Багануур Хувьцаат Компани

Багануур Хувьцаат Компани Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай

ЗАСГИЙН ГАЗАР НҮҮРС-ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР БАРИХ ХАМТАРСАН КОМПАНИ БАЙГУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА✅ Багануурын нүүрсний уурхайг тү...
24/09/2026

ЗАСГИЙН ГАЗАР НҮҮРС-ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР БАРИХ ХАМТАРСАН КОМПАНИ БАЙГУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
✅ Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг нь эрхлэх "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэнэ.
✅ Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой, жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай, 400 хүнийг ажлын байраар хангах, 40 МВт дулааны цахилгаан станц бүхий Нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг энэ оны IV улиралд эхлүүлж, 2028 оны I улиралд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгосон.
✅ Засгийн газрын тогтоол батлагдсанаар төрийн түншлэгчийн эрх зүйн этгээд тодорхой болж, сонгон шалгаруулалт, түншлэлийн гэрээ болон бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

23/09/2026

Жилд 600 мянган тонн хагас коксоор хийсэн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай Нүүрс-пиролизын үйлдвэрийг Багануурт барина.

2028 оны эхний хагас жилд багтаж дотоодод үйлдвэрлэсэн хагас кокс түлшийг хэрэглээнд нэвтрүүлнэ.

Төслийн нэгж байгуулах шийдвэрийг өнөөдөр Засгийн газар гаргалаа.

✅ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАРДэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү.https://baganuurmine.mn/newjob09-21/
21/09/2026

✅ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү.
https://baganuurmine.mn/newjob09-21/

“Mining Week & MinePro 2026” — “Уурхайчдын наадам”🔰 Монголын уул уурхайн салбарын техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчи...
19/09/2026

“Mining Week & MinePro 2026” — “Уурхайчдын наадам”

🔰 Монголын уул уурхайн салбарын техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг танилцуулсан “Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт 2026 оны 09 дүгээр сарын 16–18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
🔰 Чуулга уулзалтын 3 дахь өдөр үндэсний өв соёл, уламжлалаа дээдэлсэн “Уурхайчдын наадам” зохион байгуулагдаж, “БАГАНУУР” ХК-ийн баг тамирчид үндэсний бөх, сурын харваа, шагайн харвааны төрлүүдээр оролцож, хүч, цэц мэргэнээ сорилоо.
🏆 Шагайн харваа:
Аймгийн гоц мэргэн С.Батбаясгалан – 3-р байр
🏹 Сурын харваа:
Аймгийн мэргэн О.Батмөнх – Тэргүүн байр

✅ Мөн үндэсний бөхийн барилдаанд ЗХНХ-ийн дасгалжуулагч, сумын заан Б.Мөнхболд, АМАХ-ийн жолооч, аймгийн начин Д.Түмэнжаргал нар оролцлоо.
✅ Шагайн харваанд НБАХ-ийн ээлжийн мастер, Монгол Улсын гарамгай мэргэн Э.Баттулга, ЗХ-ийн засварчин, аймгийн гоц мэргэн С.Батбаясгалан, УШХ-ийн цахилгаанчин, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Алтансүх, НБАХ-ийн ачилтын оператор, аймгийн гоц мэргэн Н.Баттулга, УХХ-ийн өрмийн машинч Б.Батболд, НБАХ-ийн машинч, аймгийн гоц мэргэн Д.Бат-Эрдэнэ нар оролцов.
✅ Сурын харваанд УНХ-ийн өрмийн машинч, аймгийн мэргэн Ж.Содномпил, НББХ-ийн нярав, аймгийн мэргэн О.Батмөнх нар цэц мэргэнээ сорилоо.

🔰 Ийнхүү “Mining Week & MinePro 2026” арга хэмжээний хүрээнд уул уурхайн салбарын хөгжил, шинэ технологи, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ уурхайчдын нөхөрлөл, эв нэгдэл, үндэсний уламжлал, өв соёлыг сурталчилсан олон талт үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон “БАГАНУУР” ХК-ийн нийт баг тамирчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэндээ цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье! 🇲🇳👏

17/09/2026

“БАГАНУУР” ХК ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР ТОДОРЛОО

🔰 Уул уурхайн салбарын томоохон арга хэмжээ болох “Mining Week & MinePro 2026” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй & Олон улсын түншлэл” сэдвийн хүрээнд Налайх дүүрэгт зохион байгуулагдаж байна.
🔰 Монголын эрдэс баялгийн салбарын бодлого, бизнес, хөрөнгө оруулалт, технологи, олон улсын хамтын ажиллагааг нэг дор холбосон тус арга хэмжээ уламжлал ёсоор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй юм.
🔰Энэ үеэр Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Уул уурхайн үндэсний ассоциаци, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам гурван талт нийгмийн түншлэлийн хүрээнд байгуулсан хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллагаар “БАГАНУУР” ХК-ийг тодрууллаа. Ийнхүү “БАГАНУУР” ХК нь хамтын хэлэлцээрийн хүрээнд ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах, ажил олгогч болон ажилтны хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээрээ үнэлэгдэж, шагналаа гардан авлаа.

НҮҮРС БОЛОВСРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ🔰 “Чингис хаан баялгийн са...
16/09/2026

НҮҮРС БОЛОВСРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
🔰 “Чингис хаан баялгийн сан” нэгдлийн бүрэлдэхүүн “БАГАНУУР” ХК, “ЭРДЭНЭС ҮТП” ХХК, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль болон БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай хамтран “Нүүрс боловсруулалтын технологи” нүүрс-химийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлыг эхлүүлээд байна.
🔰 Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад шаардлагатай ирээдүйн инженер, техникийн боловсон хүчнийг бэлтгэх, инженер, техникийн ажилтнуудыг ахисан түвшинд сургаж мэргэшүүлэх, мөн цаашид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг уул уурхай, нүүрс-химийн чиглэлээр мэргэжил сонгоход дэмжлэг үзүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
🔰 Энэ хүрээнд 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хамтын ажиллагаанд оролцогч байгууллагуудын төлөөлөл “БАГАНУУР” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, компанийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛМӨРДОРЖИЙН ОТГОНБАЯР  /1960-2026/“БАГАНУУР” ХК-ийн Гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилла...
16/09/2026

ЭМГЭНЭЛ
МӨРДОРЖИЙН ОТГОНБАЯР /1960-2026/

“БАГАНУУР” ХК-ийн Гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Мөрдоржийн Отгонбаяр 2026 оны 9-р сарын 14-ний өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, хамт олон, хамтран зүтгэгч бидэнд хүнд гарз тохиолоо.

Мөрдоржийн Отгонбаяр нь 1960 оны есдүгээр сарын 7-нд Төв аймгийн Баянцагаан сумын Хүйсийн сайр гэдэг газар төржээ. 1978 онд Төв аймгийн Зуунмод хотын 1-р 10 жилийн сургууль, 1983 онд Политехникийн дээд сургуулийг геологийн инженер мэргэжлээр, 2007 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгсөж, Техникийн их сургуульд Байгалийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

1983 онд Хөтөлийн цемент шохойн комбинатад Уурхайн геологичоор ажлын гараагаа эхэлж, улмаар Геологи маркшейдерийн хэсгийн даргаар дэвшин ажилласан бол 1989-1992 онд Барилгын материалын ашиглалт хайгуулын экспедиц УҮГ-ын Ерөнхий инженер, 1997-1998 онд Баянгол жалга УҮГ-ын захирал, 2012-2016 онд “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал, 2017-2021 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын хариуцлагатай алба хашиж ирснээс гадна “Санчир инвест” ХХК, “Санчир буудай” ХХК-иудыг байгуулан үйл ажиллагааг нь амжилттай эрхэлж ирсэн билээ.

Тэрбээр Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэл хийх, нүүрсний ордын нөөцийг өсгөн нэмэгдүүлэх, компанийн эдийн засаг, санхүүгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон чухал ажлыг санаачлан хэрэгжүүлж, Багануур ХК-ийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Түүний удирдлага дор компанийн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, техник технологийн шинэчлэл эрчимжсэнээс гадна ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилласан нь мөр зэрэгцэн ажиллаж байсан уурхайчин хамт олны зүрх сэтгэлд үүрд дурсан үлдэх болно.

Түүний Монголын уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөгжилд оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж Уул уурхайн салбарын тэргүүний ажилтан, Геологийн тэргүүний ажилтан, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон цол тэмдгээр тус тус шагнагдаж байв.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь Багануур ХК-ийн нийт хамт олны өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
"БАГАНУУР" ХК

“ЭРҮҮЛ УУРХАЙЧИН” ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА🔰 “БАГАНУУР” ХК нь уурхайчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан ...
14/09/2026

“ЭРҮҮЛ УУРХАЙЧИН” ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
🔰 “БАГАНУУР” ХК нь уурхайчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой “ЭРҮҮЛ УУРХАЙЧИН” Эрүүл мэнд, хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна.
🔰 Хөтөлбөрийн хүрээнд компанийн ажилтнуудыг БНСУ-д үе шаттайгаар эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, оношилгоонд хамруулж, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр олон улсын сертификаттай сургалтад хамрагдах боломжийг бүрдүүлж байна.
🔰 Энэ удаагийн 5-р ээлжийн багийн 31 уурхайчин 2026 оны 09-р сарын 14-ний өдөр БНСУ-ын Сөүл, Тэжон хотыг зорьлоо. Өнөөдрийн байдлаар “ЭРҮҮЛ УУРХАЙЧИН – Эрүүл мэнд, хөгжлийн хөтөлбөр”-т нийт 5 багийн 133 уурхайчин амжилттай хамрагдаад байна. Хөтөлбөрийн тухайд зуны 7,8 саруудад түр хугацаанд завсарласан бөгөөд 9 сараас үргэлжлэн хэрэгжиж уурхайчдыг хамруулан ажиллаж байна. 5-р багийн хамт олонд Багануур ХК-ийн удирдлагуудын зүгээс Эрүүл уурхайчин хөтөлбөрийн тугийг гардуулж амжилт хүслээ.
🔰 Уурхайчид та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөж, шинэ мэдлэг, арвин туршлага хуримтлуулан ирэхийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА🔰...
11/09/2026

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
🔰Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Багануур дүүргийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн барилгачид, инженер, техникийн ажилтнууд, ахмад буурлууд, мөн салбарын дунд болон залуу үеийн төлөөллийг төрийн дээд шагнал, салбарын болон дүүргийн шагналаар шагнаж, одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.

🔰 Ёслолын арга хэмжээнд БАГАНУУР ХК-ийн удирдлагууд оролцож, барилгын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, ахмад буурлууд болон нийт хамт олонд шагнал гардуулж баяр хүргэлээ.

🔰 Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн нэгэн зууны түүхийг хамтдаа бүтээлцсэн барилгын салбарын үе үеийн нийт ажилтан, албан хаагчид, инженер, техникийн ажилтнууд, тэр дундаа БАГАНУУР ХК-ийн барилгын салбарын хамт олондоо орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт, бүтээн байгуулалтын арвин их ололт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

🔰 “БАГАНУУР” ХК-ийг түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэли...
11/09/2026

🔰 “БАГАНУУР” ХК-ийг түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхтэй холбогдуулан түншлэгчээр оролцох сонирхлоо илэрхийлсэн “Сэдин Инженеринг” компани, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотын “Хөх нүүрс” компанийн төлөөллүүд төслийн талбай Багануурын уурхайтай танилцаж, компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
🔰 “Нүүрс-пиролизын үйлдвэр” төсөл хэрэгжсэнээр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрсийг боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай үйлдвэрлэхийн зэрэгцээ пиролизын хийг ашиглан 40 МВт-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Тус үйлдвэрийг байгуулах нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дотоодын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон боловсруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгоход чухал ач холбогдолтой.

🔰 Төслийн техник, эдийн засгийн үндэслэлүүдийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр тус тус хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх чиглэлээр талууд санал солилцож, хамтын ажиллагааны боломж, хэрэгжүүлэх үе шатны талаар хэлэлцлээ.

🔰 Тус төсөл нь “БАГАНУУР” ХК-ийн нүүрсийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар уурхайн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын нэг болох юм.

Address

Ulaanbaatar
12150

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Багануур Хувьцаат Компани posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Багануур Хувьцаат Компани:

Shortcuts

Share

Category