05/10/2016
Сангийн яам гадны банкны асуудлаар Монголбанктай ЗӨВШИЛЦӨХӨӨР бичиг илгээжээ.
-ГЕРМАНЫ “ДОЙЧЕ”, АНУ-ЫН “ГОЛДМАН САКС” БАНКУУД МОНГОЛД САЛБАРАА НЭЭХ ХҮСЭЛТЭЭ ТАВЬСАН УУ?
Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаатай холбогдуулж гаднаас банк орж ирэх нь зүйтэй гэсэн нийтлэг байр суурийг хувь хүн, ААН-үүд илэрхийлдэг. Харин нөгөө талд гадны банк орж ирснээр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний эрсдэлтэй гэх зорилтот мессэжийг нийгэмд түгээх нь ч бий. Өмнөх засгийн газрын үед “Bank of Сhina” Монголд орж ирэх асуудал сөхөгдөж, сөрөг мэдээлэл ч нэлээд цацагдаар буй юм.
Болгоомжлол үүсгээд байгаа ерөнхий утга нь гадны банкууд иргэдийн энгийн данс, хадгаламжийн гүйлгээний харилцааг чухалчлахгүй байгаа явдал. Тодруулж хэлвэл, гадны банкууд манай улсад томоохон хэмжээний төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх замаар Засгийн газартай хамтрахыг хүсдэг. Тиймдээ “Bank of Сhina”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас шинэ парламентын гишүүдэд хамтран ажиллахыг урьсан албан бичиг илгээж, эдийн засгийн сэтгүүлчидтэй цомхон уулзалт хүртэл хийсэн гэж болно.
Засгийн газрын хүрээнд хэрэгжих том төслүүдийн барьцаанд тухайн улсын өндөр үнэлэмж бүхий орд, байгалийн баялаг тавигддагт гол асуудал байна. Гэхдээ манай улсыг дан ганц “Bank of Сhina” сонирхоод байгаа юм биш. Сангийн яамнаас тодотгохдоо манай улсад гадны 4-5 банк үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгааг уламжилсан. Нэрийг нь албаныхан хэлэхээс татгалздаг ч Германы "Дойче", АНУ-ын “Голдман Сакс" банкуудын нэр бий.
Ямартай ч Сангийн яамнаас манай улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтэй гадны банкуудын хүсэлтийг судлаж үзээд, Монголбанкнаас санал асуухаар албан бичиг илгээсэн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа онцолсон юм. /тодруулгыг доорхи байдлаар хүргэж байна/
-Гаднаас банк оруулж ирэх асуудалд Сангийн яам ямар байр суурьтай байгаа бол?
-Дотоодын ААН-үүд арилжааны банкуудаас 10 хэдэн хувийн хүүтэй зээл авч, байгууллагынхаа татварыг төлөөд явахад үнэхээр хүндрэлтэй байгаа нь үнэн. Манай улсад 4-5 гадны банк төлөөлөгчийн газраа нээгээд, үйл ажиллагаа явуулж байна. Банкны тухай хуулиар хамгийн багадаа нэг жил Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээсний дараа салбараа нээх бололцоо байдаг. Гэхдээ дотоодын банкуудад учирч болох эрсдлийг хамгаалах үүднээс Банкны тухай хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Гадны банкууд ихэвчлэн хөрөнгө оруулалтын чиглэлээр манайд үйл ажиллагаа явуулах сонирхолтой байдаг. Бид энэ саналуудыг судлаж үзээд, Монголбанкны зүгээс санал авахаар албан тоот хүргүүлсэн байгаа.
-Тэгэхээр Сангийн яам гадны банк оруулж ирэх асуудалд дэмжих байр суурьтай байгаа гэж ойлгож болох уу?
-Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, УИХ-ын түвшинд ярьж байж эцэслэн шийдэх болов уу. Түүнээс биш дан ганц Сангийн яам дангаараа шийдэх асуудал биш. ААН-үүд аль болох өртгөөр хөрөнгийн зах зээл рүү орж, мөнгө босгох нь зайлшгүй асуудал. Дотоодын нөхцөлд банкууд ийм шаардлага хангаж чадахгүй байгаа бол салбарын яам ийм боломж бололцоог нээх тал дээр ажиллах ёстой. Гэхдээ хууль тогтоомжийн хүрээнд тодорхой зохицуулалт хийж өгөхгүй бол эрсдэл ихтэй.
-Яг хэдэн банк манайд салбараа нээх хүсэлт өгсөн бэ?
-Хууль эрхзүйн хувьд манайх тодорхойгүй байгаа учраас одоогоор яг хэдэн нь манайд салбараа нээж чадах нь тодорхойгүй байна. Дээр хэлсэнчлэн гадны 4-5 банк Монголд төлөөлөгчийн газраа нээсэн байгаа.
-ГАДНЫ БАНК ОРЖ ИРСНЭЭР ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ УУ-
Иргэд болон ААН-үүдийн зүгээс гадны банк орж ирснээр зээлийн хүү буурна гэж үздэг. Дэмжигдэж буй гол шалтгаан нь энэ. Энэ асуудал дээр иргэдэд эдийн засагчдын зүгээс ч янз бүрийн тайлбар өгсөөр байгаа юм. Тухайлахад, үл хөдлөх хөрөнгийн шинжээч, эдийн засагч Д.Ангар “Гадны банк оруулж ирэх нь маш ашигтай. Дэлхий дээр гадны банкгүй хоёрхон улс байдаг. Нэг нь Хойд Солонгос, нөгөөх нь Монгол. Дэлхийн санхүүгийн төв болсон Лондон хүртэл Итали, Испани, Франц Америкийн банкуудтай маш чөлөөтэй ажиллаж байна. Ингэж байж маш их өрсөлдөөн үүснэ. Зээлийн хүү буурна, чанар сайжирна нөхцлүүд нь зөөлөрнө. Манай улсад харин дотоодын хэдэн банкууд манайхаас 18 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй зээл авбал ав гэж нөхцлөө тулгаж байна. Одоо гадаадын банк орж ирэх цаг нь болсон. Үгүй бол бид эдийн засгийн хувьд Манжийн үеийн дарлалд байгаа юм шиг амьдарсаар байна. Гадаадын банк оруулаад ирнэ гэхээр л нөгөө дотоодын хэдэн банкууд хар пи ар явуулж эхэлдэг. Үндэсний эрх ашигт харшилна, үндэсний аюулгүй байдал гэх зэргээр. Энэ бол буруу. Чөлөөт зах зээлийн систем хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлдэг.
Үүнээс тэс өөр байр суурийг манай улсын туршлагтай банкируудын нэг, “Ард” санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг “Нэг банк нэмэгдэнэ. Зарим хүмүүст зээл өгөх байх. Гэхдээ бүх монголчуудын зээлийн хүү буурна гэдэгт би итгэхгүй байна. Хятадад юань чангарсан байгаа. Хятаддаа 24 хувиар зээл олгодог байгууллага энд орж ирээд, монгол төгрөгийн 20 хувиар унасныг нэмээд 44 хувь болгоно. Монголд орж ирлээ гэж бодоход тэндээ тийм өндөр байдаг банк ямар зорилгоор бага хүүтэй зээл өгөх юм. Хэрэв тодорхой зорилго агуулж байгаа бол тэр нь эрсдэлтэй. Нөгөө талдаа зөвхөн том бизнест өгөх гэж байгаа бол манай том бизнесүүд Монголын газар нутаг, баялгийн дийлэнх хувийг эзэлдгийн хувьд Хятадын төрийн банкинд хамаг юмаа барьцаанд тавьж байгаатай адил. Дараа нь Засгийн газартай хэрхэн яаж, тэгш харилцаатай байх юм” гэсэн нь мөн л анхаарал татна.
Эцэст нь онцлоход, эдийн засаг хүндхэн байгаа энэ үед Сангийн яамнаас гадны банк оруулж ирэх асуудалд эерэг байр суурьтай байгаа нь харагдаж байна. Гэвч Монголбанкнаас ямар зөвлөмж ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Цаашлаад энэ асуудал УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэгдэж, дэмжигдэнэ гэхэд ч бэрхтэй. Манай арилжааны банкуудын эрх ашгийн төлөөх тэмцэл энд явж байгаа нь хэн хүнд тодорхой байгаа юм. Ямартай ч Монгол Улс гадны банк оруулж ирэх асуудлыг дэмжиж, Банкны тухай хууль болон бусад хуулиуддаа өөрчлөлт оруулж, эрсдлийг тооцох чухал байна.
САЛБАРАА НЭЭХ ХҮСЭЛТЭЭ ТАВЬСАН УУ-

Эцэст нь онцлоход, эдийн засаг хүндхэн байгаа энэ үед Сангийн яамнаас гадны банк оруулж ирэх асуудалд эерэг байр суурьтай байгаа нь харагдаж байна. Гэвч Монголбанкнаас ямар зөвлөмж ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Цаашлаад энэ асуудал УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэгдэж, дэмжигдэнэ гэхэд ч бэрхтэй. Манай арилжааны банкуудын эрх ашгийн төлөөх тэмцэл энд явж байгаа нь хэн хүнд тодорхой байгаа юм. Ямартай ч Монгол Улс гадны банк оруулж ирэх асуудлыг дэмжиж, Банкны тухай хууль болон бусад хуулиуддаа өөрчлөлт оруулж, эрсдлийг тооцох чухал байна. САЛБАРАА НЭЭХ ХҮСЭЛТЭЭ ТАВЬСАН УУ-
Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаатай холбогдуулж гаднаас банк орж ирэх нь зүйтэй гэсэн нийтлэг байр суурийг хувь хүн, ААН-үүд илэрхийлдэг. Харин нөгөө талд гадны банк орж ирснээр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний эрсдэлтэй гэх зорилтот мессэжийг нийгэмд түгээх нь ч бий. Өмнөх засгийн газрын үед “Bank of Сhina” Монголд орж ирэх асуудал сөхөгдөж, сөрөг мэдээлэл ч нэлээд цацагдаар буй юм.
Болгоомжлол үүсгээд байгаа ерөнхий утга нь гадны банкууд иргэдийн энгийн данс, хадгаламжийн гүйлгээний харилцааг чухалчлахгүй байгаа явдал. Тодруулж хэлвэл, гадны банкууд манай улсад томоохон хэмжээний төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх замаар Засгийн газартай хамтрахыг хүсдэг. Тиймдээ “Bank of Сhina”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас шинэ парламентын гишүүдэд хамтран ажиллахыг урьсан албан бичиг илгээж, эдийн засгийн сэтгүүлчидтэй цомхон уулзалт хүртэл хийсэн гэж болно.
Засгийн газрын хүрээнд хэрэгжих том төслүүдийн барьцаанд тухайн улсын өндөр үнэлэмж бүхий орд, байгалийн баялаг тавигддагт гол асуудал байна. Гэхдээ манай улсыг дан ганц “Bank of Сhina” сонирхоод байгаа юм биш. Сангийн яамнаас тодотгохдоо манай улсад гадны 4-5 банк үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгааг уламжилсан. Нэрийг нь албаныхан хэлэхээс татгалздаг ч Германы "Дойче", АНУ-ын “Голдман Сакс" банкуудын нэр бий.
Ямартай ч Сангийн яамнаас манай улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтэй гадны банкуудын хүсэлтийг судлаж үзээд, Монголбанкнаас санал асуухаар албан бичиг илгээсэн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа онцолсон юм. /тодруулгыг доорхи байдлаар хүргэж байна/
-Гаднаас банк оруулж ирэх асуудалд Сангийн яам ямар байр суурьтай байгаа бол?
-Дотоодын ААН-үүд арилжааны банкуудаас 10 хэдэн хувийн хүүтэй зээл авч, байгууллагынхаа татварыг төлөөд явахад үнэхээр хүндрэлтэй байгаа нь үнэн. Манай улсад 4-5 гадны банк төлөөлөгчийн газраа нээгээд, үйл ажиллагаа явуулж байна. Банкны тухай хуулиар хамгийн багадаа нэг жил Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээсний дараа салбараа нээх бололцоо байдаг. Гэхдээ дотоодын банкуудад учирч болох эрсдлийг хамгаалах үүднээс Банкны тухай хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Гадны банкууд ихэвчлэн хөрөнгө оруулалтын чиглэлээр манайд үйл ажиллагаа явуулах сонирхолтой байдаг. Бид энэ саналуудыг судлаж үзээд, Монголбанкны зүгээс санал авахаар албан тоот хүргүүлсэн байгаа.
-Тэгэхээр Сангийн яам гадны банк оруулж ирэх асуудалд дэмжих байр суурьтай байгаа гэж ойлгож болох уу?
-Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, УИХ-ын түвшинд ярьж байж эцэслэн шийдэх болов уу. Түүнээс биш дан ганц Сангийн яам дангаараа шийдэх асуудал биш. ААН-үүд аль болох өртгөөр хөрөнгийн зах зээл рүү орж, мөнгө босгох нь зайлшгүй асуудал. Дотоодын нөхцөлд банкууд ийм шаардлага хангаж чадахгүй байгаа бол салбарын яам ийм боломж бололцоог нээх тал дээр ажиллах ёстой. Гэхдээ хууль тогтоомжийн хүрээнд тодорхой зохицуулалт хийж өгөхгүй бол эрсдэл ихтэй.
-Яг хэдэн банк манайд салбараа нээх хүсэлт өгсөн бэ?
-Хууль эрхзүйн хувьд манайх тодорхойгүй байгаа учраас одоогоор яг хэдэн нь манайд салбараа нээж чадах нь тодорхойгүй байна. Дээр хэлсэнчлэн гадны 4-5 банк Монголд төлөөлөгчийн газраа нээсэн байгаа.
-ГАДНЫ БАНК ОРЖ ИРСНЭЭР ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ УУ-
Иргэд болон ААН-үүдийн зүгээс гадны банк орж ирснээр зээлийн хүү буурна гэж үздэг. Дэмжигдэж буй гол шалтгаан нь энэ. Энэ асуудал дээр иргэдэд эдийн засагчдын зүгээс ч янз бүрийн тайлбар өгсөөр байгаа юм. Тухайлахад, үл хөдлөх хөрөнгийн шинжээч, эдийн засагч Д.Ангар “Гадны банк оруулж ирэх нь маш ашигтай. Дэлхий дээр гадны банкгүй хоёрхон улс байдаг. Нэг нь Хойд Солонгос, нөгөөх нь Монгол. Дэлхийн санхүүгийн төв болсон Лондон хүртэл Итали, Испани, Франц Америкийн банкуудтай маш чөлөөтэй ажиллаж байна. Ингэж байж маш их өрсөлдөөн үүснэ. Зээлийн хүү буурна, чанар сайжирна нөхцлүүд нь зөөлөрнө. Манай улсад харин дотоодын хэдэн банкууд манайхаас 18 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй зээл авбал ав гэж нөхцлөө тулгаж байна. Одоо гадаадын банк орж ирэх цаг нь болсон. Үгүй бол бид эдийн засгийн хувьд Манжийн үеийн дарлалд байгаа юм шиг амьдарсаар байна. Гадаадын банк оруулаад ирнэ гэхээр л нөгөө дотоодын хэдэн банкууд хар пи ар явуулж эхэлдэг. Үндэсний эрх ашигт харшилна, үндэсний аюулгүй байдал гэх зэргээр. Энэ бол буруу. Чөлөөт зах зээлийн систем хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлдэг.
Үүнээс тэс өөр байр суурийг манай улсын туршлагтай банкируудын нэг, “Ард” санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг “Нэг банк нэмэгдэнэ. Зарим хүмүүст зээл өгөх байх. Гэхдээ бүх монголчуудын зээлийн хүү буурна гэдэгт би итгэхгүй байна. Хятадад юань чангарсан байгаа. Хятаддаа 24 хувиар зээл олгодог байгууллага энд орж ирээд, монгол төгрөгийн 20 хувиар унасныг нэмээд 44 хувь болгоно. Монголд орж ирлээ гэж бодоход тэндээ тийм өндөр байдаг банк ямар зорилгоор бага хүүтэй зээл өгөх юм. Хэрэв тодорхой зорилго агуулж байгаа бол тэр нь эрсдэлтэй. Нөгөө талдаа зөвхөн том бизнест өгөх гэж байгаа бол манай том бизнесүүд Монголын газар нутаг, баялгийн дийлэнх хувийг эзэлдгийн хувьд Хятадын төрийн банкинд хамаг юмаа барьцаанд тавьж байгаатай адил. Дараа нь Засгийн газартай хэрхэн яаж, тэгш харилцаатай байх юм” гэсэн нь мөн л анхаарал татна.
Эцэст нь онцлоход, эдийн засаг хүндхэн байгаа энэ үед Сангийн яамнаас гадны банк оруулж ирэх асуудалд эерэг байр суурьтай байгаа нь харагдаж байна. Гэвч Монголбанкнаас ямар зөвлөмж ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Цаашлаад энэ асуудал УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэгдэж, дэмжигдэнэ гэхэд ч бэрхтэй. Манай арилжааны банкуудын эрх ашгийн төлөөх тэмцэл энд явж байгаа нь хэн хүнд тодорхой байгаа юм. Ямартай ч Монгол Улс гадны банк оруулж ирэх асуудлыг дэмжиж, Банкны тухай хууль болон бусад хуулиуддаа өөрчлөлт оруулж, эрсдлийг тооцох чухал байна.
Эх сурвалж:medee.mn