Сараана зөгийн бал

Сараана зөгийн бал official page for Saraana honey

01/05/2026

Сараана бүлиймнэй хабартаа бэлшэдэг нютаг — Ононой арал. Манай зөгийнүүд бургаснай гөлөгһөө амтатай шүүс абажа эхилжэ байна. Удахагүй үрэл, мойхной сэсэгүүдһээ амтатай шүүсэй охь суглуулжа, амтатай балаа үгэжэ эхилхэнь даа.

20/12/2025

Манай зөгийн бал хураалтын үйл явцаас сонирхуулсан нэгэн бичлэг. #Сарааназөгийнбал, #100%байгалийнцэцэгсийнбал, #монголзөгийнбал, #хэнтийнутгийнбал

05/08/2025

Ажилчин зөгийн амьдрал ингэж эхэлнэ. Өсөж торнисон үүрнээсээ цухуйн үүд хаалтаа онгойлгон гадаалж буй буй эдгээр нялх зөгийнүүдийн амьдрал яг 21 хоногийн өмнө эхэлсэн юм.

1 дэхь өдөр - Эх зөгий жижигхээн цагаан өндөг гаргана.

3 дахь өдөр – Өндөг хагарч, цагаан өнгөтэй, нүдгүй, хөлгүй, далавчгүй авгалдай гарч ирнэ.

3–9 дэх өдөр – Асрагч зөгийнүүд авгалдайг эхэндээ зөгийн сүүнцэрээр, дараа нь амтат шүүс, цэцгийн тоосны холимгоор хооллоно. Энэ хооронд маш хурдан өсөж торнин биеийн хэмжээ бараг мянга дахин томорно. Үүнийг манай зөгийчид “Нээлттэй үрвэлдэй”гэж нэрлэнэ.

9 дэх өдөр – Авгалдай хангалттай том болж амьдралын дараагийн шатанд очиход бэлэн болсон өдөр. Ажилчин зөгийнүүд түүнийг лаваар таглана. энэ өдрөөс тэрээр хаалтны цаана бойжих бөгөөд манай зөгийчид “Хаалттай үрвэлдэй” хэмээн нэрлэнэ.

10–21 дэх өдөр – энэ бол ажилчин зөгийн хувьд “Хүүхэлдэй” нас юм. Бие гүйцсэн зөгий болон хувирна—нүд, хөл, далавч нь бүрэлдэж гүйцнэ.

21 дэх өдөр – Тэрээр лавны тагийг дотроос нь мэрэн гадаалж, анх удаа үүрнээсээ гарч ирнэ. Ингээд нас бие гүйцсэн ажилчин зөгий болон гарч ирнэ.

Сараана зөгийн бал 2025

02/08/2025

Тайжын жинс цэцгийн түрүүн дээр хоёр ажилчин зөгий, хилэн хар эрвээхэй амтат шүүс авахаар суужээ. Хоноц хоноцондоо дургүйн адилаар хоёр зөгий эрвээхэйг хөөх гэж янз бүрээр оролдоно. нөгөөх нь далавчаараа цохин хамгаалж жишим ч үгүй суух тул сүүлдээ хоорондоо бяцхан маргаад цааш нисэн одов.

Сараана зөгийн бал зуны бал хураалт 2025

❤️
02/04/2025

❤️

Олон улсын ойн өдөрт зориулсан “ой ба хүнс” өртөөчилсөн өдөрлөгт оролцож байна.
24/03/2025

Олон улсын ойн өдөрт зориулсан “ой ба хүнс” өртөөчилсөн өдөрлөгт оролцож байна.

Захиалагчдаа очиход бэлэн боллоо 💕Сараана зөгийн бал 2024
07/12/2024

Захиалагчдаа очиход бэлэн боллоо 💕

Сараана зөгийн бал 2024

Энэ жилийн зүүн аймгуудаар болсон үер усны гамшиг биднийг ч бас тойрч өнгөрсөнгүй. Өнгөрсөн сард бид олон тооны зөгийн б...
03/09/2024

Энэ жилийн зүүн аймгуудаар болсон үер усны гамшиг биднийг ч бас тойрч өнгөрсөнгүй. Өнгөрсөн сард бид олон тооны зөгийн бүлээ үерт алдаж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө нилээдгүй хохирол амссан.

Усанд автсан зөгийн суурь маань урьд өмнө нь хэзээ ч ус хүрч байгаагүй газарт байрладаг ч үерийн цар хүрээ хэт өргөн байсан тул энэ суурийн бүх зөгий маань 300 орчим метр газарт урссан. Бараг тал хувь нь яалтчгүй усанд үйж бүлээрээ сүйдсэн боловч мэнд үлдсэн хэдэн зөгийнүүд маань сүрэглээ үүсгэж бүлээ орхин нисэхгүйгээр хүн очтол тэндээ үрвэлдэйгээ тэжээн өдрийн хийх ёстой ажлаа үргэлжлүүлж байсан нь хамгийн гайхмаар байсан юм. Алдсан зөгийгөө хараад урам хугармаар ч тэмцэж амьд үлдсэн зөгийнүүдээ харахаар хайр хүрэм байсаан 🥰

Энэ зуны анхны зөгийн бал хураалт хийгдлээ. Энэ жилийн хувьд үрэл, мойл гэх мэт олон жимсний цэцэгнээс анхны бал хураалт...
15/06/2024

Энэ зуны анхны зөгийн бал хураалт хийгдлээ. Энэ жилийн хувьд үрэл, мойл гэх мэт олон жимсний цэцэгнээс анхны бал хураалтыг авав. Жимсний цэцэгнээс хураан авсан бал гойд амтлаг байдаг хэдий ч багахан гардаг онцлогтой. Дээр нь удахгүй отор нүүдлийн цаг эхлэх тул зөгийнүүддээ идэх балыг нь үлдээх ёстой :)
Та энэхүү балнаас авахыг хүсвэл 80610919 дугаарт холбогдоорой.

"Онон голын ай савын нутагт онгон байгалийн зэрлэг цэцэгсээс хураан авав". - Сараана зөгийн бал -

#Сарааназөгийнбал, 2024анхнышинэхэнзөгийнбал

Хамгийн эрт цэцэглэдэг модлог ургамал бол бургас. Манай монголчууд "бургас гөлөглөх", "бургас соёолох"  хэмээн хэлж занш...
05/05/2024

Хамгийн эрт цэцэглэдэг модлог ургамал бол бургас. Манай монголчууд "бургас гөлөглөх", "бургас соёолох" хэмээн хэлж заншсан байдаг. Бургас бол өвөл хорогдон цөөрсөн зөгийн бүл хавар цагт нөхөн төлжиж эргээд "хүчирхэг" арми болоход хамгийн чухал үүрэгтэй юм. Бургаснаас цэцгийн тоос хураасан ажилчин зөгийнүүд сүүнцэр боловсруулан үрвэлдэйгээ хооллон "үүрний гаднах ажлын зөгийчдийг олноор бойжуулна.
Балт зөгий - western honey bee, Syrphid ялааны хамт..

Address

Sukhbaatar District
Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Сараана зөгийн бал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сараана зөгийн бал:

Share