02/05/2019
Wework хамтын оффис IPO буюу хувьцаагаа худалдаж эхлэх гэж байгаа юм байна шүү.
Startupbase | News
WeWork компани IPO хийх хүсэлтээ албан ёсоор өгөв
Шинээр гарч ирж буй стартапууд болон бизнес эрхлэгчдийг хамтын ажиллагааны оффисоор хангадаг Америкийн WeWork компани IPO гаргахад шаардагдах бичиг баримтуудаа АНУ-ын Үнэт цаас, Хөрөнгийн комиссод албан ёсоор хүргүүлсэн гэдгээ өнгөрсөн Даваа гарагт хэвлэлийн бага хурал дээр олон нийтэд мэдэгдэв.
New York Times сонины мэдээлснээр өнгөрсөн 12-р сараас WeWork компани IPO гаргахад шаардагдах баримт, бичгүүдээ бүрдүүлэн өгч эхэлсэн хэмээн мэдээлсэн юм.
WeWork нь өнгөрсөн 1-р сард 47 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд 2010 онд Адмен Неюнан, Мигуэл МкКелвел нар үүсгэн байгуулснаас хойш 8.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан билээ.
WeWork компани нь 2017 онд 886 сая ам.долларын орлоготой байсан. Харин 2018 онд орлогоо хоёр дахин нэмэгдүүлж 1.8 тэрбум ам.долларт хүрсэн ч 1.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн билээ. Энэхүү үзүүлэлт нь IPO гаргах гэж байгаа бизнесийн хувьд тохиромжтой нөхцөл биш хэмээн санхүүгийн салбарынхан үзэж байгаа юм. Түүнчлэн WeWork компаний IPO хийж байгаа нь хөрөнгийн зах зээлд сайн нөлөөтэй хэмээн судлаачид үзсэн байна.
WeWork-ын Crunchbase News-ээс гаргасан 2017, 2018 онуудын орлого, алдагдал:
WeWork-ийн 2017-оны орлого: 886 сая доллар
WeWork-ийн 2017-оны цэвэр алдагдал: 933 сая доллар
WeWork-ийн 2018-оны орлого: $ 1.82 тэрбум (+105.4%)
WeWork-ийн 2018-оны цэвэр алдагдал: 1.9 тэрбум доллар (+103.6 хувь)
Эх сурвалж: https://tcrn.ch/2J1K12B