л зүтгэлээ.😃
💧Их хүч хөдөлмөр,хөлс, тэвчээр, хатуужил гарган өндөр сахилга баттай байж, өөрийгөө хамаг сайнаараа дайчлан амьдралынхаа хамгийн сайхан үнэ цэнэтэй мөчийг бүтээж өөрийгөө урлаж
Мөрөөдлөө “Big Dream” ээ бодит болгон бодибилдингийн тайзнаа анх удаа гарлаа.💪💪💪
💧Энэхүү спортын гол онцлог бүтэн жилийн хөдөлмөрөөр урласан биеэ хэдхэн минутанд харуулж үнэлүүлэх шүү❗️тайзны поз чухал гэж багш маань хэлж захиж байсан нь яг шүү.😃
💧Анх удаа олны өмнө ингэж бикини өмсөөд том тайзнаа алхан поз барих миний хувьд амар байгаагүй ч
Энэ хүртэл явж өөрийгөө хүссэнээсээ ч илүү сайхнаар урлаж бүтээж чадсандаа амьдралынхаа хамгийн сайхан мартагдашгүй мөчийг бий болгож шинэ “Би” ээрээ илүү аз жаргалыг мэдрэх болсондоо талархнам🙏👌👌
😄 Бүсгүйчүүд ээжүүддээ хэлэхэд та хэдэн хүүхэд төрүүлсэн ч бай хамаагүй, хичнээн тарган, жингийн илүүдэлтэй байгаа чинь чухал биш ганцхан та өөрийгөө өөрчилж, хүссэн галбир,биеийг бүтээх хүсэл мөрөөдөлтэй байгаад түүнийхээ төлөө тууштай зүтгэвэл болдог юм байна шөө 💪👏😃
❣️ Дэндүү их хүч хөдөлмөр шингэсэн, аз жаргал бэлэглэсэн
Амьдралын минь алтан мөч мину.🙏❣️
❣️ Энэ хугацаанд ар талыг минь бат дааж, дэмжиж түлхэж, урам өгч байсан хайрт хань, хөөрхөн охиндоо, багшдаа,хамтрагч нартаа талархан мэхийн ёслоё.❣️❣️❣️

Өглөөний мэнд ☀ Өглөөний зөвлөгөөг танд хүргэж байна. Хэрэгтэй нэгэндээ хүргээрэй найзуудаа 😇 Энэ удаагийн зөвлөгөөгөөр ...
07/07/2021

Өглөөний мэнд ☀ Өглөөний зөвлөгөөг танд хүргэж байна. Хэрэгтэй нэгэндээ хүргээрэй найзуудаа 😇

Энэ удаагийн зөвлөгөөгөөр Овьёос хэрэглэхийн ач тусыг хүргэж байна. 😁
Овьёос хэмээх гайхамшигтай хүнс нь хүний биед маш сайн шингэж, элдэв өвчний эх үүсвэр болохоос илүү анагаагч болдог энэ хүнс шим тэжээлийн өндөр агууламжаараа танд дутагдаад байсан эслэг, уураг, витамин, эрдэс бодисуудыг өгнө. Төгс өглөөний цай бол овьёос. Хэрэв илүү амттай болгомоор байвал овьёосон дээрээ жимс, самар, тараг, йогурт нэмж идээрэй. 😇😇😇🙏🙏🙏

👌Хэний ч төсөөлөөгүй эрүүл хоолны шинэ тренд: Үр тариа❣️Эрүүл байхын тулд ямар үр тариа цэсэндээ нэмэх вэ? 💧Нэгэн цаг...
30/06/2021

👌Хэний ч төсөөлөөгүй эрүүл хоолны шинэ тренд: Үр тариа
❣️Эрүүл байхын тулд ямар үр тариа цэсэндээ нэмэх вэ?

💧Нэгэн цагт өөрийгөө хүндэлдэг хоолны блогер бүр өглөөний цайнаас эхлээд зуушиндаа хүртэл жимс, жимсгэнэ идэж, Instagram-даа зургийг нь оруулдаг байсан үе ард хоцрогдож байна. Мэдээж бид антиоксидантын эх үүсвэр болсон жимс, жимсгэнэд үргэлж дуртай байх нь гарцаагүй ч 2021 оны эрүүл амьдралын хэв маягийн шинэхэн одоор үр тариа шалгараад байна. Үр нь уураг, нүүрс ус, ислэг, витамин, макро болон микро элементүүдээр баялаг бөгөөд хүнийг эрч хүчээр хангадаг. Түүнчлэн дасгал хөдөлгөөн хийсний дараах бие организмын нөхөн сэргэлтийг хурдасгадаг давуу талтай. Тэгвэл одоо өргөн хэрэглээгээрээ жимсийг хүртэл гүйцээд байгаа энэхүү бүтээгдэхүүнтэй илүү дэлгэрэнгүй танилцъя.

👌Маалингын үр
Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн зөвлөснөөр үр тарианы хэрэглээний тохиромжтой хэмжээ нь 28 грамм эсхүл 2 хоолны халбага байдаг бөгөөд энэ нь 1 порц гэсэн үг юм. Тэгвэл 1 порц маалингын үрд 5.2 г уураг, 7.8 г эслэг, 6.5 г Омега-3 тосны хүчил агуулагддаг байна. Илчлэгийн хувьд 28 г маалингын үр 157 ккал байдаг. Жинхэнэ супер хоол!

👌Нэгэн мета-анализ судалгаагаар маалингын үр биед агуулагдах «муу» LDL холестерины хэмжээг бууруулдаг нь батлагджээ. Мөн тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хөхний хорт хавдрын маркерийг бууруулах боломжтойг судлаачид тогтоосон байна. Шалтгаан нь маалингын үрд «лигнан-фитоэстроген» гэх бодис агуулагддаг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн бэлгийн даавар болох эстрогентэй төстэй бүтэцтэй юм байна.

👌Анхаарах зүйлс: Омега-3 нь маалингын үрийн гаднах ислэг бүрхүүлд агуулагддаг бөгөөд биед шингэх хугацаа нь удаан байдаг. Үүнийг хурдасгахын тулд буталж хэрэглэхийг зөвлөж байна. Жишээ нь маалингын үрийн гурил хэрэглэх, кааш бэлтгэх эсхүл бүлээн усанд хийж хонуулаад өглөө нь хэрэглэж болно.

Өглөөний мэнд ээ. Өглөөний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг туршлагаасаа хуваалцлаа.
08/06/2021

Өглөөний мэнд ээ.
Өглөөний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг туршлагаасаа хуваалцлаа.

Фит хоолны жорууд. Хэрэгтэй нь хадгалаад аваарай. 🍗Би нь ингэж л хооллож байна даа💪💪🙏
07/06/2021

Фит хоолны жорууд. Хэрэгтэй нь хадгалаад аваарай. 🍗
Би нь ингэж л хооллож байна даа💪💪🙏

Сайн байцгаана уу? Өдрийн мэнд. ☀️ “Өөрийгөө урлахуй” Трансформ онлайн 30 хоногийн хөтөлбөр эхлэх гэж байна.💪Тус хөтөлбө...
19/05/2021

Сайн байцгаана уу? Өдрийн мэнд. ☀️
“Өөрийгөө урлахуй” Трансформ онлайн 30 хоногийн хөтөлбөр эхлэх гэж байна.💪
Тус хөтөлбөрт ангийн онцлогоос дурьдвал:
📌Миний бие 90 кг аас эрүүл,зөв аргаар олон кг хасч илүүдэл жингээс салж,амьдралын хэв маягаа өөрчилж чадсан Багахан туршлага дээрээсээ үндэслэн, хэвлийн шилдэг дасгалууд болон хурдан хугацаанд бүтэн биеийг чангалах дасгалуудыг хослуулан хамтдаа хийж,
📌Зөв зохистой хоолтой хавсран хурдан хугацаанд үр дүнд хүрч
📌Булчингийн масс алдахгүй
📌Өөхний хэмжээг буулган
📌Хэвлий буюу дотор өөхний хэмжээг хассанаар бэлхүүс болон ерөнхий биеийн хэсэг хурдан нарийсаж
📌Ходоодний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулж
📌Бодисын солилцоог идэвхжүүлэн.
📌Нурууны суултаас ангижирахад тусална.
👉Мөн Долоо хоногт эрүүл амьдралын хэв маягт суралцаж,эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлэх мэргэжлийн эмч дасгалжуулагч нарын 2-3 видео хичээл үзнэ.
Хичээлд:
1.Эрүүл,зөв хооллолтын талаар
2. Уураг гэж юу вэ?
3. Эрдэс бодисыг хаанаас хэрхэн яаж нөхөх вэ?
4.Дасгал хөдөлгөөний ач холбогдол
5.Зөв амьсгалахуй
6. Эрчим энергээ нөхөх аргууд.
7. Усаа зөв уухын ач холбогдол зэрэг маш үнэ цэнэтэй сургалт мэдээллүүдийг авах болно.

Хөтөлбөрт анги 2,4,6 дах өдрийн өглөө 6:00 цагаас “Google meet” ээр хамтдаа дасгал хийж эхэлнэ.

Та дэлгэрэнгүй мэдээллийг
☎️ 88102237 дугаарын утсаар холбогдон аваарай.
Хаалттай группын линк
https://www.facebook.com/groups/1441291262883520
Дасгалжуулагч: Б. Өлзий-Орших
Төлбөр:25,000 төгрөг.
Данс:5007709988 Түвшинзаяа. (Менежер)
Гүйлгээний утга: Facebook нэр, утасны дугаар

Өглөө: Таны төгс өглөөний цайӨглөө уураг ихтэй хүнс идэх нь эерэг үр дүн үзүүлдгийг зарим эрдэмтэд онцолсон байдаг. Өглө...
18/05/2021

Өглөө: Таны төгс өглөөний цай

Өглөө уураг ихтэй хүнс идэх нь эерэг үр дүн үзүүлдгийг зарим эрдэмтэд онцолсон байдаг. Өглөөний цайнаас татгалздаг залуус өдрийн турш 40% илүү их чихэрлэг зүйлс идэж, 55% илүү газтай ундаа уудаг болох нь тогтоогджээ.

Уг судалгаанд хамрагдагсад өглөөний цайндаа уургийн агууламж өндөртэй хүнс идэх ёстой байсан бөгөөд ингэснээр тэд өдрийн турш чихэр, шоколадаар зуушлах хүсэл төрөөгүйгээс гадна оройн зоогонд ердийнхөөсөө 200 ккал бага хоол идэж байжээ. Үүнээс гадна өглөөний цайндаа өндөг, мах идсэн хүмүүс эдгээр хүнсийг өдрийн эсвэл оройн хоолондоо иддэг хүмүүстэй харьцуулахад өдрийн турш өлсөх нь бага байсан гэж мэдэгдсэн юм.

Өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэхийн тулд өглөөний цайндаа уураг, өөх тос агуулсан хоол сонгоорой:

Шарсан өндөг эсвэл омлет;
Цөцгийтэй бяслаг (cream cheese), шувууны эсвэл загасны махтай шарсан талх
Жимс, жимсгэнэ, овьёостой байгалийн гаралтай йогурт
Шош болон авокадотой хоолнууд

07/05/2021

Урам зориг таныг гараанаас гаргадаг бол
Дадал таныг барианд оруулдаг.

😄 Өглөөний мэнд . Алхахын ач тус🏃‍♀️🏃‍♀️❣️Алхахад Серотонин гэх аз жаргалын 🌝 даавар ялгарна. Серотонин даавраар бороо о...
05/05/2021

😄 Өглөөний мэнд . Алхахын ач тус🏃‍♀️🏃‍♀️
❣️Алхахад Серотонин гэх аз жаргалын 🌝 даавар ялгарна. Серотонин даавраар бороо оруулж амьдралаас таашаал авч, сэтгэл дүүрэн байя гэвэл алхаж байхдаа өөр зүйлд сатаарахгүй зөвхөн түүндээ төвлөр.👌 Хөгжим сонсох,бичлэг үзэх зэрэг нь серотонин дааврыг буулгах сөрөг нөлөөтэй.❗️Мөн алхахдаа хүнтэй хамт юмуу эсвэл нохойгоо дагуулж алхвал Окситоцин буюу Хайрын даавар ❤️ ялгардаг. Хайрын даавар ялгарахад Аз жаргалын даавар улам ихээр нэмэгдэж та сэтгэл санааны хувьд өөдрөг,эрч хүчтэй, эерэг болж, хийж бүтээх, хэн нэгэнд туслах хүсэл тэмүүллээр цэнэглэгдэх болно.❤️💪
❣️Хөгшрөх тусам, бие эвгүйрэх,өвдөх, ядрах, шантрах, стресдэх тусам Алх🏃‍♀️.
Чихрийн шижин, даралт ихсэх, ой санамж муудах, сэтгэл гутрал, нойргүйдэл, үе мөчний өвчин эмгэгүүдийг даван гарах хүч Алхахаас эхэлнэ.
❣️Тогтмол алхалт хийх нь жингээ хэвийн барихад жингийн илүүдлээс эрүүл, зөв аргаар салахад өндөр үр нөлөөтэйг би өөрийн биеэр мэдрээд байгаа билээ.👌
❣️Миний бие өдөрт тогтмол 1-2 цаг алхдаг. Уул өөд алхдаг, фитнесд зам дээр алхдаг, гадаа зам дагаж юмуу цэцэрлэгт хүрээлэнд алхдаг.🏃‍♀️Үнэхээр аз жаргалыг, эрч хүчийг авч чаддаг. Та хэр алхдаг вэ? Коммент хэсэгт хуваалцана уу? Та алхдаггүй бол яг одооноос бага багаар алхаж эхлээд амьдралдаа зуршил болгохыг уриалж байна.💪🏃‍♀️❤️😁
#алхахачтусэрчхүч

#амьдралынзөвхэвмаягзуршил

Address

Seoul Street, Twin Tower 1
Ulaanbaatar
976

Telephone

+97688102237

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өлзий-Орших Буянхишиг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өлзий-Орших Буянхишиг:

Share