CAML LLC - Central Asian Mining Logistics

CAML LLC - Central Asian Mining Logistics Бид ажилтан танд өндөр цалин, ажил олгогч танд чадварлаг ажлын хүчийг нийлүүлэх болно.

Уул уурхай, хайгуул, өрөмдлөг, барилга болон бусад салбаруудад мэргэшсэн, мэргэжлийн өндөр түвшний ажиллах хүчийг нийлүүлж, ажлын байранд зуучилна.

Requirements:- Post-secondary or equivalent education obtained through degrees, certificates (e.g. apprenticeship or tra...
22/05/2026

Requirements:

- Post-secondary or equivalent education obtained through degrees, certificates (e.g. apprenticeship or trades certificate) or diplomas from academic or vocational training centres.
- Qualification in Occupatioanl Hygiene, Public Health or acceptable equivalent.
- At least 5 years relevant experience, or otherwise the significant practical experience and on the job training.
- Knowledge of Mongolian Health and Hygiene regulations
- Intermediate English written and verbal communication skills
- Strong and demonstrated commitment to occupational health and hygiene
- Excellent communication skills (oral, written and presentation) in both Mongolian and English
- Must demonstrate participative program solving, project implementation, decision-making and continuous improvement
- Advanced computer skills in MS Word, Excel and database software
- Light vehicle license is essential

Contract term: 1 year
Work Schedule: 14/14
Work Location: Site
Email: [email protected]
Phone: 94970303, 7713-0303
Дэлгэрэнгүйг: https://www.caml.mn/en/posts/b6a7266c-202a-4ae3-a269-417d4f903666

Ярилцлага авагчаас асуугддаг хүндхэн асуултууд  #16Та шүүмжлэлд өртөхөд хэрхэн ханддаг вэ? Шүүмжлэлийг хэрхэн хүлээн авд...
21/05/2026

Ярилцлага авагчаас асуугддаг хүндхэн асуултууд #16

Та шүүмжлэлд өртөхөд хэрхэн ханддаг вэ? Шүүмжлэлийг хэрхэн хүлээн авдаг вэ?

Энэхүү асуултын зорилго:

Энэ асуулт нь нэр дэвшигч санал хүсэлт, шүүмжлэлийг хэрхэн хүлээн авч, өөрийгөө сайжруулах хандлагатай эсэхийг үнэлэхэд чиглэгддэг. Мөн багийн орчинд ажиллах чадвар, суралцах хүсэл эрмэлзэл, мэргэжлийн төлөвшлийг тодорхойлох зорилготой байдаг. Ялангуяа удирдах албан тушаал, багийн ажиллагаа өндөр шаарддаг ажлын ярилцлагад түгээмэл асуугддаг.

Юуг анхаарах вэ?

-Шүүмжлэлд дургүй, хүлээж авдаггүй мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байх
-“Би шүүмжлэлд эмзэг ханддаг” гэх мэт шууд сөрөг илэрхийлэл ашиглахгүй байх
-Өмнөх удирдлага, хамт олноо буруутгах байдлаар хариулахгүй байх
-Шүүмжлэлийг өөрийгөө хөгжүүлэх боломж гэж хардаг гэдгээ илэрхийлэх

Зөв хандлага:

-Бүтээлч санал хүсэлтийг эерэгээр хүлээн авдаг гэдгээ харуулах
-Алдаа, дутагдлаа сайжруулахын төлөө ажилладаг гэдгээ онцлох
-Шүүмжлэлийг хувь хүн рүү бус ажлын үр дүнтэй холбон ойлгодог гэдгээ илэрхийлэх
-Суралцах, хөгжих хандлагатай гэдгээ тодорхой харуулах

Жишээ хариулт:

“Миний хувьд шүүмжлэл гэдэг нь сайжрах боломж гэж хардаг зүйлсийн нэг. Ажлын эхэн үед шинэ тендерийн материал бэлтгэхдээ туршлага багатай байсан тул удирдлагаасаа олон санал, засвар авсан. Тухайн үед үүнийг сөргөөр хүлээж авахын оронд илүү сайн суралцах боломж гэж үзсэн. Үүний үр дүнд материалаа сайжруулж, багтайгаа хамтран ажилласнаар тендерийн шалгаруулалтад амжилттай оролцож чадсан. Энэ туршлагаас би санал хүсэлт нь хөгжлийн чухал хэсэг гэдгийг ойлгосон.”

Зөвлөмж:

Ярилцлагын үед энэ төрлийн асуултад өгөх таны хариулт өөрийгөө хөгжүүлэх хандлага, багаар ажиллах чадвар болон мэргэжлийн төлөвшлийг илэрхийлдэг. Тиймээс шүүмжлэлийг эсэргүүцдэг бус, суралцах боломж гэж хардаг гэдгээ харуулах нь чухал.

Танд амжилт хүсье 🤗

Аюулгүй ажиллагааны зөвлөх ажилд авна.Ерөнхий шаардлага:- Бакалавр, түүнтэй адилтгах болон түүнээс дээш боловсролыг колл...
20/05/2026

Аюулгүй ажиллагааны зөвлөх ажилд авна.

Ерөнхий шаардлага:

- Бакалавр, түүнтэй адилтгах болон түүнээс дээш боловсролыг коллеж, их сургуулийн хөтөлбөрт хамрагдан боловсролын зэрэг, диплом авч эзэмшсэн байх.
- Шинжлэх ухаан, инженер, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, бусад холбогдох мэргэжил
- Холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай буюу практик туршлага ихтэй, ажлын байран дээрх сургалтад хамрагдсан байх
- Монгол улсын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны дүрэм журмын талаар мэдлэгтэй байх
Бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
- Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл мэнд/эрүүл ахуйн үүрэг амлалтдаа тууштай, сайн харуулж ажиллах
- Харилцааны өндөр ур чадвартай байх (ам, бичиг, танилцуулга)
- Асуудал шийдэх, төсөл хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах оролцооны арга барилаар үлгэрлэн ажиллах
- Word, Excel, мэдээллийн сангийн программууд дээр ажиллах өндөр ур чадвартай байх
- Хүнтэй харилцах өндөр ур чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай
- Төслийн удирдлагын ур чадвартай байх
- Зохион байгуулах, эрэмбэлэх өндөр ур чадвартай байх

Гэрээний хугацаа: 5 сар
Байршил: On-Site 14/14
CV-ийг "[email protected]" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 94970303, 77130303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Дэлгэрэнгүйг: https://shorturl.at/TnQWv

Ярилцлага авагчаас асуугддаг хүндхэн асуултууд  #15Таныг уур, уцаартай болгоход нөлөөлдөг зүйл юу вэ? Та ямар үед огцом ...
11/05/2026

Ярилцлага авагчаас асуугддаг хүндхэн асуултууд #15

Таныг уур, уцаартай болгоход нөлөөлдөг зүйл юу вэ? Та ямар үед огцом уурладаг вэ?

Энэхүү асуултын зорилго:

Энэ асуулт нь нэр дэвшигч стресс, дарамттай нөхцөл байдалд сэтгэл хөдлөлөө хэрхэн удирддаг, мөн асуудалд ямар хандлагаар ханддагийг үнэлэхэд чиглэгддэг. Ялангуяа ачаалал өндөртэй, олон хүнтэй харилцдаг болон баг удирдах албан тушаалд түгээмэл тавигддаг асуулт юм.

Юуг анхаарах вэ?

-Хэт сэтгэл хөдлөлтэй, огцом зан чанартай мэт харагдах хариулт өгөхгүй байх
-“Би маш амархан уурладаг” гэх мэт шууд сөрөг илэрхийлэл ашиглахгүй байх
-Өмнөх хамт олон, удирдлагаа буруутгах байдлаар хариулахгүй байх
-Уур бухимдлыг хэрхэн зохицуулдаг талаараа төвлөрч хариулах

Зөв хандлага:

-Стресс эсвэл хүндрэлтэй нөхцөлд тайван байхыг хичээдэг гэдгээ илэрхийлэх
-Асуудлыг сэтгэл хөдлөлөөр бус шийдэл талаас нь хардаг гэдгээ харуулах
-Өөрийгөө удирдах чадвар, харилцааны соёлоо онцлох
-Бэрхшээлтэй нөхцөлд ч мэргэжлийн хандлагаа хадгалдаг гэдгээ тодорхой хэлэх

Жишээ хариулт:

“Миний хувьд уур бухимдал асуудлыг шийдэхэд тус болдоггүй гэж боддог. Тиймээс дарамттай нөхцөл үүсэх үед эхлээд тухайн асуудлын шалтгаан болон шийдэлд төвлөрөхийг хичээдэг. Мэдээж яаралтай, ойлголцлын зөрүүтэй нөхцөлд стресс мэдрэгдэх үе бий. Гэхдээ би шууд сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлэхээс илүү тайван ярилцаж, нөхцөл байдлыг бодитоор шийдэхийг чухалчилдаг. Миний хувьд асуудлыг хүн дээр бус нөхцөл байдал дээр төвлөрүүлж харах нь илүү үр дүнтэй гэж үздэг.”

Зөвлөмж:

Ярилцлагын үед энэ төрлийн асуултад өгөх таны хариулт сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, мэргэжлийн хандлага, стрессийн үед хэрхэн ажилладгийг илэрхийлдэг. Тиймээс тайван, шийдэлд чиглэсэн, өөрийгөө хянах чадвартай гэдгээ харуулах нь чухал.

Танд амжилт хүсье 🤗

Ярилцлага авагчаас асуугддаг хүндхэн асуултууд  #14Таны хувьд ямар хүнтэй хамтран ажиллахад хэцүү санагддаг вэ? Хэцүү хү...
01/05/2026

Ярилцлага авагчаас асуугддаг хүндхэн асуултууд #14

Таны хувьд ямар хүнтэй хамтран ажиллахад хэцүү санагддаг вэ? Хэцүү хүнтэй ажилласан туршлагаасаа хуваалцаж болох уу?

Энэхүү асуултын зорилго:

Энэ асуулт нь нэр дэвшигчийн харилцааны ур чадвар, зөрчил зохицуулах хандлага, мөн баг доторх хүн хоорондын динамикт хэрхэн ажилладагийг үнэлэхэд чиглэгддэг. Ялангуяа багийн орчинд ажиллах, удирдах түвшний албан тушаалд түгээмэл тавигддаг.

Юуг анхаарах вэ?

-Хамтран ажиллахад хэцүү хүмүүсийг шүүмжлэх, буруутгах өнгө аяс гаргахгүй байх
-“Би тийм хүмүүстэй ажиллаж чаддаггүй” гэх мэт зайлсхийсэн хариулт өгөхгүй байх
-Хувийн сөрөг сэтгэл хөдлөлөө хэт онцлохгүй байх
-Бодит нөхцөл байдал, шийдэлд чиглэсэн хандлагаа харуулах

Зөв хандлага:

-Хэцүү нөхцөл байдлыг товч, бодитой тайлбарлах
-Тухайн хүний зан төлөвөөс илүү нөхцөл байдалд төвлөрөх
-Харилцааг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авснаа тодорхой хэлэх
-Багийн хамтын шийдлийг чухалчилдаг гэдгээ харуулах

Жишээ хариулт:

“Миний хувьд тодорхойгүй харилцаа, эсвэл мэдээллээ ил тод хуваалцдаггүй хүмүүстэй ажиллах үед ойлголцлын зөрүү үүсэх нь бий. Гэсэн ч ийм нөхцөлд би шууд дүгнэлт хийхээс илүү тухайн хүнтэй нээлттэй ярилцаж, хүлээлт болон ажлын зорилгыг тодорхой болгохыг хичээдэг. Нэг удаа ийм төрлийн ойлголцлын зөрүү гарч байсан бөгөөд бид багийн түвшинд ярилцлага зохион байгуулж, үүрэг хариуцлагаа тодорхой болгосноор хамтын ажиллагаа мэдэгдэхүйц сайжирсан. Миний хувьд аливаа зөрчлийг ганцаараа даван туулах биш, харилцан ойлголцлоор шийдэх нь илүү үр дүнтэй гэж үздэг.”

Зөвлөмж:

Ярилцлагын үед таны хариулт зөвхөн асуудлыг хэрхэн харж байгаагаас гадна, түүнийг хэрхэн шийдэж, хамтын ажиллагааг хадгалж чаддагийг илэрхийлдэг. Тиймээс шийдэлд чиглэсэн, тайван, мэргэжлийн хандлагаа тодорхой харуулах нь чухал.

Танд амжилт хүсье 💼

Нягтлан бодогч ажилд авна.Ажлын байранд тавигдах шаардлага:- Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр болон түүнээс дээ...
29/04/2026

Нягтлан бодогч ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай
- Санхүүгийн тайлан тооцоо, шинжилгээ боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
- Англи хэлний аман болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Санхүүгийн программ, MS office программууд дээр ажиллах чадвартай
- СТОУС мэдлэг, туршлагатай байх
- Эерэг харилцаа хандлагатай
- Тайлагнах, баг удирдах чадвартай

Байршил: Хотод
CV-ийг "[email protected]" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 94220303 ,94970303, 77130303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Ярилцлага авагчаас асуугддаг хүндхэн асуултууд  #13Та ажил дээрээ хүнд хэцүү шийдвэр гаргаж байсан уу? Таны хувьд ямар ш...
28/04/2026

Ярилцлага авагчаас асуугддаг хүндхэн асуултууд #13

Та ажил дээрээ хүнд хэцүү шийдвэр гаргаж байсан уу? Таны хувьд ямар шийдвэр гаргахад хамгийн хүнд байсан бэ?

Энэхүү асуултын зорилго:

Энэ асуулт нь нэр дэвшигчийн шийдвэр гаргах чадвар, хариуцлага хүлээх хандлага, мөн дарамттай нөхцөлд хэр оновчтой дүгнэлт хийж чаддагийг үнэлэх зорилготой. Ялангуяа удирдах болон ахлах түвшний албан тушаалд илүү түгээмэл тавигддаг.

Юуг анхаарах вэ?

-Шийдвэр гаргалтаа хэт сэтгэл хөдлөлөөр тайлбарлахгүй байх
-Байгууллага эсвэл хамт олныг буруутгах өнгө аяс гаргахгүй байх
-“Хэцүү байсангүй” эсвэл “би ийм нөхцөлд орж байгаагүй” гэх мэт хариултаар зайлсхийхгүй байх
-Бодит жишээ, логик үндэслэлтэй тайлбар өгөх

Зөв хандлага:
-Шийдвэрийн нөхцөл байдлыг товч, тодорхой тайлбарлах
-Яагаад тэр шийдвэр хүнд байсныг логикоор тайлбарлах
-Шийдвэр гаргах явцад баримталсан зарчим, үнэт зүйлээ тодорхойлох
-Үр дүн болон сургамжийг товч дурдах

Жишээ хариулт:

“Миний хувьд хамгийн хүнд шийдвэрүүдийн нэг нь багийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой шийдвэр байсан. Тухайн үед зарим ажилтны ажлын байр өөрчлөгдөх эсвэл цомхотголд орох нөхцөл үүссэн. Энэ шийдвэр нь хувь хүний амьдралд шууд нөлөөлөх учраас сэтгэлзүйн хувьд хүнд байсан ч байгууллагын тогтвортой байдал, урт хугацааны зорилтыг харгалзан үзэж шийдвэр гаргах шаардлагатай байсан. Би энэ үед ил тод харилцаа баримталж, тухайн ажилтнуудад нөхцөл байдлыг ойлгуулахын зэрэгцээ дараагийн ажлын боломж, дэмжлэгийн талаар мэдээлэл өгч ажилласан. Ингэснээр шийдвэрийг аль болох хариуцлагатай, хүний хүчин зүйлсийг харгалзан хэрэгжүүлэхийг зорьсон.”

Зөвлөмж:

Ярилцлагын хариулт нь зөвхөн юу хийсэн бэ гэдгээс гадна, яагаад тийм шийдвэр гаргасан, хэрхэн хэрэгжүүлсэн гэдгээр үнэлэгддэг. Тиймээс тайван, мэргэжлийн, логик бүтэцтэй өгүүлэх нь чухал.

Танд амжилт хүсье 🤗

Ярилцлага авагчаас асуугддаг хүндхэн асуултууд  #12Таны хувьд ажлынхаа ямар байдлыг өөрчлөхийг хүсэж байсан бэ? Дургүй з...
22/04/2026

Ярилцлага авагчаас асуугддаг хүндхэн асуултууд #12

Таны хувьд ажлынхаа ямар байдлыг өөрчлөхийг хүсэж байсан бэ? Дургүй зүйл байсан уу?

Энэхүү асуултын зорилго:

Таныг ажилдаа хэр идэвх санаачлагатай ханддаг, тулгарсан асуудлыг хэрхэн хүлээж авч шийдвэрлэдэг, мөн ажлын орчинд дасан зохицох чадварыг тань үнэлэх зорилготой.

Юуг анхаарах вэ?

Зарим нэр дэвшигчид ажлынхаа сөрөг талыг хэт онцолж, гомдоллосон өнгө аяс гаргах нь сөрөг сэтгэгдэл төрүүлдэг. Мөн “надад юу ч таалагддаггүй” гэх мэт туйлширсан хариулт нь мэргэжлийн бус харагдуулж болзошгүй.

Зөв хандлага:

-Сөрөг зүйлсийг тэнцвэртэй, бодитойгоор илэрхийлэх
-Нөхцөл байдалд дасан зохицох чадвараа харуулах
-Асуудлыг ойлгож, зөв хандлагаар хүлээж авдгаа тодотгох

Жишээ хариулт:

“Миний хувьд ажлын орчинд зарим нэг сорилтууд байсан ч нийт ажлын туршлагатай харьцуулахад харьцангуй бага гэж үздэг. Жишээлбэл, байгууллагын дүрэм журамтай маш нарийвчлан танилцаж, чанд мөрдөх шаардлага эхэндээ бага зэрэг төвөгтэй санагдсан. Гэсэн хэдий ч энэ нь ажлын чанар, хариуцлагыг хангахад чухал үүрэгтэй гэдгийг ойлгосон. Тиймээс би тухайн нөхцөлд дасан зохицож, өөрийгөө сайжруулахад анхаарч ажилладаг.”

Зөвлөмж:

Ярилцлагын үеэр таны хариулт зөвхөн агуулгаараа бус, хэрхэн илэрхийлж байгаагаараа үнэлэгддэг. Тиймээс тайван, итгэлтэй, мэргэжлийн өнгө аясыг хадгалах нь чухал.

Танд амжилт хүсье 🤗

Ярилцлага авагчаас асуугддаг хүндхэн асуултууд  #11Та одоо ажиллаж байгаа байгууллагадаа өөр ажилд орох гээд ярилцлагад ...
17/04/2026

Ярилцлага авагчаас асуугддаг хүндхэн асуултууд #11

Та одоо ажиллаж байгаа байгууллагадаа өөр ажилд орох гээд ярилцлагад орж байгаа гэдгээ хэлсэн үү?

Энэхүү асуулт нь таны үнэнч байдал, ёс зүй, мөн гэнэтийн, таагүй нөхцөлд хэрхэн хариулах чадварыг шалгах зорилготой. Зарим тохиолдолд таныг сандаргаж, үнэн эсвэл зохистой байдлаар хариулж чадах эсэхийг ажигладаг.

Юуг анхаарах вэ?

Зарим нэр дэвшигчид энэ асуултад хэт хамгаалсан, эсвэл будлиантай хариулт өгснөөр итгэл төрүүлэхгүй харагдах эрсдэлтэй. Мөн одоогийн ажил олгогчийнхоо талаар илүү дутуу мэдээлэл өгөх нь сөрөг сэтгэгдэл үлдээж болзошгүй.

Зөв хандлага:

-Хувийн нууцлал, мэргэжлийн ёс зүйг баримтлах
-Итгэлтэй, тайван байдлаар хариулах
-Илүү тайлбар шаардлагагүй хэсгийг товч, тодорхой илэрхийлэх

Жишээ хариулт:

“Одоогийн байдлаар би ажил олгогчдоо энэ талаар мэдэгдээгүй байгаа. Учир нь ажлын байр солих шийдвэр нь хувь хүний түвшний асуудал гэж үздэг. Тиймээс би ажлын цагийн зохицуулалт хийж, өөрийн чөлөөт цагтаа ярилцлагад оролцож байна.”

Зөвлөмж:

Ярилцлагын үеэр өгч буй таны хариулт зөвхөн агуулгаараа бус, хэрхэн илэрхийлж байгаагаараа үнэлэгддэг. Тиймээс тайван, итгэлтэй, мэргэжлийн өнгө аясыг хадгалах нь чухал.

Танд амжилт хүсье 🤗

Механикийн ажлын байрны сургагч багш ажилд авна.- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэр...
16/04/2026

Механикийн ажлын байрны сургагч багш ажилд авна.

- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- Сургалт болон боловсролын гэрчилгээ IV ТАЕ40110 байх эсвэл - Инженерийн дипломтой бол давуу тал болно.
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн ур чадварын мэргэшсэн дипломтой байх.
- 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Үйлдвэрийн гидравликийн мэдлэг, ур чадвартай байх.

Гэрээний хугацаа: 1 жил
Байршил: On-Site 14/14
CV-ийг "[email protected]" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
Мөн 94970303, 77130303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Дэлгэрэнгүйг: https://www.caml.mn/mn/posts/b1b790db-d2a5-40c0-9a89-29b040049262

Ярилцлага авагчаас асуугддаг хүндхэн асуултууд  #10Таны одоо ажиллаж байгаа ажлын удирдлагын сул тал юу вэ? Одоогийн уди...
14/04/2026

Ярилцлага авагчаас асуугддаг хүндхэн асуултууд #10

Таны одоо ажиллаж байгаа ажлын удирдлагын сул тал юу вэ? Одоогийн удирдлагадаа ямар шүүмжлэл хэлэх вэ?

Энэхүү асуулт нь удирдлагын сул талыг тодруулах зорилготой мэт боловч бодит байдал дээр нэр дэвшигчийн хандлага, харилцааны соёл, хүнд нөхцөлд хариулах ур чадварыг үнэлэхэд чиглэгддэг.

Юуг анхаарах вэ?

Зарим тохиолдолд нэр дэвшигчид удирдлагаа хэт шүүмжилж, сөрөг байдлаар илэрхийлэх хандлагатай байдаг. Энэ нь таныг мэргэжлийн бус, эсвэл багийн уур амьсгалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хүн мэт харагдуулж болзошгүй.

Зөв хандлага:

-Хэт шүүмжлэлтэй, сөрөг өнгө аяс гаргахгүй байх
-Хувь хүнийг биш, нөхцөл байдлыг зөөлөн илэрхийлэх
-Тэнцвэртэй, мэргэжлийн байр сууринаас хариулах

Жишээ хариулт:

“Миний хувьд аливаа хүний сул тал нь давуу талаасаа давамгайлахгүй л бол тийм ч их ач холбогдол өгдөггүй. Учир нь төгс хүн гэж байдаггүй. Хэрэв заавал нэг зүйлийг дурдвал, манай удирдлага ажлаа маш өндөр хариуцлагатайгаар хийдэг тул заримдаа амрах зав багатай, хувийн амьдралдаа цаг гаргах нь цөөн байдаг болов уу гэж боддог.”

Зөвлөмж:

Ярилцлагын үед өгч буй таны хариулт зөвхөн агуулгаараа бус, хэрхэн илэрхийлж байгаагаараа үнэлэгддэг гэдгийг үргэлж анхаараарай.

Танд амжилт хүсье 🤗

Address

Khan-Uul District, 15th Khoroo, Orgil Street, LS Plaza/6th Floor
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when CAML LLC - Central Asian Mining Logistics posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to CAML LLC - Central Asian Mining Logistics:

Share