Өмгөөлөгч Академи

Өмгөөлөгч Академи Өмгөөлөллийн үйлчилгээ, хууль зүйн сургалт

07/01/2024

Хуулийн мэдлэгт.

Хуульч зөвлөж байна.
07/01/2024

Хуульч зөвлөж байна.

Та шударга шүүхээр шүүлгэх эрхтэй..Иргэн та халдашгүй эрхтэйНийгмийн сүлжээнд сүүлийн үед  "эрүүдэн шүүлттэй холбоотой н...
28/03/2019

Та шударга шүүхээр шүүлгэх эрхтэй..
Иргэн та халдашгүй эрхтэй

Нийгмийн сүлжээнд сүүлийн үед "эрүүдэн шүүлттэй холбоотой ноцтой асуудлууд гарсаар байна ..Та бүхэнд бид "Эрүү шүүлт" -ийн талаар дараах хууль зүйн ойлголтыг хүргэж байна .
Эрүү шүүлт тулгах, мөрдөн мөшгих, хүч хэрэглэн нэр төрийг нь гутаан доромжилж харьцахыг манай улсын хууль тогтоомжоор хориглох төдийгүй олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн эх сурвалжаар хориглож хүмүүнлэг ёсны эсрэг үйлдэл мөн болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Эрүү шүүлтийн бүхий л хэлбэрийг таслан зогсоох нь аль ч улс орны хувьд эрх эрх чөлөөг дээдлэн хууль болон шударга ёсны баталгааг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болдог.
Эрүүдэн шүүх нь бие махбодийн хүчирхийлэл хэрэглэх, сэтгэл санааны хүчирхийлэл хэрэглэх хэлбэртэйгээр илэрдэг болохыг судлаачид судлан бичсэн нь бий.
"Өмгөөлөгч" академи хууль зүйн өмгөөлөл, туслалцааны явцад хийсэн судалгаанаас үзэхэд
- Гэмт хэрэгт холбогдсон хүнийг дайчилан баривчлахдаа хууль бусаар хүч хэрэглэх
-Хоригдон шалгагдаж байгаа хүнийг хэрэв үнэн мэдүүлэг өгвөл "батлан даалтанд гаргана, ар гэртэй нь уулзуулна гэх зэргээр сэтгэл санааны хүч хэрэглэх
- Эрүүгийн ял,хариуцлага сануулах, хүч хэрэглэхээр заналхийлэх, хэрэг хүлээлгэхээр тулгах,
-Өмгөөлөгч авах шаардлагагүй мэтээр ойлгуулах
- Хөтлөн байцаах, хорих саатуулах зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх арга хэмжээг хэрэг хүлээлгэх арга болгох мэтээр ойлгуулах
-Олны өмнө жигшээх зодох, дарамтлах
- Биеийн хүч,хэрэглэх, бүдүүлэгээр харьцах, албадах
-Хувийн болон ажил хэргийн нэр хүндэд нь халдах зэрэг эрүүдэн шүүхийн ил болон далд хэлбэр байсаар байгааг онцлож байна.

13/03/2019
10/03/2019

Нийгмийн сүлжээгээр тараад байгаа цагдан хорих, баривчлах байранд эрдэнэт хүний амь нас эрсэдсэн тухай мэдээг харамсан хүлээн авч байна. Бид нэг л өнцгийг харах ёстой юм. Төр хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж болно... хорьж саатуулж болно. тэдэнд хуулиар олгогдсон эрх хэмжээ байдаг. Энэ тохиолдолд гагцхүү " хүний амь нас, эрүүл мэнд аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхолыг " төр хангах, хамгаалах үүрэгтэй гэдгээ умартаж болохгүй бас маргах учиргүй. Энэ явдлыг шалгаж тогтоох ажиллагаа явагдаж байна гэсэн жижүүрийн үг хэллэгийг хэдий болтол хэрэглэх вэ. Шалгалтын үр дүн ямар ч гарч болно. Гэхдээ ганцхан "нүцгэн үнэн" бол энэ хүнийг "төр" та халуун дулаан гэр орон, хайртай бүхнийх нь дэргэдээс авч гарсан шигээ "авчирч" өгөх үүрэгтэй шүү.

10/03/2019

Хэрэв та гэмт хэргийн хохирогч болсон бол ...
Хэрэв та гэмт хэргийн хохирогч болсон бол гэмт хэргийн хүчирхийлэлд өртсөн гэсэн үг . Энэ нь сэтгэл санаа, бие эрхтэн, эд хөрөнгийн хувьд хохирохыг хэлнэ. Танд гомдол гарган, өөрийнгөө хохиролгүй болгуулахаар шүүхэд хандах эрх бий.
Хохирлоо барагдуулахад эд хөрөнгөө төлүүлэх, эмнэлэгийн зардлыг гаргуулах зэрэг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бүх зардлыг нэхэмжилж болдог.
Хохирогчийн хувьд шүүх ажиллагаанд оролцох нэгэн давуу тал бол өмгөөлөгч авах. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон таны эрх юм. та өмгөөлөгч хөлслөн өөрийн хэрэгжүүлэх боломжтой олон эрхийн талаар, шүүх ажиллагаанд оролцох арга тактик, статусыг асууж мэдэх боломжтой. бас таны хохирогчийн баримтыг ямар ч шүүгч эргэлзэхээргүй бүрдүүлж очно.

10/03/2019

Эцэг эх байх эрхийг хязгаарлах Эцэг эхчүүд хүүхдээ аюултай нөхцөлд орхисон тохиолдолд дараах арга хэмжээг авдаг. Тухайлбал: та бага насны хүүхдээ ганцааранг нь гэртээ үлдээгээд, өөрөө гадуур явж, ажил хөөцөлдөн эсвэл мөрийтэй тоглож, гадуур зугаалан, архидан согтуурч хэдэн 7 хоногоор явчихдаг бол хүүхдийг аюултай нөхцөлд орхисон хэрэг болно. Энэ тохиолдолд эцэг, эх болон хамаатан саданыхан, жирийн иргэн , хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага зэргээс гаргасан өргөдөл гомдлыг үндэслэн, эцэг эх байх эрхийг тодорхой хугацааны турш шүүхээс хязгаарлана. Үүнд та хүүхдээ :
- Хувцас болон ахуйн хэрэгцээгээр дутаасан
- амьдрах гэр, орон сууцаар гачигдуулсан
- шаардлагатай хоол ундаар байнга , түүнчлэн удаа дараа санаатай гачигдуулсан
- хүүхдийн хөдөлмөрийг зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан
- Орон гэрээсээ хөөж дайжуулсан
- хүүхдэд хүч хэрэглэсэн
- гадуурхсан... зэрэг үйлдэл хамаарна.

ХЭРЭВ ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБОГДСОН БОЛ...Хүүхэд гэж 18 наснаас дооших эцэг, эхийн асрамжинд байгаа, насанд хүрээгүй х...
04/03/2019

ХЭРЭВ ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБОГДСОН БОЛ...
Хүүхэд гэж 18 наснаас дооших эцэг, эхийн асрамжинд байгаа, насанд хүрээгүй хүнийг тодорхойлдог.
Таны хүүхэд тухайн гэмт хэргийг үйлдэхэд ямар нэгэн насанд хүрсэн хүний шахалт шаардлага хатгалгаар гэмт хэрэгт холбогдсон бол хэргээс чөлөөлөгдөх чухал үндэслэл болдог. Гэхдээ бид төдийлөн хууль эрх зүйн талаар мэдлэггүй байдлын улмаас нөхцөл байдлыг улам хүндрүүлэх магадлалтай байдаг учираас өмгөөлөгчид хандах нь хамгийн зөв шийдвэр юм. Насанд хүрээгүй хүний хувьд эрүүгийн эрх зүйн хувьд тусгайлан зохицуулсан байдаг.

03/03/2019

Та мэдэх үү ?

Ямар ч тохиолдолд хүнийг хуулиас гадуур баривчилахыг хатуу хориглоно.  Энэ нь өөрөө гэмт хэрэг болдог.. Хойшлуулшгүй бар...
01/03/2019

Ямар ч тохиолдолд хүнийг хуулиас гадуур баривчилахыг хатуу хориглоно. Энэ нь өөрөө гэмт хэрэг болдог..
Хойшлуулшгүй баривчилна гэж юу вэ? Иргэдийн дунд нийтлэг хэрэглээд дадчихсан .." \ манай нөхөр эхнэр найз гм\-ыг 72-т хийчихэж гэнээ.. Тэр газар нь хаана байдаг юм.. өчигдөр л дуудаад явсан одоо болтол чимээгүй байна... баривчилах байр нь хойно дэнжийн 1000-д байдаг уу?.." гэх яриа, өгүүлэлтэй иргэдтэй өмгөөлөл туслалцааны явцад тааралдах нь элбэг байдаг... Хууль зүйн зохицуулалтын нэр томъёоны хувьд үүнийг "баривчилах" гэж нэрлэдэг. Ямар тохиолдолд баривчилах вэ? гэдэг үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1.1-д " дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй, мэдэгдэх хуудас хүлээн авахаас татгалзсан бол.." 1.2-д нь "оргон зайлсан болон оргон зайлахыг завдсан бол".. 1.3-д " мөрдөгч,прокурор хамтран гэмт хэрэг үйлдсэн хүн, гэрч, хохирогч нарын амь нас, эрүүл мэндэд нь халдах үндэслэл байгаа бол.." дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл байгаа бол.." нотлох баримтаа устгах.. гэрч хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүндээ нөлөөлөх үндэслэл байгаа бол гэсэн үндэслэлүүдээр баривчлаж болно..
Үндэслэл гэдэг нь мөрдөгч, прокурорын дотоод итгэл эсхүл тухайн хүнийг үнэлэх үнэлэмж.. үзэмжийн асуудал биш зөвхөн дээрх үндэслэлүүд нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд л бусдын эрх чөлөөг хязгаарлах бодитой үндэслэл бий болдог. Прокурорын саналыг үндэслэн шүүх 24 цагын дотор сэжигтнийг баривчлах эсэхийг шийдвэрлэнэ. Энэ хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй. .
Зөвхөн хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд л сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаж болохыг хуульд заажээ.. Баривчилсан тохиолдолд 24 цагийн дотор шүүх баривчлах эсэхийг шийдвэрлэнэ.. Жишээ нь: Сэжигтэн А-г 2019 оны 08 сарын 01-ний 23 цагт шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан гэж үзэхэд 08 сарын 02-ны оройн 22 цаг 59 минут 59 сек-нд баривчлах хугацаа дуусгавар болно гэх мэт. Энэ хугацаанд шүүх баривчлах эсэхийг шийдвэрлээгүй бол сэжигтнийг даруй суллана. Иймд энэ талаар та бүхэн хууль зүйн мэдлэгтэй байх нь өөрийн болон ойр дотны хүмүүсээс эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болзошгүй эрсдэлд орохоос сэргийлж чадна. Дашрамд зөвлөхөд баривчлах байр нь ХУД-ийн нутаг дэвсгэрт орших бидний мэдэх 4 дүгээр цахилгаан станцын ертөнцийн зүгээр урд орших ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид байдаг.

Address

Шихихтуг хууль зүйн их суургууль, Өмгөөлөгч академи
Ulaanbaatar

Telephone

+97694449370

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөлөгч Академи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өмгөөлөгч Академи:

Share