Пүрэвдоогийн Батхишиг

Пүрэвдоогийн Батхишиг Захиргаадалт биш Менежментээр удирдаа, цэвэр тунгалаг засаглал чухал аа, мэдлэгтэй мэргэжил 💪🏽

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө.👏ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:🔹”Х...
15/09/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө.👏
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
🔹”Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой.
🔹Эх хэлээ мэддэг байх нь эх орондоо эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын баталгаа мөн. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй. Монгол хэлээ хүүхэд бүрд багаас нь зааж сургахад төр засаг, аймаг орон нутаг, боловсролын салбар онцгой анхаарч ажиллах ёстой.
🔹Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш. Мэдээж өвөг дээдсийнхээ зан үйлийг хүндэлж, өтгөс буурлынхаа хойчийг хүндэтгэн үдэх нь хүний ёс. Гэхдээ өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар, байгаль орчны онцгой бүсэд оршуулгын зан үйл хийх нь хуулиар хориотой. Энэ хууль эрх зүйн орчныг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох ёстой. Үүнд төрийн тэргүүн онцгой анхаарах болно.
🔹Уул ус, газар нутаг, засаг захиргааны нэр бол хэн нэгний дур зоргоор өөрчилдөг зүйл биш. Энэ бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, соёл, газар нутгийн дархлаа юм. Тиймээс төрийн хууль тогтоомжийг ягштал биелүүлж, иргэдэд сурталчлан таниулж, аливаа хууль зөрчсөн үйлдлээс ард иргэдээ хамгаалж ажиллахыг үүрэг болгож байна.
🔹Улс орны эв нэгдэлд төрийн түшээдээс эхлээд иргэн бүрийн хүлээх үүрэг, хариуцлага маш чухал. Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой. Иргэн бүр ч мөн адил хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ улс орныхоо эв нэгдэлд хувь нэмэр оруулах учиртай.
🔹Төрийн албанд хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах ёстой. Түүнээс биш нутаг ус, гарал үүсэл, танил талаараа төрийн албыг хашиж, намын харьяаллаар гадуурхаж болохгүй. Тиймээс төрийн албанд ажиллах хүсэл сонирхолтой иргэдэд хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлж төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой.
🔹Эцэст нь хэлэхэд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой. Үүнийг төрийн тэргүүн хатуу анхааруулж байна. Эс тэгвээс төрийн хууль таныг дуудах болно” гэлээ.
Ерөнхийлөгч дээрх үүрэг, даалгаврын хүрээнд аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох газруудтай хамтран ажиллахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга A.Бямбажаргалд үүрэг болголоо.
(Ерөнхийлөгчийн Тамгын газрын вэб сайтаас)

Хүннү ротаричууд БНСУлсын Сунчёон Сунгпёон ротари клубтэй хамт ээлжит төслөө хүлээлгэн өглөө. Төслийн хүрээнд СХД-ийн 12...
14/09/2026

Хүннү ротаричууд БНСУлсын Сунчёон Сунгпёон ротари клубтэй хамт ээлжит төслөө хүлээлгэн өглөө. Төслийн хүрээнд СХД-ийн 124 дүгээр сургуульд дизайн технологийн ангийг тохижуулан оёдлын машин, гагнуурын аппарат, компьютер, төгөлдөр хуур гээд хүүхдүүдэд хэрэгтэй зүйлсийг Глобал грантаар хэрэгжүүллээ. 👏 Хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт бол хүүхэд сурагчдад сурч боловсрох нөхцөл боломжийг олгох юм. Сургуулийн захирал Бат-Отгон болон багш ажилтнуудад талархал илэрхийлье. Мөн энэ төсөл үр дүнтэй бол дараагийн төслийг хэрэгжүүлэх боломж нээлттэй байгааг талууд илэрхийлсэн болно.

Өөрөөсөө илүү бусдад туслах сайхан үйлсийг Ротаричууд хэрэгжүүлдэг билээ. Маргааш Багахангай дүүргийн 2 сургуульд очиж төслийн мэдээлэл хуваалцана✅

Энэ засаг гэдсэндээ хөлөө жийлцээд бүтэхгүй нь дээ. ЕС Учрал Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрхтэй нь үнэн бол хууль бус...
14/09/2026

Энэ засаг гэдсэндээ хөлөө жийлцээд бүтэхгүй нь дээ. ЕС Учрал Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрхтэй нь үнэн бол хууль бус зүйл хийж буй сайдуудаа өчиггүй зайлуулах хэрэгтэй. Ер нь аливаа хууль бус зүйлийг цаг алдалгүй шийдэх нь хариуцлага шүү дээ!

Гүй энэ Америк Монголоос жишээ аваад байгаам бхдаа😎. Тээр жил АН 1 сая, МАН 1,5 сая амлаад улсаа дампууруулах замд орж б...
10/09/2026

Гүй энэ Америк Монголоос жишээ аваад байгаам бхдаа😎. Тээр жил АН 1 сая, МАН 1,5 сая амлаад улсаа дампууруулах замд орж билээ.

10/09/2026

Сонирхолтой л юм. Хуулаад ирлээ😎

🎂 МОНГОЛЧУУДЫН НУУЦ СТАТИСТИК #2

Монголд аль жилтэй хүмүүс хамгийн олон байдаг гэж бодож байна? 👀

ҮСХ-ны хүн амын насны мэдээллийг 12 жилээр нь тооцож үзэхэд:

🥇 Могой — 314,994
🥈 Луу — 310,221
🥉 Туулай — 304,817

4. Бар — 299,465
5. Үхэр — 298,201
6. Хулгана — 297,451
7. Гахай — 280,497
8. Нохой — 267,509
9. Морь — 264,772
10. Хонь — 261,591
11. Бич — 261,070
12. Тахиа — 251,678

🐍 Тэгэхээр Монголд Могой жилтэй хүмүүс хамгийн олон,
🐓 харин Тахиа жилтэй хүмүүс хамгийн цөөн байна.

Төсвийн хэлэлцүүлэг хальт сонсож байсан чинь хувийн 3 сургуульд 7 тэрбумаар тоног төхөөрөмж авч өгнө гэнэ үү? УИХ гишүүн...
09/09/2026

Төсвийн хэлэлцүүлэг хальт сонсож байсан чинь хувийн 3 сургуульд 7 тэрбумаар тоног төхөөрөмж авч өгнө гэнэ үү? УИХ гишүүн нөгөө хоёр сургуулийн нэрийг асуусан чинь яамны дарга нь мэддэггүй эсвэл мэдсэн ч хэн нэгэн даргын хамаарал бүхий болохоор гүлдийчив үү! Сурвалжлагчидад нэг сэдэв гарлаа шүү🫣 Цаана чинь улсын сургууль ширээ сандалгүй, ном сурах бичиггүй, үдийн цай нь хэцүүхэн юм харагдана лээ түшмэд ээ.

21 аймгаас улсад орлого оруулж буй топ5 нийслэл, аймаг. Уул уурхайгаа ашиглаад аймгийнхаа хөгжлийг урагшуулж буй л гэсэн...
07/09/2026

21 аймгаас улсад орлого оруулж буй топ5 нийслэл, аймаг. Уул уурхайгаа ашиглаад аймгийнхаа хөгжлийг урагшуулж буй л гэсэн үг. Харин улсаас татаас авч буй аймгууд ямар бизнес хөгжүүлж ямар татвар орлогоор амь зуух бол? Яг дотоодын үйлдвэрлэл үйлчилгээ аймгуудад яаж хөгжих үү? Өрсөлдөх давуу тал, хөрөнгө оруулагчийг хэрхэн татах бэ гэдгийг аймгуудын удирдлага боддог байлгүй. Орлогогүй аймагт хүн очиж амьдрахгүй ээ хот руу эсвэл орлоготой аймаг нүүнэ. Өмнөговийн хүн амын өсөлт, иргэдийн худалдан авах чадвар, боловсрол эрүүл мэндэд хийж буй хөрөнгө оруулалт, зам, жижиг дунд үйлдвэрлэл гээд том тоонууд харагдаж байна билээ✅

40 гартал ч эрэгтэй эмэгтэйчүүдийн тоо ойролцоо байснаа 50-с хойш эрчүүд огцом цөөрдөг гэдэг чинь🤔 100-с хойш 10 эмд 2 э...
06/09/2026

40 гартал ч эрэгтэй эмэгтэйчүүдийн тоо ойролцоо байснаа 50-с хойш эрчүүд огцом цөөрдөг гэдэг чинь🤔 100-с хойш 10 эмд 2 эр болдог ажээ.

Талбай дээр Korea week болж байна. 50000 хүн ажиллаж амьдарч нутагруугаа мөнгө илгээж буй гэхээр солонгос давалгаа хүчтэ...
06/09/2026

Талбай дээр Korea week болж байна. 50000 хүн ажиллаж амьдарч нутагруугаа мөнгө илгээж буй гэхээр солонгос давалгаа хүчтэй байх нь аргагүй. Мануис байтугай дэлхий энэ давалгаанд өртөөд бүх том арга хэмжээнд дуучид хамтлаг жүжигчид нь оролцож нээж хаадаг болжээ. Сүүлд ДАШТ хаалтад BTS дуулсныг санаж буй бизээ✅

Гадаадад явж байхдаа шөл уухаар солонгос хоолны газар ордог уу та нар аан😉 манайхны гоо сайханд ч том хувь нэмэр оруулж буй аж.

За АН-с Ерөнхийлөгчид өрсөлдөж болох хүмүүс гэнэ. Эдгээр хүмүүсийн 1 сайн тал 1 муу талыг хэдүүлээ жоохон хэлэлцээдэх үү...
04/09/2026

За АН-с Ерөнхийлөгчид өрсөлдөж болох хүмүүс гэнэ. Эдгээр хүмүүсийн 1 сайн тал 1 муу талыг хэдүүлээ жоохон хэлэлцээдэх үү😎. Зүгээр л хужаа мужаа зайл майл гэхгүйгээр сайхан ажил хэрэгч шүүмжилдэг болъёо😛

Address

Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Пүрэвдоогийн Батхишиг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Пүрэвдоогийн Батхишиг:

Shortcuts

Share