Khulganaa Battulga

Khulganaa Battulga Business advisor at International Network Company 4Life research

I have reached 2K followers! Thank you for your continued support. I could not have done it without each of you. 🙏🤗🎉
31/05/2023

I have reached 2K followers! Thank you for your continued support. I could not have done it without each of you. 🙏🤗🎉

07/03/2023
14/12/2022
Хөвгүүдийнхээ өлмийд дэвсэх шүлэгЭнгэрт эрхэлж, хормойд зүүгдэнЭгэлхэн гэрт минь багтаж өссөн атлааДэлхийн дээвэрт хараа...
23/10/2022

Хөвгүүдийнхээ өлмийд дэвсэх шүлэг

Энгэрт эрхэлж, хормойд зүүгдэн
Эгэлхэн гэрт минь багтаж өссөн атлаа
Дэлхийн дээвэрт хараа сунгаж
Дэндүү алсад санаа хулждаг
Хөвгүүддээ би хайртай

Эрххэн духаа уруулд дэвсэн
Энгэрт минь хяран эрхэмсдэг атлаа
Улс орон, уугуул нутаг усаа
Уужим ухаандаа тэвэрч хайрладаг
Хөвгүүддээ би хайртай

Аавын гэрээс жигүүр дэлгэхийн цагт
Амьдралын нугачаанд гундах үе ирнэ
Ээжийн дэргэдээс далавч дэлгэхийн цагт
Эгшиг дутан гундах үе ирнэ

Өндрөөс буусан бүргэдэд газар заримдаа хатуу
Өврөөс ниссэн шувуухайд орчлон заримдаа хэцүү
Намар намрын бороонд жиндэж даарахын цагтаа
Насан багын голомтоо тэмцээд ирэхэд нь хайрлаарай

Нулимсаа нууж өнчирдөг эр хүний сэтгэл гунигтай
Нуурандаа хоргодож өвөлждөг эр хунгийн далавч шархтай
Эр ганц эндэхэд нь эцгийн ухаанаар сургаж
Эмээлт мориндоо дөрөөлөхөд нь эхийн сүүгээр үдээрэй

Хөлчүү дарсны аагинд хөл алдахад нь түшиж
Хүний гэгээн хорвоод буцааж авчраарай, үрээ
Хүсэл хүслийн хязгаарт алдаж болдог орчлонд
Хүйтэн салхинд уруудахад нь хань болоорой, үрдээ

Ханийнхаа хажууд жарган харихаа мартаж эндэнэ
Хайрлахын ухаанд сургаж хатуу үгээ хэлээрэй
Томоожиж ухаарах насандаа тоонотдоо эргэж тухална
Толбот зүрхэндээ нөмөрлөн балчир багынх шиг нь эрхлүүлээрэй

Оргилоос оргилд тэмүүлэхэд нь битгий зэмлээрэй, хүүгээ
Омог бардам зүрх нь эр л хүнийх юм шүү
Тэнгэрийн өндрийг мөрөөдөхөд нь битгий басаарай, хүүгээ
Тэмцэж босох заяа нь эр л хүнийх юм шүү

Ээдэж, шаналахын зовлонд сөгдөхөд нь тайтгаруулаарай, үрээ
Эрчүүдийн зүрх галтай байхад эх орон минь эзэнтэй
Эргэх улирлын өнгөнд эрдэхэд нь ташуурдаарай, үрээ
Эрчүүдийн ухаан голтой байхад төр улс минь голомттой

Нүцгэн амьдралын нөмөр түшиг миний хөвгүүд
Нүүдэлчин удмын дээлтэй зориг миний хөвгүүд
Холын уулсын холбоо тэргүүн миний хөвгүүд
Хонгор сэтгэлийн ховорхон нулимс миний хөвгүүд
Хөвгүүддээ би хайртай. Р.ЭМҮЖИН.2013.

05/06/2021

2016 оноос хойш Арьсан бөмбөг тоглоогүй байжээ. Софт воллейболл 2,3 удаа тоглож
Сайхан мэдрэмж
Яагаад спортод дуртай вэ?
Таны дуртай спортын төрөл юу вэ?

Эмэгтэйчүүдийг ойлгох ухаан гэнэЭрэгтэйчүүдийг ойлгох тухай хуваалцаарай 1. Хэрэв та ажил хэрэгч эмэгтэйг сонговол гэри...
18/05/2021

Эмэгтэйчүүдийг ойлгох ухаан гэнэ
Эрэгтэйчүүдийг ойлгох тухай хуваалцаарай

1. Хэрэв та ажил хэрэгч эмэгтэйг сонговол гэрийн ажил хийх боломжгүйг хүлээн зөвшөөр, тийм зав байхгүй.

2. Хэрэв та гэрийн эзэгтэйг сонговол мөнгө олох боломжгүйг хүлээн зөвшөөр. Тэд гэр орон, үр хүүхэд, таныг халамжлах гээд ажил хийж цалин авах боломжгүй.

3. Хэрэв та үзэсгэлэнтэй өв тэгш эмэгтэйг сонговол зардал нэлээн өндөр гэдгийг хүлээн зөвшөөр. Тэдэнд залуу сайхан биеэ авч явахад гоо сайхан, гое ганган хувцас, эрүүл хооллолт, эрч хүчний дасгал гээд хэрэгтэй зүйлс зөндөө.

4. Хэрэв та зоригтой эмэгтэйг сонговол бяцхан зөрүүд, шийдэмгий байна гэдгийг хүлээн зөвшөөр. Тэд эрсдэлд бэлэн байдаг.

5. Хэрэв та хүчирхэг эмэгтэйг сонговол хатуу чанга, яс тас, өөрийнхөө үзэл бодолд бат зогсдог, хэн юу ч хэлсэн барагтай хувьсахгүйг хүлээн зөвшөөр. Өөртөө тэд өндөр итгэлтэй бүсгүйчүүд.

6.Хэрэв та хүлцэнгүй эмэгтэйг сонговол танаас шууд хамааралтай нэгэн байна гэдгийг хүлээн зөвшөөр. Тэд таныг бухимдуулахгүй тайван байг гэж өөрсдийхөө хүсэл эрмэлзлийг хойш тавьдаг.

7. Энэ дэлхийд төгс эхнэр эмэгтэй гэж үгүй, хүн болгон өөрийн гэсэн үзэл бодол, өгөгдөл давуу талтай байдаг. Тэр нь тухайн эмэгтэйг хэн бэ гэдгийг тодорхойлж, өвөрмөц болгодог.

Эмэгтэйгээ та сонгосон учраас хамгийн сайнаар ойлго, хүндэл, хайрла бас хүлээн зөвшөөр...🙂 🙂 copydov

Нүүр номын НАЙЗ-тайгаа ярилцах сэдэв Та өнөөдөр "бүтэлгүйтэл" гэж юу вэ гэж асуусан, энэ алдаа дутагдал уу?⏰ "Амжилт" бо...
14/05/2021

Нүүр номын НАЙЗ-тайгаа ярилцах сэдэв

Та өнөөдөр "бүтэлгүйтэл" гэж юу вэ гэж асуусан, энэ алдаа дутагдал уу?

⏰ "Амжилт" бол бидэнд "өгдөг" зүйл бөгөөд Сайн гэж үздэг. "Аз" гэдэг нь бидний "өгсөн" зүйлтэй ойролцоо байгаа зүйл бөгөөд нь бас "Сайн" юм.

😢 "Амжилтгүй" гэдэг нь Амжилттай зүйлийн эсрэг ойлголт Ийм учраас үүнийг "Муу" гэж үздэг.

👀Яагаад хэн нэгний "Амжилт" -ыг үнэхээр хэрэгтэй зүйл гэж бодож байна вэ?
👀Бидний хүсч буй Амжилт Танд, надад төдийгүй бидний бүхий л оршихуйд гүн гүнзгий оршин байдаг оршсоор л байгааг мэдэх үү? 👀Амжилт гэдэг чухам юу вэ? Хүн бүрийн 👀Амжилт ижил байдаг уу? 👀Ижилхэн байх ёстой юу?
🎯Яагаад ???🎯

👉Миний оюун санааны аялал ямар байдаг вэ? Хэн ч урьдчилж мэдэхгүй энэ аялалд "Амжилт" гэж байдаггүй. Яагаад гэвэл миний бие дотогшоогоо нүүж тэндээс өөрийгөө нээдэг учраас хэн нэгнээс юу ч хүлээдэггүй.
Миний бие хаашаа явахаа мэдэхгүйгээр явдаг гэж үү гэвэл үгүй Өөрийгөө олох хүслээ дагаад Зүрхээрээ мэдрээд аяладаг.
🙏Тэнд бүх зүйл сайн сайхан биш байдаг ч 👍сөхөрсөн өвдөг дээрээсээ хурдан босох ухаарал, ухамсар сэрдэг учраас Миний бие тэнд байх дуртай. 💯 Маргаашийн цэцэглэн ургах цэцэгсийн үрийг олж тарихын тулд Хүрээлэлээ зөв таньж сурахыг хичээдэг.
💯 Маргааш бол өнөөдрийн Үр дагавар даа.
Хэчнээн олон дүрийг бүтээж амьдардаг билээ дээ Гээд Энэ нь бүхий л зүйлд Үлгэрлэн шударга ба чин сэтгэлээсээ хандах Ухамсартай зорилго.

10 жил хурдан байна даа10 том өөрчлөлтийг хийсэн байхын...
05/05/2021

10 жил хурдан байна даа
10 том өөрчлөлтийг хийсэн байхын...

03/05/2021

🎯 "АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛД" 🎯

Аз жаргал гэж юу вэ❓
Та аз жаргалыг юунаас мэдэрдэг вэ❓
Аз жаргалыг ямарваа нэг зүйлээр хэмжиж болох уу❓

🔮 Та дээрхи асуултанд хариулт авахыг хүсвэл 5-р сарын 05-07-ны хооронд зохион байгуулагдах "АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛД" мэдээллийн 🌏 арга хэмжээнд оролцохыг урьж байна ⛳🚩

📊 Сургалтын сэдэв 📊

✅ "Дотоод жаргалын ундарга" зөвлөх багш, хүний их эмч Б.Нарантуяа.

✅ "Сайн ус эрүүл амьдралын эх булаг" Зөвлөх багш, хүний их эмч Н.Насантогтох.

✅ "Гэр бүлийн аз жаргал" Зөвлөх багш, хүний их эмч Д.Дэлэгмаа.

✅ "Дасгал хөдөлгөөнөөр аз жаргалыг бүтээхүй" Зөвлөх багш, Трансформ клубын дасгалжуулагч Б.Өлзий-Орших.

✅ "Дотоод гэрлээ асаахуй" Зөвлөх багш М.Цасцэцэг ( Чех улс).

✅ "Гаднаас авах аз жаргал" Зөвлөх багш Г.Оюунцэцэг (Чех Улс).

✅ Хөтлөгч С.Алтангадас Англи хэлний багш, Бизнес тренер.

Дээрх сэдвүүдээр зөвлөх багш нар сургалт тавихаас гадна өөрсдөө дадал болгосон туршлагасаа хуваалцах болно.

💯 Хамгийн идэвхтэй оролцсон 3 хүнийг "Өөрийгөө хөгжүүлэх 10 алхам" цахим мини номоор урамшуулна.

⛳️3 хоногийн марафон сургалт 20.000₮ төлбөртэй.
📴 Хэрэв та доорх 3 үйлдлийг хийвэл 10.000₮-р суралцах боломжтой.
🔥Пэйж хуудсанд дарах
🔥 3 найзаа хийх
🔥 Өөрийн профайл дээр тохиргоотой шейр хийх

💰Төлбөрийн данс: ХААН банк Б. Хулганаа 5003885472 тоот данс
Гүйлгээний утга: Фэйсбүүк нэр болон утасны дугаараа бичнэ үү.
👉 Төлбөрөө төлөөд групп чатад орно.

👉 Марафон -р явагдах тул та бүхэн утсандаа ZOOM татсан байхыг анхаарна уу!!!

Эр хүнд хүргэх үг.Эр хүнБүсгүй хүний дэргэд хаан нь байгБүдэг одны хажууд сар нь байгБүлээн энэ орчлонгийн нар нь байгБү...
01/05/2021

Эр хүнд хүргэх үг.

Эр хүн
Бүсгүй хүний дэргэд хаан нь байг
Бүдэг одны хажууд сар нь байг
Бүлээн энэ орчлонгийн нар нь байг
Бүрэн энэ улсын эзэн нь байг.

Эр хүн
Оргил өндөр уулсын салхи нь байг
Оршихуйн их үнэний учиг нь байг
Олонтой энэ амьдралын гал нь байг
Омог төгөлдөр Монголын сүлд нь байг.

Эр хүн
Бүслүүрт энэ ертөнцийн ухаарал нь байг
Бүргэд дүүлэх халилд зориг нь байг
Бүдэрч боссон үрсийнхээ аав нь байг
Бүтэн энэ Монголын сүр нь байг.

Эр хүн
Энгэр зөөлөн ээждээ үр нь байг
Эрсхэн хатуу аавдаа бахархал нь байг
Эндүү андуу хагацалд нулимс нь байг
Эгэл энэ Монголын түшиг нь байг.

Эр хүн
Охид эмсийн харцанд шүтээн нь байг
Оломгүй нүүдлийн замд итгэл нь байг
Оготор энэ тавилангийн зүг чиг байг
Оосор бүчгүй Монголын зүрх нь байг

Эр хүн
Сэрж боссон түүхийн илд нь байг
Сэрүүн намрын найранд дуу нь байг
Сэлгээ нь үгүй тэмцэлд ялалт нь байг
Сэхүүн энэ Монголын сэтгэл нь байг

Эр хүн
Уяралт сайхан ханьдаа хайр нь байг
Унаж, боссон амьдралд хатуужил нь байг
Урт холын анддаа нөхөр нь байг
Удамт энэ Монголын амь нь байг

Эр хүн
Дээлтэй их шастирын оюун нь байг
Дэндүү их жаргалын цулбуур нь байг
Дээвэрт энэ Монголын голомт нь байг
Дэлхийг зориод мордсон жолоо нь байг.
2015.03.14.Р.ЭМҮЖИН.

Та Ус гэдгээ сана. Уйл, ариусга, урсга, явуул.Та Гал гэдгээ сана. Шат, унтар, дасан зохиц, асаж дүрэлз.Та Агаар гэдгээ с...
26/04/2021

Та Ус гэдгээ сана. Уйл, ариусга, урсга, явуул.
Та Гал гэдгээ сана. Шат, унтар, дасан зохиц, асаж дүрэлз.
Та Агаар гэдгээ сана. Ажигла, амьсгал, төвлөр, шийд.
Та Хөрс/ Шороо/ Газар гэдгээ сана. Газард/тогтвортой бай, барьж босго, хийж бүтээ, өг.
Та Сүнс гэдгээ сана. Холбогд, сонс, таньж мэд, нам гүм бай.
Шилжилт❤️

copy by Zaya Bat-Erdene

Address

Bayangol
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 07:00 - 21:00
Tuesday 07:00 - 21:00
Wednesday 07:00 - 21:00
Thursday 07:00 - 21:00
Friday 07:00 - 21:00
Saturday 07:00 - 21:00
Sunday 07:00 - 17:00

Telephone

+97699085444

Alerts

Be the first to know and let us send you an email when Khulganaa Battulga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Khulganaa Battulga:

Share