Erdenes Ashid LLC

Erdenes Ashid LLC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Erdenes Ashid LLC, Management Service, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жанжин Д. Сүхбаатарын нэрэмжит талбай 7, Ulaanbaatar.

“Эрдэнэс Ашид” ХХК нь тээвэр логистикийн стратегийг хэрэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, дотоод, экспортын логистикийн төвүүдийг байгуулах, төмөр замын тээврийн менежмент хийх, уурхайн терминалаас худалдан авагч хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулах юм.

11/02/2026
11/02/2026
11/02/2026
23/01/2026

🔰Авлигатай Тэмцэх Газар-аас жил бүр авлигын эсрэг хуулийн хүрээнд хамаарах албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулдаг.

🔰Нийтийн албан тушаалтны 2025 оны ХАСХОМ мэдүүлэх хугацаа 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дуусах тул “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компанийн эрх бүхий албан тушаалтнууд доорх цахим системээр нэвтэрч мэдүүлгээ хугацаанд нь бүртгүүлнэ үү.

31/12/2025
31/12/2025

МЭНДЧИЛГЭЭ

🔰Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч, эх орны хөгжил дэвшлийн бат тулгуур болсон уул уурхай, эрдэс баялгийн салбарт хүчин зүтгэж буй нийт хамт олон, “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг 18 мянга гаруй ажилтан, албан хаагч, баялаг бүтээгчид, үе үеийн эрхэм хүндэт уурхайчид Та бүхэнд Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой, Уурхайчдын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

🔰Эх орны газрын хэвлийн баялгийг ард түмнийхээ сайн сайхан амьдралын эх ундарга болгон хувиргах их үйлс нь эрхэм уурхайчид Та бүхний оюун ухаан, мэдлэг чадвар, хичээл зүтгэл, үнэнч хөдөлмөрийн тод илэрхийлэл билээ.
Монгол Улсын Засгийн газар Та бүхний үнэт мэдлэг, туршлагад тулгуурлан сайн засаглалтай, ил тод, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилтыг ханган хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна.

🔰Эрхэм уурхайчид Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, гэр бүл, үр хүүхдэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Уурхайчдын яруу алдар бадартугай!

ЭРДЭНЭС МОНГОЛ НЭГДЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ДАВААДАЛАЙ
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Erdenes Tavantolgoi JSC / Эрдэнэс Тавантолгой ХК
Багануур Хувьцаат Компани
ШИВЭЭ ОВОО ХК - SHIVEE OVOO JSC
Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ - Erdenes Critical Minerals SOE
Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК
Цемент шохой ХХК
Erdenes Alt Resource LLC
Erdenes Ashid LLC
Гашуун сухайт автозам
Erdenes Oyu Tolgoi
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLC
Мон-Атом ХХК
Эрдэнэс Метан ХХК - Erdenes Methane LLC
Эрдэнэс Үйлдвэрлэл, Технологийн Парк ХХК
Badrakh Energy
Эрдэнэс Баянбогд ХХК
ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК





31/12/2025

Шинэ жилийн мэнд хүргэе! 🎄
Happy New Year!☃️

19/12/2025

🔰“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсонтой холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо.

🔰Уг томилгоотой холбогдуулан компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Одхүү тамгыг гардуулснаар Б.Даваадалай үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Б.Даваадалай нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд банкны эдийн засагч мэргэжлээр бакалавр төгсөж, АНУ-ын Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

🔰Тэрбээр өмнө нь Дэлхийн банкны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт эдийн засгийн бодлогын зөвлөх, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар эдийн засагч, Сангийн яаманд зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт эдийн засгийн бодлогын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.

🔰 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай өнөөдөр компанийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, цаашид баримтлах зарчим, бодлого үйл ажиллагааны талаар санал солилцон үүрэг чиглэл өглөө.

Address

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жанжин Д. Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Ulaanbaatar
14000

Alerts

Be the first to know and let us send you an email when Erdenes Ashid LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Erdenes Ashid LLC:

Share