Асуудал

Асуудал Чанартай бараа бүтээгдэхүүний дээжийг үнэн зөвөөр тох

......... 💀💰☢️☣️ ☠️.........ШАХНА! Хор шахна! Хараал шахна! Халуун там шахна! Хожимдсон ухаарал, цус, нулимс шахна! ЧИХН...
31/01/2025

......... 💀💰☢️☣️ ☠️.........
ШАХНА!
Хор шахна!
Хараал шахна!
Халуун там шахна!
Хожимдсон ухаарал, цус, нулимс шахна!
ЧИХНЭ!
Аманд нь мөнгө чихнэ!
Авдранд нь зовлон чихнэ!
Авсны хайрцагт албан тушаал чихнэ!
Адаг сүүлд нь өмхийрсөн цогцос чихнэ!
ХАШХИРНА!
Үлдсэн нь амьдаараа шатаж хашхирна!
Үйлийн үрээр үсээ нэг нэгээр нь зулгааж хашхирна!
Үхлийг үнэн голоосоо мөрөөдөж хашхирна!
Үнэнээс холдож эс чадахдаа өөрийгөө идэж хашхирна!
ТАМД ОЧНО!
Үүсэл нутгийг үхээрийн бузар болгоно
Үзэн ядавч! Өнгөрснийг алж болохгүйг гашуунаар мэдэрнэ
Үнсэнд хаясан шалзанд атаархах төгсгөлийн тэр өдрүүд
Үндсийг чинь булга татавч! ТАМД та бид бүгд уулзана ...

31/01/2025

Ураны тухай баримт...
Монголд ураан ухаж эхлэх нь хүн төрөлхтөнд сүйрэлд авчирна.

Энэ тухай Илчлэлт 9:17-19-д өгүүлсэн байна.

Хүн төрөлхтөн маш муу болох гэж байна

Тэднийг яг наранд чанаж, асар том мөндөрөөр бөмбөгдөж, дараа нь нар тас харанхуй болж, сар цусан улаан өнгөтэй болно. Энэ нь хангалтгүй юм шиг тэнгэрээс одод бууж, дараа нь хүчтэй газар хөдлөлт болно. Тийм ээ, тэр үеүүд үнэхээр хэцүү үеүүд байх болно.

Ураанаас ялгарах хорт хий нь харын сүнснүүдийг хүчирхэгжүүлэн, чөтгөр шулмууд хаа саагүй залгих зүйл хайж тэнүүчилж эхэлнэ. Тэдэнд залгих зүйл олдохгүй тарчлах тул сүүлдээ харын сүнснүүд мутацид орсон амьтадын биед оршин нэгэн зүйл аймшгийн царцаанууд бий болно.

Энэхүү мутацид орсон царцаанд орших харын сүнснүүд хүний төрхийг олох хэмээн зүтгэвч хүний төрхийг бүрэн олох нь үгүй тул хүний царайтай төстэй нүүр толгойтой царцаанууд болно. Тэдний үс нь эмэгтэй хүний ​​үс шиг, шүд нь арслангийн шүдтэй адил байх бөгөөд тэд хилэнцэт хорхойтой төстэй. Тэд үхдэггүй амьтад болж тарчилна. Тэдгээр үхэлд хүргэхийг хориглосон царцаанууд хувь хүмүүсийг таван сарын хугацаанд тарчлаана.

Ийм нөхцөлд байдалд хүрнэ гэдэг нь маш их түгшүүр тул энэ урааны гэрээг зогсоох талаар тэмцэж сүнсээ авар.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Асуудал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share