26/10/2025
Г.Уянгаа: Би лав анхны нөхөр дээрээ их том алдсан хүн
Надад хүүхэд байхад, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуу эмэгтэй байхад ямар хүнтэй гэрлэх, юуг харах тухай нэг ч хүн хэлж зөвлөж байгаагүй мөртлөө "тэнэг мангар гологдолоо одоо нөхөр ол" гэж шахах орчин л байдаг байсан.
Олон хувийн алдааныхаа дараа залууст зөвлөхөд: Гэр гэдэг бол хүн тайван байх орчин, хань бол бараг насан туршийн сэтгэл зүйч мэт таныг илааршуулж, дэмжиж, хөгжилд нь нэмэр болж, алдаа дутагдлыг нь эвээр ойлгуулж байх хүн.
Тэрнээс биш стрэссдүүлээд, ар гэрийг чинь муулаад, хүн бүртэй хардаж доромжлоод, харьцахгүй дуугуй болох, нялх хүүхэдтэй болоод ядарч байхад эмзэг байдлыг нь далимдуулж бүх ачааг чамдээр тохоод байх, ахуйн асуудлыг нэгэндээ илт хүндрүүлж үүрүүлэх, эсхүл ОБА хийж түгшүүрт автуулах, найзууд, хамаатнууд чинь иртэл тэдгээрт флэксдэж, онгирч тэнэгтэх, хүүхдүүдийг чинь загнаж, айлгаад түгшүүрт автуулаад байвал энэ бол үнэндээ ханилгаа биш шүү.
Мөн "хүнийг авч гэрлээд засна" гэсэн сонин токсик ойлголт яваад байдаг. Сорри, хүнийг засах гэж оролдвол бүр хэгжүүн ууртай хүн л бүтээнэ. Та мөн хүн засаад явдаг ажил мэргэшилгүй бол таны зорилт нэг л явцгүй, амжилтгүй байгаадаа гутарч өөрөө сумраад л дуусах байх.
Тиймээс хань болохдоо дээрх dysfunctional хүн биш, бараг уйтгартай мэт тайван амгалан мөртлөө гоё дэмжиж, тус болж, сэтгэлийн түгшүүрийг бууруулж байдаг, таныг хайртай хүнээ гэж сонгодог, танд өөрийн алдаа дутагдлаа дэлгэж, эмзэг байдлаа харуулж дотно байдаг тайван амгалан хүнээ сонгоорой.
Бурхан минь, амьд байж үхсэн мэт жаргалгүй амьдрав.