Засагт хаан ХХК

Засагт хаан ХХК 2008 онд байгуулагдсан 16 жилийн түүхтэй уул уурхайн оператор компани.

ЭМГЭНЭЛ 🙏🙏🙏Бидний эрхэм нөхөр, хайрт аав, тэргүүний ажилтан Буриадын Баярмагнай нь 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ө...
04/03/2026

ЭМГЭНЭЛ 🙏🙏🙏

Бидний эрхэм нөхөр, хайрт аав, тэргүүний ажилтан Буриадын Баярмагнай нь 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж хань ижил, үр хүүхэд, ахан дүүс, ажлын хамт олон, найз нөхөд бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.

Буриадын Баярмагнай нь 1964 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод айлын хоёр дахь хөвгүүн болон хүний амьдралд ховорхон тохиох ихэр тавиланд мэндэлсэн.

Б.Баярмагнай нь
1972-1980 онд Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн.
1980-1982 онд Төв аймгийн Баянчандмань сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг Хөдөө аж ахуйн механикч мэргэжлээр дүүргэсэн.
1983-1986 онд Хилийн цэргийн 0229 дүгээр ангид цэргийн алба хаасан.

Тэрээр 1986-1992 онд Төв аймгийн Батсүмбэр сумын сангийн аж ахуйд Тракторчин.
1992-2007 онд "Үдлэг гэгээ" ХХК-нд тракторчин
2007-2021 онд КТК ХХК-нд Автогрейдерийн оператор
2021 оноос өнөөдрийг хүртэл "Засаг Хаан" ХХК-нд автогрейдерийн оператороор ажиллаж байсан.

Түүний 40 гаруй жил улсад ажилласан хөдөлмөр зүтгэлийг Төр засгаас өндрөөр үнэлж 2024 онд "Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны "Жуух бичиг", 2025 онд Авто тээврийн салбарын 100 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан.

Буриадын Баярмагнай таны хөдөлмөрч хичээнгүй, нягт нямбай, тэсвэр тэвчээртэй, хамт олондоо түшиг тулгууртай, эгэл даруухан, элгэмсэг, энэрэнгүй сэтгэл, гэгээн дүр төрхийг бид үүрд санан дурсах болно.🙏🙏🙏

Эрхэм хүмүүн таны ах дүү, төрөл төрөгсөд, гэр бүл, үр хүүхдүүд, чин журмын анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

2026.03.04

🌱Засагт хаан ХХК нь байгууллагад 3 ба түүнээс дээш жил тасралтгүй, тууштай ажилласан ажилтнуудаа жил бүр гадаад улсад ая...
04/02/2026

🌱Засагт хаан ХХК нь байгууллагад 3 ба түүнээс дээш жил тасралтгүй, тууштай ажилласан ажилтнуудаа жил бүр гадаад улсад аялах эрхээр шагнаж урамшуулах хүний нөөцийн бодлого хийгээд уламжлалыг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн билээ.

✈️🌍 Дээрх үйл ажиллагааг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаад компанид тогтвортой, үр бүтээмжтэй 3 жилээс дээш хугацаанд ажилласан 17 ажилтан өнөөдөр БНХАУ-ын Хайнан арал руу аялах эрхийн эзэд болж, аяллаа эхлүүлж байна 🌴✈️

💼🌱 Бид хүний нөөцөө байгууллагынхаа хамгийн үнэт капитал гэж үзэж, ажилтнуудынхаа тогтвортой ажиллах бодлого, ажиллах орчин, сэтгэл ханамж, урам зоригийг нэмэгдүүлэх бодитой бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлсээр байгаа билээ. 📈🤍

🌊🌞Аялагчдадаа сайхан амралт, дурсамж дүүрэн аяллыг хүсье! 🏝️🛩️

📌1922 оны 12 дугаар сарын 25-ны энэ өдөр Ардын Засгийн газраас Налайхын нүүрсний уурхайг улсын болгох шийдвэр гаргаж бай...
24/12/2025

📌1922 оны 12 дугаар сарын 25-ны энэ өдөр Ардын Засгийн газраас Налайхын нүүрсний уурхайг улсын болгох шийдвэр гаргаж байжээ. Дээрх шийдвэрийн дагуу энэ өдрийг Монголд уул уурхайн салбар үүссэн өдөр гэж үздэг.

⛏️Монголын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон уул уурхайн салбарт ажиллаж буй "Засагт Хаан" ХХК-ийн нийт ажилчид, хамтран ажиллагч байгууллага, хувь хүн, Монголынхоо нийт уурхайчиддаа, баярын мэнд хүргэе! Уурхайчдын алдар бадартугай! 👏

Address

Улаанбаатар хот 14240, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъянгүний гудамж, Хаан Даатгал байр, 306 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Засагт хаан ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category