Mongol Energy Club

Mongol Energy Club Монгол улсын Эрчим хүчний хөгжлийн төлөөх алсын хараатай залуусын нэгдэл МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨЛӨӨХ АЛСЫН ХАРААТАЙ, ЧАДВАРЛАГ, ОЮУНЛАГ ЗАЛУУСЫН НЭГДЭЛ.

Эрчим хүчний салбарын нийт ажилтан, албан хаагч, ахмадууд, ИТА-ууддаа эрчим хүчний ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүл...
14/08/2026

Эрчим хүчний салбарын нийт ажилтан, албан хаагч, ахмадууд, ИТА-ууддаа эрчим хүчний ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлье

МЭНДЧИЛГЭЭ

Эх орныхоо хөгжил дэвшлийн галыг бадрааж, айл өрх, үйлдвэр, аж ахуйн нэгж бүрийг гэрэл, дулаанаар хангах эрхэм үйлсэд сэтгэл зүрх, мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирсэн эрчим хүчний салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, ахмад буурлууд Та бүхэндээ “ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛЛАГСДЫН ӨДӨР”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн жилийн дөрвөн улирал, цаг агаарын ямар ч нөхцөлд хариуцлага, мэргэжлийн ур чадвараа дайчлан, улс орныхоо эрчим хүчний найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж ирсэнд талархал илэрхийлье.

Цаашид эрчим хүчний салбар маань тулгамдсан асуудал, сорилт бэрхшээлийг хамтын хүчээр даван туулж, дэвшилтэт техник, технологид суурилсан, найдвартай, үр ашигтай салбар болон улам бүр хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Гэрэл түгээгчид, Монгол Улсын гал голомтыг бадраагчид аа,

Та бүхэндээ болон гэр бүлд тань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ажил үйлс тань өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье!

Монгол Улсын хөгжил дэвшлийн гал голомт болсон Эрчим хүчний салбар мөнхөд өөдлөн дэвжих болтугай 🇲🇳

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА

🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ар...
10/07/2026

🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмаараа сайхан наадаарай 🇲🇳

🇲🇳Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг зохион байгуулсан багтай уулзаж, бая...
01/07/2026

🇲🇳Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг зохион байгуулсан багтай уулзаж, баяр хүргэж талархал илэрхийллээ.

✅Мэргэжлийн түвшинд шуурхай ажилласан аукционы багийнхандаа, шалгарсан компаниуддаа баяр хүргэж, зорьсон ажлынхаа ард амжилттай гарахыг хүсэн ерөөе.🔥

25/06/2026
Дэлхийн том батарейны үйлдвэрлэгч CATL компанитай хамтран ажиллана
25/06/2026

Дэлхийн том батарейны үйлдвэрлэгч CATL компанитай хамтран ажиллана

Дэлхийн батарейн салбарт тэргүүлэгч, CATL компанийн үүсгэн байгуулагч Робин Зэнтэй уулзлаа.

CATL компанитай Ногоон чөлөөлөлтийн хүрээнд манай улсад батарей хураагуурын дэд бүтэц, засвар үйлчилгээ, дахин боловсруулалт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэхээр тохиролцов.

Монгол Улс уул уурхайгаас гадна эрчим хүчний шилжилт, шинэ технологи, боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэх ёстой.

CATL-тай эхлүүлж буй хамтын ажиллагаа нь энэ зорилтын бодит алхмын нэг юм.

24/06/2026

✅ ЭХЗХ-ны өнөөдрийн хуралдаанаар сэргээгдэх эрчим хүчний аукционд шалгарсан компани, түншлэлүүдэд эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олголоо

⚡ Цахилгаан эрчим хүч худалдах тарифыг гүйцэтгэгчдийн аукционд ялсан үнээр баталгаажуулав

🔋 Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуур бүхий төсөл хэрэгжүүлж, төлөвлөсөн хугацаанд буюу ирэх арванхоёрдугаар сарын эхээр ашиглалтад оруулахад Эрчим хүчний яамнаас анхаарч байна

Дэлгэрэнгүй: http://energy.gov.mn/post/176649

Өнөөдөр Дэлхийн эмэгтэй инженерүүдийн өдөр. Эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэй инженерүүддээ Олон улсын эмэгтэй ин...
22/06/2026

Өнөөдөр Дэлхийн эмэгтэй инженерүүдийн өдөр. Эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэй инженерүүддээ Олон улсын эмэгтэй инженерүүдийн өдрийн баярын мэнд хүргэе!

15/06/2026

Цахилгаан хэрэглэгч аппаа хэрэглэж хэвшээрэй

Цахилгаан хэрэглэгчийн вэб болон мобайл апп:
🔹 Вэб: https://my.tog.mn
🔹 iPhone/iPad апп: https://bit.ly/4eHfbsP
🔹 Android апп: https://bit.ly/MyTOG-2

Developed by

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongol Energy Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongol Energy Club:

Shortcuts

Share