Good Mindset, New Knowledge & Consulting

Call Directions Contact the business

Good Mindset, New Knowledge & Consulting 1. Хэрэгтэй мэдлэг, мэдээлэл түгээх
2. Хууль, Санхүү, Татварын мэдээ мэдээлэл, зөвлөгөө

05/11/2026

Шинэ хуулиар Өндөр насны тэтгэвэрийн Ердийн нас гэдэг ойлголт нэмэгдсэн шүү.

28/10/2026

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ШИЛЖҮҮЛСНИЙ ОРЛОГОД ТАТВАР
НОГДУУЛАХДАА ӨМНӨ НЬ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНИЙГ ТӨЛСӨН БОЛ ДАХИН ТООЦОХГҮЙ
Шүүхийн шийдвэр огноо, дугаар: 2026.07.27-ны өдрийн 128/ШШ2026/0690
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
“Т” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 2 га газар эзэмших эрхийг “БГ” ХХК-д шилжүүлж, гэрээний үнийг XX төгрөгөөр тохиролцсон байна. Тус компани уг үнийн дүнгээс тооцож татвар ногдуулан төлжээ.

Татварын улсын байцаагчид хяналт шалгалт хийж, газрын эрх шилжүүлсний орлогыг газрын мэдээллийн санд бүртгэгдсэн YY төгрөгийн дуудлага худалдааны анхны үнэ буюу одоо мөрдөгдөж буй дуудлага худалдааны анхны үнэ тооцох аргачлалаар тооцсон уг дүнгээр татвар төлөх ёстой гэж үзэн нөхөн ногдуулалтын акт гаргасан байна.
“Т” ХХК нь тухайн газрыг эзэмших эрхийг анх 2008 онд авсан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичгүүдээр тухайн үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу ZZ төгрөгийн дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлсөн болох нь тогтоогджээ.
Улмаар Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалаар газрыг дуудлага худалдаагаар авахад шалгарсан үнэ болон татвар төлөгчөөс мэдүүлсэн газрын эрх худалдах, худалдан авах гэрээний үнийн аль өндөр үнээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгчээс газрын эрх шилжүүлэх гэрээний үнийг үндэслэн татвар ногдуулж төлсөн бөгөөд эрх шилжүүлэх ажиллагааг эрх бүхий байгууллага хянаж, холбогдох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийг татвар ногдох орлогоо зориудаар бууруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцохоор заасан.
Шүүхээс газар эзэмших эрхийг шилжүүлэх бүрд тухайн үеийн аргачлалаар дуудлага худалдааны анхны үнийг дахин тооцох, өмнө нь төлсөн үнийг үл харгалзан шинэ үнэлгээгээр татвар ногдуулах агуулга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д тусгагдаагүй гэж үзсэн байна.
Тодруулбал, газрын эрхийг анх олгох үед дуудлага худалдааны анхны үнийг холбогдох журмын дагуу бүрэн төлсөн нь нотлогдсон нөхцөлд уг үнийг эрх шилжүүлэх бүрд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж буй аргачлалаар дахин тооцож, татвар ногдох орлогыг тодорхойлох үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэсэн.
Иймд нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүрэн эхээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/21433?start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхдэлгэр

22/10/2026
19/10/2026
19/10/2026

Address

Seoul Street
Ulaanbaatar
976

Telephone

+97699095908

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Good Mindset, New Knowledge & Consulting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Good Mindset, New Knowledge & Consulting:

Shortcuts

Share

Nearby businesses