Майнспек ХХК нь 100% Монголын хөрөнгө оруулалттай, 100% Монгол ажилчидтай компани юм. Манай компанийн төв оффис, агуулахын байр нь Улаанбаатар хотын аж үйлдвэрийн дүүрэг болох Хан-Уул дүүрэгт байрладаг. Манай компани 2009 онд байгуулагдсанаасаа хойш Монголын томоохон уул уурхайн компаниуд болон тэдэнд сервис үйлчилгээ үзүүлдэг туслан гүйцэтгэгч компаниудад дийлэнхдээ багаж - тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагаа болон гагнуурын бараа бүтээгдхүүн ханган нийлүүлж байна.
Майнспек ХХК-ний үйл ажиллагааны нэн тэргүүний зорилт бол Харилцагчдынхаа бүхий л хүсэлт шаардлагыг харгалзан өрсөлдөх чадвартай, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг өөрийн агуулахаас эсвэл шууд олон улсын Ханган нийлүүлэгчдээс импортлон нийлүүлэх явдал ба эдгээр Ханган нийлүүлэгчид нь ИСО гэрчилгээтэй, ХАА-ны шаардлага хангасан пүүс компаниуд байдаг. Бид Харилцагчдынхаа эрэлт хүсэлт, техникийн шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг техник технологи, инженерийн шийдлийн хамт багцлан хүргэдэг ба цаг хугацаа бидний хувьд хамгийн үнэт зүйл байдаг.
Бидний бараа бүтээгдэхүүн олон арван жил чанараараа туршигдан баталгаажсан, уурхайн хүнд хэцүү нөхцөлд ашиглах боломжтойгоор зохион бүтээгдсэн, салбарынхаа стандарт шаардлагад нийцсэн байдаг. Бид өөрсдийн бараа бүтээгдхүүн, түүний дотор гагнуурын бараа бүтээгдхүүнээ голчлон бүс нутгийн улс орнуудаас импортлон нийлүүлдэг учраас хүргэлтийн хугацаа хамгийн богино, үнэ өртөг бусдаас хямд байх боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр бид Харилцагчиддаа нэмүү өртөг болон хэмнэлтийг бэлэг болгон барьдаг бөгөөд, ингэхдээ чанарын асуудлыг огтхон ч орхигдуулалгүй олон улсын түвшинд барьж ажилладаг. Мөн Европ болон Америкийн зах зээлээс Монгол улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бараа бүтээгдхүүнийг санал болгож ирлээ.
Манай Улаанбаатар хотын агуулах 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний нөөцтэй. Барааны менежментийг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт (ERP system) Байгууллагын Нөөц Төлөвлөлтийн систем “Microsoft Navision” программ хангамжаар удирддаг бөгөөд худалдан авалтын захиалга хийх, нэхэмжлэл үүсгэх, бүтээгдэхүүний хүргэлт хийх зэрэг ажилбаруудыг хэдхэн мөчид хийж гүйцэтгэдэг. Бид Оюу Толгой төсөлд бараа бүтээгдхүүнээ таниулах, үйлчилгээгээ сайжруулах зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд суманд өөрийн охин компани болох Майнспек Ханбогд ХХК- г байгуулаад удаагүй байна.
Майнспек ХХК-нь тогтвортой уул уурхайг дэмжих замаар Монгол улсынхаа эдийн засагт тасралтгүй хувь нэмэр оруулан, цаашдаа чанартай бараа бүтээгдхүүн, чанартай сервис үйлчилгээгээр Харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад хүрч хамтдаа хөгжин дэвших туйлын зорилготой ажиллаж байна. Бид Монгол улсынхаа уул уурхайн салбарт олон улсын шилдэг стандарт, шилдэг туршлага, шилдэг техник технологийг нэвтрүүлэх, нутагшуулах туйлийн зорилготой ажиллаж байна.
Бид Монгол улсынхаа уул уурхайн салбарын багаж-тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагаа, гагнуурын бүтээгдэхүүний шилдэг ханган нийлүүлэгч, шилдэг үйлчилгээ үзүүлэгч байж, салбартаа хамгийн томд тооцогдохуйц агуулахын нөөцийг бүрдүүлнэ.
Бидний алсын хараа бидний эрхэм зорилгоор хэрэгжидэг:
Чанарын баталгаатай бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь нийлүүлж Харилцагчиддаа сэтгэл ханамж төрүүлэх
Засвар үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгэж Харилцагчдийнхаа хүсэл шаардлагад нийцүүлэх
Хүргэлтийг төгөлдөржүүлж агуулахын нөөцөө тогтмол нэмэгдүүлэн, Харилцагчдийнхаа хүлээлтийг давж гарах
Зөвхөн олон улсын чанарын стандарт хангасан бараа бүтээгдхүүнийг зөвхөн ИСО гэрчилгээтэй, ХАА-ны шаардлага хангасан Ханган нийлүүлэгчдээс худалдан авах
Засгийн газар болон Орон нутгийн бодлого, хууль журамд нийцүүлэн ажиллах
Байгаль орчин, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны аливаа асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэж ажиллах
Байгууллагын үнэт зүйл:
Харилцан хүндэтгэл, үнэнч шударга, нээлттэй ил тод байдал, хувь хүний чадвар, үнэ цэнийн үнэлэмж
Ажилтнууд компанидаа өөрийн хувь нэмрээ оруулах, өсөж хөгжих боломж бололцоогоор хангах
Харилцагчиддаа шинэлэг санаа, шинэлэг бараа бүтээгдхүүнийг байнга санал болгох – тэдэнд нэмүү өртөг бий болгох арга замуудыг тасралтгүй эрэлхийлэх
Төгс төгөлдөрийн тэмүүлэл – Аливаа ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, чанарын онцсайн үзүүлэлттэйгээр хийж гүйцэтгэхийг цаг ямагт эрмэлзэх
Бид дараахь удирдамж, стандартуудыг өөрсдийн үйл ажиллагаандаа удиртгал болгон ажилладаг: Үүнд:
Ёс зүйн дүрэм – Бүх ажилтны дагаж мөрдөх компанийн ёс зүйн дүрэм
Авлигын эсрэг удирдамж – Авлига, хээл хахуулийн аливаа хэлбэрээс ангид байх бизнесийн ёс зүйг үйл ажиллагаандаа төлөвшүүлэх
Бизнесийн түншийн ёс зүйн стандарт – Бид бизнесийн түншүүдээсээ компанийн ёс зүйн стандартыг сахин ажиллахыг уриалдаг
Өрсөлдөөний хуульд нийцэн ажиллах – Бид өөрсдийн бизнесээ өрсөлдөөний зарчмаар өрсөлдүүлэн хөгжүүлэх зорилготой ажилладаг
Бизнесийн ёс зүйн удирдамж – Багийн бүх гишүүд бизнесийн ёс зүйтэй ажиллах ёс зүйн удирдамжийг удиртгал болгон ажилладаг
Бусад Хүний нөөц, Худалдан авалт, ХАА-ны удирдамж болон холбогдох дүрэм журмуудыг дагаж мөрдөнө.