Баялаг энержи ресурс ХХК

Баялаг энержи ресурс ХХК Баялаг энержи ресурс ХХК-ийн хүний нөөцийн албан ёсны ?

07/08/2026

👏 Өнөөдөр Олон улсын "Аавуудын өдөр" тохиож байна.
Үг багатай хэрнээ
Үйлдлээрээ бүхнийг хэлдэг
Аав минь.........
Хатуужил, ухаан хоёрыг тэгшилсэн
Хайр, халамж хоёрыг шингээсэн
Гэрийн минь багана, амьдралын түшиг
Аав минь бидний бахархал,
Та бүхэндээ аавуудын баярын мэнд хүргэе🙌


24/07/2026

Их бүтээн байгуулалтын ажлын нэг өдөр өндөрлөж, уурхайн хэмнэл аажмаар намжих мөч...
Зуны намуухан үдэш🌅
Сэрүүхэн салхи🌅
Ногоон байгууламж🌳☘️🌿
Инээмсэглэл дүүрэн хамт олон👷👷
Энэ бүхэн уурхайн амьдралын бас нэгэн сайхан өнгө төрх юм...


🇲🇳🇲🇳🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьс...
11/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярын мэндийг өргөн дэвшүүлье.🇲🇳🇲🇳🇲🇳
Эр бор харцагууд нь хурд хүчээр өрсөлдөж,
Эрхий мэргэн харваачид нь онч мэргэнээ сорьж,
Эсгий туургатны эв нэгдэл, эрх чөлөөг бэлгэдсэн
Морин хийморьт Монгол наадам бидний бахархал, бидний үнэт өв билээ.🌱
Эх сайхан нутагтаа элгэн садан түмэнтэйгээ дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.🙌


2025 ОНЫ ТОП-100 АЖ АХУЙ НЭГЖЭЭР “БАЯЛАГ ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК ДАХИН ШАЛГАРЧ АМЖИЛТАА БАТАТГАЛАА.📌Улсын эдийн засгийн гол х...
15/06/2026

2025 ОНЫ ТОП-100 АЖ АХУЙ НЭГЖЭЭР “БАЯЛАГ ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК ДАХИН ШАЛГАРЧ АМЖИЛТАА БАТАТГАЛАА.
📌Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж, татварын орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй 2025 оны топ 100 аж ахуй нэгжийг Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас эдийн засгийн үзүүлэлт, олон улсын аргачлалын дагуу шалгаруулж өнөөдөр албан ёсоор танилцууллаа.
🎉Манай компани нь 2019 оноос хойш тасралтгүй жил бүр ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарч байгаа бөгөөд 7 дахь жилдээ ТОП-100 аж ахуй нэгжээр тодорч, 54 дүгээр байранд эрэмбэлэгдлээ.👏
Дараах үзүүлэлттэйгээр ТОП-100 аж ахуй нэгжийн жагсаалтад жагслаа.📶
• Борлуулалтын орлогын хэмжээгээр – 56
• Төлсөн татварын дүнгээр – 55
• Даатгуулагчийн тоогоор – 43
• Ашгийн хэмжээгээр – 55
• Хөрөнгийн эрэмбээр – 42
✅Бидний энэхүү амжилт нь харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд болон чадварлаг баг хамт олны чин сэтгэлийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнтэй салшгүй холбоотой билээ. Улс орныхоо хөгжил дэвшил, байгууллагынхаа эрхэм зорилгын төлөө нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэж байгаа хамт олондоо баярлалаа.🙏
Цаашид амжилтаа улам бататгахын төлөө хамтдаа урагшилцгаая!


⛏️ ХҮРЭНШАНДЫН УУРХАЙН АЧИЛТЫН ХЭСЭГХүрэншандын уурхайн тасралтгүй үйл ажиллагааны нэг хэсэг болох ачилтын хэсгийн үйл а...
12/06/2026

⛏️ ХҮРЭНШАНДЫН УУРХАЙН АЧИЛТЫН ХЭСЭГ
Хүрэншандын уурхайн тасралтгүй үйл ажиллагааны нэг хэсэг болох ачилтын хэсгийн үйл ажиллагаанаас танилцуулж байна.
🔶 Ухаалаг гарцын систем
✅ Орчин үеийн техник тоног төхөөрөмж
🚜 Аюулгүй ажиллагаа, 24/7 хяналтын систем


“Баялаг Энержи Ресурс” ХХК нь Өмнөговь аймгийн “Уул уурхайн өдөрлөг 2026”-д оролцон шилдэг татвар төлөгчөөр шалгарч мөн ...
06/05/2026

“Баялаг Энержи Ресурс” ХХК нь Өмнөговь аймгийн “Уул уурхайн өдөрлөг 2026”-д оролцон шилдэг татвар төлөгчөөр шалгарч мөн тус өдөрлөгийн үеэр зохион байгуулагдсан спорт, ур чадварын тэмцээнүүдэд хамт олноороо амжилттай оролцлоо.
🔥Дартсийн төрөлд М.Дэмбэрэлсүрэн ахлагчтай баг гутгаар байр🥉
🔥Аврах ажиллагааны төрөлд Н.Лхагвацэдэн ахлагчтай баг хоёрдугаар байр🥈 тус тус эзэллээ.
Нийт оролцсон баг, тамирчдадаа баяр хүргэе!👏


📍Засварчин ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж ажилд авна 🧐Цалин хөлсний багц💸 Жил бүр өсөн нэмэгдэх цалингийн систе...
05/05/2026

📍Засварчин ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж ажилд авна 🧐
Цалин хөлсний багц
💸 Жил бүр өсөн нэмэгдэх цалингийн системтэй
💸 Нэмэгдэл хөлс/Шөнийн болон илүү цаг/
💸 Нэмэгдэл/Хэвийн бусын нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл/
💸 Ээлжийн амралтын цалин/Ээлжийн амралтаа биеэр эдлээгүй ажилтанд ээлжийн амралтын олговрыг 1,5 дахин нэмэгдүүлэн олгодог/
💸 Замын нэмэгдэл
Карьер хөгжил
👔 Өсөн дэвших боломж ажилтан бүрт тэгш
👔 Дадлагажуулах, мэргэшүүлэх хөтөлбөртэй
Нэмэлт мэдээлэл
🤩 Ажилтанд зориулсан хөнгөлөлт, хангамж
🤩 Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг 100 хувь ханган ажилладаг.
🤩 500 хүний багтаамжтай ажиллагсдын хотхон, катеринг үйлчилгээтэй
🤩 Ажилтнуудын эрүүл мэндийг дээдэлсэн /Байгууллагын зардлаар жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулдаг/
🤩 Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж /Спорт заал, Фитнес танхим, Шагай харваа, Ширээний теннис, Шатар, Дартс болон бусад амралтын өрөө.../
Холбоо барих
1. +976-95958511 70003203-500
2. https://zangia.mn/company/usukhzoos холбоос болон доорх QR код уншуулан анкет бөглөх
Төв оффис хаяг
📌Хан-Уул дүүрэг 18-р хороо Нарантуул Тауэр 3 давхар

24/04/2026

📌Хариуцлага, сахилга бат, ур чадвараараа үлгэрлэж, чөлөөт цагаараа спортоор өөрийгөө хөгжүүлэн эрүүл амьдралын хэв маягийг түгээн манлайлж буй залуу ажилтан УТЗХДТТО-НТ П.Тэлмэнг онцолж байна.
👊Тэрээр ээлжийн ажлын онцлогт нийцүүлэн ажил, амьдралын зөв тэнцвэрийг хадгалж, хувийн хөгжилдөө тогтмол анхааран чөлөөт бөхөөр тууштай хичээллэдэг. Спортын хүмүүжил, сахилга бат, тэсвэр хатуужлыг өдөр тутмын ажилдаа шингээж, эрч хүчтэй, эерэг хандлагыг хамт олондоо түгээж байна.


✍️ХҮРЭНШАНДЫН УУРХАЙН ШӨНӨ
01/04/2026

✍️ХҮРЭНШАНДЫН УУРХАЙН ШӨНӨ


23/03/2026

📌Баялагийн ажилтнууд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүхий спортын орчин, нөхцөлийг бүрдүүлэн ажиллуулж байна.
✨Их ажлын дараах чөлөөт цагаараа бие бялдраа хөгжүүлэх, хамт олонтойгоо спортоор дамжуулан харилцаа, уур амьсгалаа бэхжүүлэх боломжтой дараах спортын заал, танхимууд өдөр бүр нээлттэй ажиллаж байна. Үүнд:
👉 Шагайн харвааны өрөө
🏓 Теннисийн өрөө
💪 Фитнес заал
🏀 Спорт заал
🎯 Дартсын өрөө


Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 12:30
13:30 - 17:30
Tuesday 08:30 - 12:30
13:30 - 17:30
Wednesday 08:30 - 12:30
13:30 - 17:30
Thursday 08:30 - 12:30
13:30 - 17:30
Friday 08:30 - 12:30
13:30 - 17:30

Telephone

+97695958511

Alerts

Be the first to know and let us send you an email when Баялаг энержи ресурс ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Баялаг энержи ресурс ХХК:

Shortcuts

Share

Category