23/04/2026
GS25 Монгол (Дижитал Концепц ХХК) Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO/IEC 27001:2022 стандартын гэрчилгээг гардан авлаа.
Монгол улсын хэрэглэгчдэд шинэ соёл, шинэ стандарт, шинэ туршлага авчирч буй ая тухтай дэлгүүрийн сүлжээ GS25 Дижитал Концепц ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж, 2026 оны 4-р сарын 22-нд АНУ-ын итгэмжлэл бүхий SIS Certification PVT Ltd-ээс стандартын гэрчилгээгээ гардан авлаа.
Энэ бол GS25 Дижитал Концепц ХХК-ийн хувьд зөвхөн нэг гэрчилгээ бус хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, найдвартай үйлчилгээ, технологид суурилсан өсөлтийн стратегиа баталгаажуулсан томоохон алхам юм. ISO 27001 стандарт нь дэлхий даяар мэдээллийн аюулгүй байдлын хамгийн өндөр түвшний шаардлага гэж тооцогддог.
2021 онд “Шунхлай” групп болон БНСУ-ын “GS Retail” группийн стратегийн түншлэлээр байгуулагдсан Дижитал Концепц ХХК нь GS25 брэндийн нөхөрсөг, шинэлэг, зугаатай зарчмыг Монголын өдөр тутмын амьдралд амжилттай нутагшуулж, ая тухтай дэлгүүрийн шинэ соёлыг бий болгосоор байна.
Аудитыг SIS Certification PVT Ltd-ийн Монгол дахь албан ёсны түнш Эй Би Эс Сертификейшн ХХК-ийн мэргэшсэн аудиторууд гүйцэтгэсэн бөгөөд энэхүү гэрчилгээ нь дэлхийн 140 гаруй улсад хүчин төгөлдөр юм. Эй Би Эс Сертификейшн ХХК нь олон улсын стандартад нийцсэн баталгаажуулалтын үйлчилгээг Монгол улсын аж ахуйун нэгжүүдэд хүргэж, бизнесийн нэр хүнд, өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийн суурийг баталгаажуулахад чиглэн ажилладаг хараат бус, мэргэжлийн байгууллага юм.
#маб #мабмт