12/11/2024
Компани дээр чинь яагаад бодлого, журам хэрэгтэй вэ?
Менежерүүд хурдтай ажиллаж, бие даан шийдвэр гаргах үүрэг хариуцлагыг ажилтнууд, компанийн өмнө хүлээдэг. Гэтэл тухайн үйл ажиллагааны талаар журамд тодорхой заагүй нөхцөлүүд бий болдог. Энэ тохиолдолд компанийн бодлогыг үндэслэл болгож шийдвэр гаргаж болох ба дараа нь ямар нэг байдлаар хариуцлагад дуудагдах үед бодлогын дагуу ажил хэргээ үргэлжлүүлсэн талаар ГЗ болон дээд шатны удирдлагуудад тайлбарлаж болно.
Товч: Бодлого нь нэг талаар ажлаа явуулах удирдамж, нөгөө талаар арьсаа хамгаалах нөмрөг юм
#бодлого #журам