Mass Engineering Solution

Mass Engineering Solution Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mass Engineering Solution, Business service, Ulaanbaatar.

Шингэрүүлсэн хийн түлшийг автомашинд ашиглах ньАвтомашиныг хийн түлшэнд оруулахын тулд бензин хөдөлгүүрт автомашинд хийн...
31/03/2015

Шингэрүүлсэн хийн түлшийг автомашинд ашиглах нь

Автомашиныг хийн түлшэнд оруулахын тулд бензин хөдөлгүүрт автомашинд хийн баллонт төхөөрөмж угсрах шаардлагатай. Одоогоор манай улсад Hyunday үйлдвэрээс Accent, Sonata 2, Sonata 3, Avante зэрэг машин. Daewoo үйлдвэрээс Nubira, Leganza, Lanos, Kia-гаас Rio зэрэг машинуудыг шингэрүүлсэн хийгээр цэнэглэх системийг суулгаж байна. ШХТ-ний системтэй автомашинуудыг бензин хөдөлүүртэй хосолсон болон дан гэж ангилдаг.

Хос түлшт: ШНХ-ээр асаалттай байх үед баллоны гаралтын хаалтыг хааж ШНХ-г шавхагдаж дуустал асаалттай байлгана. ШНХ дууссаны дараа бензин рүү шилжүүлж зогсоолд тавина.
Дан түлшт: Автомашиныг зогсоолд байрлуулан баллоны гаралтын хаалтыг хааж LPG гэсэн шилжүүлэгч товчийг дарж унтраана.
Монгол улсын мөрдөж буй автотээврийн хэрэгсэлд ашиглах хийн түлшний стандарт MNS 5084 2001 нь ОХУ-ын ГОСТ 27578-87той адил үзүүлэлттэй бөгөөд автотээврийн хэрэгслийн шингэрүүлсэн хийн түлш нь ПА буюу пропан автомобильный, ПБА буюу пропан - бутан автомобильный гэсэн хоёр үндсэн марктай. ПБА-ийг өвлийн агаарын температур -200С-ээс доош байдаггүй бүс нутагт, ПА-ийг агаарын температур -200С-(-350С) хүрдэг бүсэд хэрэглэдэг.
Монгол улсад Польш, Солонгос улсад үйлдвэрлэсэн системийг автомашинд суурилуулж байна. Үүний сонголт нь тухайн хэрэглэгчийн машины төрөл, шатахууны зарцуулалт зэргийг нь харгалзан үзнэ. Үзлэгт оруулсаны дараа аль системийг суулгахаа шийднэ. Үүний өртөг нь ойролцоогоор 500000-900000 төгрөгний өртөгтэй тусна.
Шингэрүүлсэн хийн нэмэлт төхөөрөмжийг автомашинд суурилуулахад тавигдах техникийн шаардлага
· Моторын тосыг сольсон байх
· Автомашиныг бүхэлд нь сайтар цэвэрлэсэн байх
· Агаар шүүгч маш цэвэрхэн эсвэл шинэ байх
· Очлуур ямар нэг доголдолгүй байх бөгөөд ШХТ-ний зориулалтын байх
· Шингэрүүлсэн хийн төхөөрөмж суурилуулахад 2 литр тосол авчирсан байх
Шингэрүүлсэн хийтэй автомашины ашигтай тал
· Хөдөлгүүр шингэрүүлсэн хийгээр ажиллах үед шингэрүүлсэн хий агаарын холимогийн бүрэн шаталт явагдснаар шингэрүүлсэн хийн түлш нь хөдөлгүүрийн тосыг бохирдуулдаггүй мөн уусгадаггүй тул хөдөлгүүрийн тосны чанар мууддаггүй бөгөөд эдэлгээг уртасгана.
· Нүүрсний тунадас\нагар\ багассанаар шаталтын камерт хатуу наалдац үүсч хуримтлагдахгүй болж ингэснээр блокны толгой ба поршинд хаг үүсэх нь багасгана.
· Угаарын хий хэмжээ буурдаг бөгөөд ШХ-ийн хөдөлгүүрийн засвар хоорондын гүйлт бензинтэй харьцуулбал илүү урт байдаг. ШХийн хөдөлгүүрийн асаалтын очлуурын ашиглалтын хугацаа уртасгана.
· ШХ-ийн түлшийг хэрэглэснээр хаягдал хорт хийн хэмжээ мэдэгдэхүйц багасдаг. Ажлын ямар ч горимд детонац үүсдэггүй.
· ШХ дуусах үед шууд зогсохгүй бөгөөд 2-4км явсаны дараа зогсоно
ШХТ болон Бензины агаарт цацагдах хорт хийн хэмжээний харьцуулалт
Хорт хийн нэмжээ
Шингэрүүлсэн хийн түлш
Бензин
Хүхрийн хүчил
0.01 г/км
0.12 г/км
Нүүрс хүчлийн дан исэл
0.07 г/км
0.93 г/км
Нүүрсустөрөгч
0.01 г/км
0.14 г/км
ШХТ-тэй болон ШХНТ-тэй автомашины сөрөг тал
§ Автомашины металлын агууламжийг 30-40 кг-аар нэмэгдүүлнэ
§ Бензинтэй харьцуулбал ШХ-ийн зарцуулалтын литрийн хэмжээ 0,15%-аар өснө.
§ Хүйтний улиралд хөдөлгүүрийг асаахад хүндрэл гарна.
§ Хөдөлгүүрийн хүчин чадал 5-7% буурна.
§ Сэлбэг эд ангийг олоход хүндрэлтэй \ импортын ууршуулагчийн засварын иж бүрдэл, ШХ-ийн фильтр г.м\
§ ШХТ нь өндөр даралтын нөлөөнд байдаг тул ШХ-ийн ууршуулагчийн хугацаа богиносно
§ Тодорхой хугацаанд ууршуулагчаас хүнд үлдэгдэлийг юүлэх шаардлага гарна.
§ Хөдөлгүүрийн агаар шүүгчийг байнга солих шаардлагатай
ШХТ-тэй болон ШХНТ-тэй автомашинд засвар хийх хугацаа
§ ШХТ-ийн шүүртэй цахилгаан соронзон хавхлагыг 10000-15000км гүйлт тутамд цэвэрлэж байх
§ ШХТ-ийн ууршуулагчийн хүнд үлдэгдлийг 3000-5000км тутамд юүлж байх
§ Улирал тутамд үзлэг оношлогоонд орж байх
Оношлогоонд хийгдэх зүйлс
o Автомашины хөдөлгүүрийн компрессорыг үзэх
o Очлуурын ажиллагааг шалгах
o ШХНТ-ийн боолтыг чангалж шалгах
o ШХТ-ийн ШХ-ийн зэс хоолойн битүүмжлэлийг шалгах
o Хөдөлгүүрийн тосыг шалгах
o Хөдөлгүүрийг бензин дээр болон ШХ дээр асааж шалгах

20/03/2015
Хийн хангамжийн тоног төхөөрөмжийн угсралт. “Намасте” энэтхэг ресторан /Гал тогооны өрөөний хийн хангамжийн угсралт/
17/03/2015

Хийн хангамжийн тоног төхөөрөмжийн угсралт. “Намасте” энэтхэг ресторан /Гал тогооны өрөөний хийн хангамжийн угсралт/

Хийн хангамжийн тоног төхөөрөмжийн угсралт. “Намасте” энэтхэг ресторан
17/03/2015

Хийн хангамжийн тоног төхөөрөмжийн угсралт. “Намасте” энэтхэг ресторан

17/03/2015

“Масс Инженеринг Солюшнс” ХХК нь 2013 оны 6 сарын 25 ны өдөр Гадаад худалдаа, хийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулахаар анх үүсгэн байгуулагдсан.
Компани нь дээрхи үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхдээ олон улсын хэмжээнд нэвтэрч байгаа дэвшилтэд шинэ технологи, ирээдүйн хөгжлийн чиг хандлагад нийцсэн инженерийн иж бүрэн цогц шийдэл бүхий үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам, яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Хийн хангамжийн тоног төхөөрөмжийн угсралт, худалдаа, зөвлөгөө, газрын тосны агуулах, шатахуун ба автомашинд хий түгээх байгууламжийн технологийн тоног төхөөрмжийн угсралт, даралттай савны засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ, 16ата даралттай шугам хоолойн засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээг харилцагч байгууллагууддаа чанарын өндөр түвшинд үзүүлж байна.

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mass Engineering Solution posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mass Engineering Solution:

Share