MMCG consulting firm

Call Directions Website Contact the business

MMCG consulting firm Монголын судалгаа, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч компани

Судалгаа, зөвлөх үйлчилгээний "MMCG" ХХКомпани нь 2001 оны 9-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2002 оны 2-р сарын 22-нд албан ёсоор улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Бидний эрхэм зорилго Засгийн газар, компаниудын асуудлыг гүнзгий ойлгож, стратегийн зөв шийдэл боловсруулахад туслах замаар нийгэмд үнэ цэнийг бүтээлцэх юм. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд бидний үйл ажиллагаа үндэсний судалгаа шинжилгээний чадавхыг Дэлхийн түвшинд хүргэхэд чиглэсэн бөгөөд ISO 20252-2025 судалгааны олон улсын стандартыг хангаж, Олон улсын шилдэг зөвлөхүүдтэй ажиллаж бизнесийн болон нийгэм эдийн засгийн судалгаа аналитикийн загваруудыг нэвтрүүлж, нийт 800 орчим бизнесийн болон нийгэм эдийн засгийн судалгааны төслүүдийг амжилттайгаар хэрэгжүүлжээ.

Эрхэм зорилго
Судалгаанд суурилан нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах

Алсын хараа
Cудалгаанаас стратегийн шийдэлд

🌍 ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР Дата бүрийн цаана бодит хүний үзэл бодол, дуу хоолой байдаг. Судалгааны чанар ба ёс зү...
14/10/2026

🌍 ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР
Дата бүрийн цаана бодит хүний үзэл бодол, дуу хоолой байдаг. Судалгааны чанар ба ёс зүйн стандартыг баримтлан оролцогчдын нууцлалыг хамгаалж, харилцагчдадаа бодит, найдвартай мэдээлэл хүргэх нь бидний гол зарчим юм.

MMCG компани нь энэхүү хариуцлагын хүрээнд дараах олон улсын стандарт, ёс зүйн зарчмыг баримтлан ажилладаг бөгөөд жил бүр аудит, хянан баталгаажуулалт хийгддэг. Үүнд:

🔹 ISO 20252:2019 — Зах зээл, олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгааны олон улсын стандартыг Монгол Улсад үндэсний стандарт болгон батлуулж, мөрдөн ажилладаг цор ганц судалгааны байгууллага.
🔹 ESOMAR Corporate Member — 2013 оноос хойш ESOMAR-ын байгууллагын гишүүнээр ажиллаж, судалгааны мэргэжлийн ёс зүй, оролцогчдын эрх, мэдээллийн нууцлалын стандартыг чанд мөрдөн ажиллаж байна.

Дэлхийн стандартыг эх орондоо нэвтрүүлж, хүн төвтэй судалгааг хөгжүүлж буй баг хамт олон болон харилцагчдадаа Дэлхийн стандартын өдрийн мэнд хүргэе! 🤝

MMCG компаниас зохион байгуулдаг “HUMAN-CENTRIC, AI-POWERED MARKETING” ахисан түвшний танхимын сургалт 9 сарын 21-ний өд...
08/10/2026

MMCG компаниас зохион байгуулдаг “HUMAN-CENTRIC, AI-POWERED MARKETING” ахисан түвшний танхимын сургалт 9 сарын 21-ний өдрөөс эхлэн амжилттай үргэлжилж байна.
Богино хугацаанд ахисан түвшний мэдлэг, практик олж авахаар сургалтад идэвхтэй хамрагдаж буй mobicom , NCD GROUP , , Erdenes Tavantolgoi JSC / Эрдэнэс Тавантолгой ХК , , Олон улсын худалдаа логистикийн төв ХК болон менежерүүддээ баярлалаа.
🚀 Шинэчилсэн хөтөлбөртэйгөөр #50 дахь дахь удаагийн элсэлтийн бүртгэлээ эхлүүллээ!
⭐ Сургалтын давуу талууд
✅ Ахисан түвшний, шинэчилсэн агуулга
✅ Бодит кейс дээр суурилсан практик хөтөлбөр
✅ Салбарын туршлагатай экспертүүдийн сургалт
✅ Төгсөгчийн сертификат
✅ Сургалтын материал, гарын авлага
📲 Бүртгэл, дэлгэрэнгүй: https://mmcg.mn/surgalt/
📍 Байршил: ХУД, Парк Гарден Плаза, 12-р давхар

Шинэ төгсөгч болон туршлагатай мэргэжилтэн Таныг судалгааны менежер ажлын байранд урьж байна. Та өөрийн анкетыг доорх ца...
21/09/2026

Шинэ төгсөгч болон туршлагатай мэргэжилтэн Таныг судалгааны менежер ажлын байранд урьж байна. Та өөрийн анкетыг доорх цахим шуудангаар илгээнэ үү.

https://zangia.mn/job/_qbephre5ra

#судалгааныменежер

📌“HUMAN-CENTRIC, AI-POWERED MARKETING” танхимын сургалтын бүртгэл дуусахад ердөө 2 ХОНОГ үлдлээ!⁉AI хэрэгслүүдийг ашигла...
18/09/2026

📌“HUMAN-CENTRIC, AI-POWERED MARKETING” танхимын сургалтын бүртгэл дуусахад ердөө 2 ХОНОГ үлдлээ!

⁉AI хэрэгслүүдийг ашиглаж эхэлсэн ч тэдгээрийг маркетингийн стратеги, хэрэглэгчийн судалгаа, борлуулалт болон шийдвэр гаргалттайгаа хэрхэн уялдуулахаа сайн мэдэхгүй байна уу?

✅Тэгвэл “HUMAN-CENTRIC, AI-POWERED MARKETING” хөтөлбөр танд AI-ийн боломжийг зөвхөн тусдаа хэрэгсэл бус, маркетингийн нэгдсэн системийн нэг хэсэг болгон ашиглахад тусална.

Яагаад энэ сургалтад хамрагдах хэрэгтэй вэ?

📈 Олон улсын болон Монголын зах зээл, хэрэглэгч, технологийн шинэ трендийг ойлгоно.
🧠 Хэрэглэгчийн өөрчлөгдөж буй зан төлөв, хүлээлтийг стратегидаа тусгаж сурна.
🤖 AI-ийг контент бүтээхээс гадна судалгаа, төлөвлөлт, инновац болон шийдвэр гаргалтад ашиглана.
📊 Өгөгдөлд суурилсан маркетингийн шийдвэр гаргаж, үр дүнгээ хэмжих аргачлал эзэмшинэ.
💡 Бодит кейс, практик дасгалаар байгууллагадаа хэрэгжүүлэх шийдэл боловсруулна.

📚 Нийт 68 академик цагийн танхимын сургалт
🎯 Маркетинг, борлуулалт, судалгааны удирдлага, менежерүүдэд зориулав.

📍Сургалтын байршил: ХУД, Парк Гарден Плаза, 12-р давхар
Сургалт эхлэх өдөр: 2026.09.21
📲 Танхимын сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл: [https://mmcg.mn/surgalt/]
Холбогдох утас: 9494-4044, 9021-0142

📌“HUMAN-CENTRIC, AI-POWERED MARKETING” танхимын сургалтын бүртгэл дуусахад ердөө 3 ХОНОГ үлдлээ!📈AI-ийн эрин үед маркети...
17/09/2026

📌“HUMAN-CENTRIC, AI-POWERED MARKETING” танхимын сургалтын бүртгэл дуусахад ердөө 3 ХОНОГ үлдлээ!

📈AI-ийн эрин үед маркетинг нь зөвхөн чатбот ашиглах, AI-аар контент бүтээхээр хязгаарлагдахгүй. Энэ бол хэрэглэгчийн зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байгааг ойлгох, AI болон хэрэглэгчтэйгээ хамтран үнэ цэн бүтээх “Co-Create” зарчмыг хэрэгжүүлэх, бүтээсэн үнэ цэнээ зөв сувгаар хүргэх, үр дүнг нь хэмжих хүртэлх маркетингийн системийн цогц өөрчлөлт юм.

“HUMAN-CENTRIC, AI-POWERED MARKETING” ахисан түвшний хөтөлбөрөөр:

✨ Хэрэглэгч төвтэй маркетингийн стратеги боловсруулах
✨ AI хэрэгслүүдийг өдөр тутмын ажилдаа үр дүнтэй ашиглах
✨ Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах
✨ Маркетинг, борлуулалт, судалгааны шинэ арга барил эзэмших боломжтой.

📚 Нийт 68 академик цагийн танхимын сургалт
🎯 Маркетинг, борлуулалт, судалгааны чиглэлээр ажилладаг удирдлага, менежерүүдэд зориулав.

📍Сургалтын байршил: ХУД, Парк Гарден Плаза, 12-р давхар
Сургалт эхлэх өдөр: 2026.09.21
📲 Танхимын сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл: [https://mmcg.mn/surgalt/]
Холбогдох утас: 9494-4044, 9021-0142

“𝐄𝐒𝐎𝐌𝐀𝐑 𝐂𝐨𝐧𝐧𝐞𝐜𝐭” 𝟐𝟎𝟐𝟕 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдана.Испани улсын Валенсиа хотноо болсон дэлхийн судалга...
15/09/2026

“𝐄𝐒𝐎𝐌𝐀𝐑 𝐂𝐨𝐧𝐧𝐞𝐜𝐭” 𝟐𝟎𝟐𝟕 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдана.

Испани улсын Валенсиа хотноо болсон дэлхийн судалгааны салбарын томоохон чуулган “𝐄𝐒𝐎𝐌𝐀𝐑 𝐂𝐨𝐧𝐠𝐫𝐞𝐬𝐬 𝟐𝟎𝟐𝟔: 𝐌𝐞𝐭𝐚𝐦𝐨𝐫𝐩𝐡𝐨𝐬𝐢𝐬”-д 𝐌𝐌𝐂𝐆 компани дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирлээ.

Энэ жилийн чуулган “Хувирал” (𝐌𝐞𝐭𝐚𝐦𝐨𝐫𝐩𝐡𝐨𝐬𝐢𝐬) сэдвийн дор дөрвөн өдрийн турш үргэлжилж, дэлхийн 80 орны 1,365 гаруй төлөөлөгч, 200 гаруй брэнд, 170 гаруй шилдэг илтгэгчийг нэг дор цуглууллаа.

Хиймэл оюун ухаан судлаачдыг орлох бус, тэдний үүргийг шинэ түвшинд гаргаж буйг энэ удаагийн чуулган онцоллоо. Тухайлбал, судлаачид бодит өгөгдөл, судалгааны үр дүнг бизнесийн бодит шийдвэр болгон хөрвүүлэх “стратегийн зохицуулагч” байх нь улам чухал болж байна.

Бид дэлхийн судалгааны салбарын чиг хандлага, тэргүүн туршлагатай танилцахын зэрэгцээ 2027 онд тохиох 𝐌𝐌𝐂𝐆 компанийн 25 жилийн ойг угтан “𝐄𝐒𝐎𝐌𝐀𝐑 𝐂𝐨𝐧𝐧𝐞𝐜𝐭” олон улсын арга хэмжээг Монгол Улсад анх удаа зохион байгуулах албан ёсны эрхийг авлаа.

Esomar-аас тухайн улс орны онцлогт нийцсэн сэдвийн хүрээнд зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь Монголын судлаачид, бизнесийн байгууллагуудыг олон улсын мэдлэг, туршлагатай холбох чухал гүүр болох юм.

MMCG КОМПАНИ ISO 20252:2019 СТАНДАРТЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙГААГ ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА👉MMCG компани 2026 оны 9 дүгээр сарын...
11/09/2026

MMCG КОМПАНИ ISO 20252:2019 СТАНДАРТЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙГААГ ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА
👉MMCG компани 2026 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд олон улсын баталгаажуулалтын байгууллага CIRQ (Certification Institute for Research Quality)-ийн магадлан хяналтын аудитад амжилттай хамрагдаж, ISO 20252:2019 – Зах зээл, олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгааны олон улсын стандартыг ханган ажиллаж байгаагаа дахин баталгаажууллаа.
👍Аудитын үр дүнд үл тохирол (Non-conformance) болон анхаарах асуудал (Area of Concern) илрээгүй бөгөөд MMCG компанийн ISO 20252:2019 стандартын баталгаажуулалтыг хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.
👍Аудитор MMCG компанийн судалгааны менежментийн тогтолцоо, баримтжуулсан ажлын урсгал, төслийн болон чанарын хяналтын процесс, дотоод аудит, Client Feedback Management нь ахисан түвшинд хүрснийг онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн MMCG компанийн хэрэгжүүлж буй өгөгдлийн баталгаажуулалтын түвшин стандартын шаардлагаас давсан түвшинд байгааг аудитын тайланд онцолжээ.
👍Энэхүү үр дүн нь MMCG компанийн хувьд зөвхөн олон улсын стандартын баталгаажуулалтаа хадгалсан үзүүлэлт төдийгүй судалгааны чанар, найдвартай байдал, ёс зүй, мэдээллийн хамгаалалтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтолцоотой хэрэгжүүлж буйн хөндлөнгийн үнэлгээ юм.
👍Бид цаашид ч олон улсын стандарт, мэргэжлийн ёс зүйн зарчмыг баримтлан, үйлчлүүлэгчид болон нийгэмд найдвартай судалгаа, бодитой Insight, илүү сайн шийдвэрийн үндэс болох судалгааны үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллах болно.

📊"МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМД ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-ИЙН ОРУУЛЖ БУЙ НЭМЭР" СУДАЛГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА.👉 Бид уул уурхайн с...
09/09/2026

📊"МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМД ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-ИЙН ОРУУЛЖ БУЙ НЭМЭР" СУДАЛГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА.

👉 Бид уул уурхайн салбар, уул уурхайн компаниудын улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг бодит тоо мэдээлэл, ШУ-ы үндэслэлтэй тооцоо судалгаанд үндэслэн тооцож, олон нийтэд хүргэх зорилгоор өмнө нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК-ийн судалгааг гаргасан.
👉 Энэ удаа бид нүүрсний салбар, түүн дотроо энэ салбарын үндэсний хөрөнгө оруулагч Энержи ресурс компанийн судалгааг гарган та бүхэнд хүргэж байна.

Судалгааны зарим үр дүнгээс:
✅ Энержи Ресурс компанийн МУ-ын ДНБ-д үзүүлж буй нөлөөлөл 2025 оны байдлаар 2%-тай буюу эдийн засагт “материаллаг” хэмжээний чухал нөлөөтэй байна. Энэхүү үзүүлэлт Эрдэнэт үйлдвэрийн хувьд 9%, ОТ компанийн хувьд 5% орчим тус тус байна.
✅ Компанийн эдийн засгийн үржүүлэгчийн нөлөө 2.1 байгаа нь компанийн 1 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл нь ханган нийлүүлэгчид, орон нутгийн бизнест 2.1 тэрбум төгрөгийн үйлдвэрлэлийг бий болгож байгааг харуулж байна.
✅ Компанийн бий болгосон 1 ажлын байр нь ханган нийлүүлэгчид, орон нутгийн бизнест нэмэлтээр 4 ажлын байрыг бий болгожээ. Энержи Ресурс компани ийм байдлаар нийт 11.6 мянган ажлын байрыг бий болгожээ.

📌Судалгааны дэлгэрэнгүй тайланг дараах линкээр үзнэ үү.
https://mmcg.mn/wp-content/uploads/2026/09/00_ER-Impact-Report_2026.08.25_Final.pdf

🚀  𝐇𝐔𝐌𝐀𝐍-𝐂𝐄𝐍𝐓𝐑𝐈𝐂, 𝐀𝐈-𝐏𝐎𝐖𝐄𝐑𝐄𝐃 𝐌𝐀𝐑𝐊𝐄𝐓𝐈𝐍𝐆Стратегийн түвшний Маркетинг, Борлуулалт, Судалгааны ахисан түвшний танхимын сурга...
07/09/2026

🚀 𝐇𝐔𝐌𝐀𝐍-𝐂𝐄𝐍𝐓𝐑𝐈𝐂, 𝐀𝐈-𝐏𝐎𝐖𝐄𝐑𝐄𝐃 𝐌𝐀𝐑𝐊𝐄𝐓𝐈𝐍𝐆
Стратегийн түвшний Маркетинг, Борлуулалт, Судалгааны ахисан түвшний танхимын сургалтын бүртгэл үргэлжилж байна.

📌Энэхүү хөтөлбөр нь дижитал шилжилтийн боломжуудыг үр дүнтэй ашиглаж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадвар, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн маркетингийн стратеги боловсруулах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

🎯 ХӨТӨЛБӨРӨӨР ЮУ СУРАХ ВЭ?

1️⃣ 𝑨𝑰 + 𝑴𝑨𝑹𝑲𝑬𝑻𝑰𝑵𝑮
AI, машин сургалт, чатбот, автоматжуулалтыг маркетингийн процесст хэрхэн ашиглах вэ?

2️⃣𝑯𝑼𝑴𝑨𝑵-𝑪𝑬𝑵𝑻𝑹𝑰𝑪 𝑴𝑨𝑹𝑲𝑬𝑻𝑰𝑵𝑮
Хэрэглэгчийн үнэт зүйл, мэдрэмж, зорилгыг ойлгож, өгөгдөл болон AI agent-ийн тусламжтай шийдвэр гаргах нь.

3️⃣ 𝑨𝑰-𝑷𝑶𝑾𝑬𝑹𝑬𝑫 𝑰𝑵𝑵𝑶𝑽𝑨𝑻𝑰𝑶𝑵
Зорилтот хэрэглэгчтэйгээ хамтран брэнд, бүтээгдэхүүн хөгжүүлэх Co-Creation Model болон Neuro AI ашиглан бүтээгдэхүүнээ турших арга.

4️⃣ 𝑹𝑬𝑺𝑬𝑨𝑹𝑪𝑯 + 𝑫𝑨𝑻𝑨 + 𝑫𝑬𝑪𝑰𝑺𝑰𝑶𝑵
Маркетингийн судалгаа, аналитикийг ашиглан таамаглал бус бодит дата дээр үндэслэсэн шийдвэр гаргах нь.

5️⃣𝑴𝑨𝑹𝑲𝑬𝑻𝑰𝑵𝑮 𝑻𝑹𝑬𝑵𝑫𝑺 2026
Дотоод, олон улсын зах зээлийн өөрчлөлт, MarTech, Immersive Marketing болон технологийн шинэ трендүүдийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

6️⃣ 𝑪𝑹𝑬𝑨𝑻𝑰𝑽𝑬 𝑪𝑶𝑴𝑴𝑼𝑵𝑰𝑪𝑨𝑻𝑰𝑶𝑵 + 𝑨𝑰
Cannes Lions-ийн Creative Effectiveness 8 шатны модель, AI-д суурилсан контент, медиа төлөвлөлт болон Social Listening ашиглан кампанит ажлын үр нөлөөг үнэлэх нь.

👥 ХЭНД ЗОРИУЛСАН БЭ?
✓ Компанийн удирдлагууд
✓ Маркетинг, борлуулалтын менежерүүд
✓ Карьераа стратегийн түвшинд ахиулахыг хүсэж буй мэргэжилтнүүд
✓ Энэ чиглэлд сонирхолтой оюутан, залуус

📍 Байршил: ХУД, Парк Гарден Плаза, 12-р давхар
📅 Сургалт эхлэх: 2026.09.21
🌐 Хөтөлбөр, төлбөр, бүртгэлийн дэлгэрэнгүй: https://mmcg.mn/surgalt/
📞 9021-0142, 9494-4044

Маркетингийн үйл ажиллагаа, зар сурталчилгааны үр нөлөөг хэмжих судалгаа

🏗️ Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!Эх орныхоо бүтээн ба...
04/09/2026

🏗️ Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн өнгө төрхийг цогцлоож буй барилгын салбарын эрхэм харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд болон салбарын нийт хамт олонд ажлын өндөр амжилт, бүтээн байгуулалтын арвин их ололтыг MMCG компанийн нийт хамт олны зүгээс хүсэн ерөөе.✨

NCD GROUP
"Хурд групп" ХХК
UB Group
Гурван Бухат Групп
Барилгын хөгжлийн төв
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ

Address

Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Парк гарден плаза, 12 давхарт, Монгол Улс, Улаанбаатар хот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677000188

Alerts

Be the first to know and let us send you an email when MMCG consulting firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MMCG consulting firm:

Shortcuts

Share