Naran Mandal

Naran Mandal Dedicated to its people and the community, Naran Mandal is a leading mining company.

13/08/2026

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор явагдсан Олон улсын Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах 11-р тэмцээнд Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, дэлхийн хошой аварга, Ази тивийн хошой аварга Наран Мандал компанийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Батбаярын Отгонбаяр Ази тивийн аварга шалгаруулах 11 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, дараах амжилтуудыг гаргалаа.🥋🇲🇳🔥❤️

🥈 Хатуугийн төрөлд мөнгөн медаль
🥉 Багийн тулааны төрөлд хүрэл медаль
🥉 🥉Зэвсэггүйгээр биеэ хамгаалах төрөлд эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүр хүрэл медаль хүртлээ.

🎓 ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР – 2026 Наран Мандал компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн чадварлаг боловсон ...
06/08/2026

🎓 ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР – 2026

Наран Мандал компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн чадварлаг боловсон хүчнийг дэмжих зорилгоор оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

Үндсэн шаардлага:
- Баянхонгор аймгийн харьяалалтай;
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын түвшний өдрийн ангийн оюутан;
- 2–4 дүгээр дамжаанд, заасан мэргэжлийн чиглэлээр суралцдаг;
- Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх

🏆 Нийт 8 оюутан шалгаруулна.
💰 Оюутан тус бүр 5,000,000₮-ийн тэтгэлэг

2026.09.05-ны өдрийг дуустал материал хүлээн авна.

📝 Бүрдүүлэх материал:
* Анкет, цээж зураг
* Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
* Их, дээд сургуульд суралцаж буй тодорхойлолт, дүнгийн хуулбар
* Иргэний үнэмлэхийн хуулбар
* Оршин суугаа газрын тодорхойлолт
* Өөрийн мэргэжлийн онцлог, цаашдын зорилгоо тодорхойлсон эсээ /500-с доош үгтэй/

📎 Доорх QR кодыг уншуулан анкет татан авч бөглөн бүрдүүлсэн материалаа НЭГ PDF файл болгон [email protected] хаягаар илгээнэ үү.

📞 Холбоо барих:
80843084 | 88022711

#НаранМандал #ОюутныТэтгэлэг #ТэтгэлэгтХөтөлбөр2026 #Баянхонгор

🇲🇳 Баянхонгор аймгийн ойн наадамд Наран Мандал компанийн хамт олон оролцлоо.Баянхонгор аймаг үүсгэн байгуулагдсаны 85 жи...
31/07/2026

🇲🇳 Баянхонгор аймгийн ойн наадамд Наран Мандал компанийн хамт олон оролцлоо.

Баянхонгор аймаг үүсгэн байгуулагдсаны 85 жил, Баян-Овоо сум үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан "Наран Мандал Энтерпрайзес" ХХК-ийн удирдлагын баг, хамт олон оролцож, хүндэтгэл үзүүллээ.

Түүхт ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж буй Баянхонгорчууддаа баяр наадмын мэнд дэвшүүлье!

#НаранМандал #Баянхонгор85 #БаянОвоо80

23/07/2026

Баянхонгор аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ой, Баян-Овоо сум үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!

Дэлгэр сайхан наадаарай!

**
Warmest congratulations on the 85th anniversary of the establishment of Bayankhongor Province and the 80th anniversary of the establishment of Bayan-Ovoo Soum.

Wishing you a joyful and splendid celebration!

21/07/2026

Наран Мандал Энтерпрайзес ХХК-ийн дэмжин ажилладаг Өсвөрийн Жүдо бөхийн тамирчин Б. Мөнгөндөлдөө Эквадор улсын Гуаякиль хотноо 08 сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-д нь амжилт хүсье! 🥋🙌

#спортыгдэмжигчбайгууллага

09/07/2026

Идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй
Эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан
Цэц магнай харваачид нь мэргэн байж
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.🇲🇳

***
May the virile wrestlers be strong
May the swift steeds be fast,
May the archers' aim be true
and may we all have a wonderful Naadam! 🇲🇳

Наран Мандал Энтерпрайзес ХХК-ийн Баяжуулах үйлдвэр CIL (Carbon-In-Leach) технологид шилжсэнээр үйлдвэрлэлийн үр ашиг, т...
24/06/2026

Наран Мандал Энтерпрайзес ХХК-ийн Баяжуулах үйлдвэр CIL (Carbon-In-Leach) технологид шилжсэнээр үйлдвэрлэлийн үр ашиг, технологийн шинэчлэлийг шинэ шатанд гаргаж байна.

Энэхүү шилжилтийн хүрээнд химийн бодисын хэрэглээг бууруулж, зарим бодисыг бүр мөсөн халсан нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахад чиглэсэн бодит алхам болов.⚙️✅

🏭Бид үйлдвэрлэлийн бүтээмжийг тасралтгүй нэмэгдүүлэхийн зэрэгцээ хариуцлагатай уул уурхайн зарчмыг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн технологийн шинэчлэл, хөгжүүлэлтийг тууштай үргэлжлүүлэх болно.

📣"Наран Мандал Энтерпрайзес" ХХК нь дараах ажлын байранд анкет хүлээн авч байна. - Байгаль орчны ахлах: https://zangia.m...
19/06/2026

📣"Наран Мандал Энтерпрайзес" ХХК нь дараах ажлын байранд анкет хүлээн авч байна.

- Байгаль орчны ахлах: https://zangia.mn/job/_ja0pvi2x1t
- Уурхайн эмч: https://zangia.mn/job/og535t9bf1
- Эрүүл ахуйч: https://zangia.mn/job/828hoboscq

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 89773232, 8095-3222
📧 И-мэйл хаяг: [email protected]

Танд амжилт хүсье!

17/06/2026

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 2025 ОНД БАЯН-ОВОО СУМАНД 60.000 МОД ТАРИЛАА.🌳

Бид говь хээрийн бүсэд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор 120 см урттай 60.000 ширхэг хайлаас, бургас, улиас модны суулгацуудыг тариалаад байна.✅

Таван жилд нэг удаа зохион байгуулдаг Баянхонгор аймгийн Богд, Жинст, Баянговь, Баянлиг сумын нутаг дэвсгэрт орших "Их Б...
08/06/2026

Таван жилд нэг удаа зохион байгуулдаг Баянхонгор аймгийн Богд, Жинст, Баянговь, Баянлиг сумын нутаг дэвсгэрт орших "Их Богд" хайрханы тэнгэрийг тайх ёслолд Наран Мандал компанийн удирдлагын баг оролцож хүндэтгэл үзүүллээ.🇲🇳

Address

Sukhbaatar District, 1st Khoroo, Olymp 5, Ayud Tower, Floor 6, Suite No. 605/606
Ulaanbaatar
14240

Opening Hours

Monday 08:00 - 16:00
Tuesday 08:00 - 16:00
Wednesday 08:00 - 16:00
Thursday 08:00 - 16:00
Friday 08:00 - 16:00

Telephone

+97677773232

Alerts

Be the first to know and let us send you an email when Naran Mandal posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Naran Mandal:

Shortcuts

Share

Category