Achlal Group

Achlal Group Ачлал Группийн албан ёсны хуудаст тавтай морилно уу.

15/12/2025
15/07/2025
ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГА ГЭДЭГ УТГААРАА АГААРЖУУЛАЛТЫН ЧАНАРТ ИХЭЭХЭН АНХААРЧ ҮҮНИЙГ ШИЙДЭЖ ӨГСӨН. Хүмүүс ГОЁ ЦОНХ, ГОЁ ХААЛГА...
15/07/2025

ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГА ГЭДЭГ УТГААРАА АГААРЖУУЛАЛТЫН ЧАНАРТ ИХЭЭХЭН АНХААРЧ ҮҮНИЙГ ШИЙДЭЖ ӨГСӨН.

Хүмүүс ГОЁ ЦОНХ, ГОЁ ХААЛГА хийсэн бол “ХӨӨХ ” гээд хараад мэддэг.

Харин агааржуулалт , хөргөлтийн, газ хий, хүчилтөрөгчийн систем, бүрэн автоматикийн гэх мэт энэ шийдлүүд ХҮНИЙ НҮДЭНД ХАРАГДДАГГҮЙ Ч дандаа ОЮУНЫ БҮТЭЭЛ байдаг учраас өртөг өндөртэй. Тиймээс л ихэнх газруудад хийгддэггүй.

Энэ бүхнийг цогцоор нь хэлэхэд Монголоор “УХААЛАГ БАРИЛГА " гэдэг нэршил бүхий шат руу ахиад байна. Зургийг маань ЯПОН инженерүүд хийж, гүйцэтгэлийг Монгол инженерүүд бид удирдаж хийлээ.

15/07/2025

УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө:

“Тавилан муутай хавдар өвчнийг оношлох, эмчлэх бизнесийг ашиг олох гэсэн хүн бүр барьж авдаггүйг дэлхийн болон манай орны туршлага харуулж байна.

Энэ санаачилга бол нийгмийн хариуцлагаа ухамсарласан, олон хүүхэдтэй ЖИРИЙН МАЛЧНЫ ОХИН, КОМПАНИЙН ЭЗЭН ХҮНИЙ гаргаж чадах "ХҮН АРДАА" гэсэн сэтгэлийн ӨРГӨЛ гэж би хүндэтгэн дэмжиж байгаа.
Тийм ч учраас хавдрын эмнэлэг барьж байхад төрөөс анхаарал тавих хэрэгтэй.

Монгол Улс өнөөдөр гурван сая хүн амтай. Гэтэл манай улсын хэмжээнд 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай хавдрын эмнэлэг л ажиллаж байна.
Статистик баримт сөхөхөд хортой, хоргүй хавдар туссан хүний тоо 300 мянгад хүрсэн харамсалтай мэдээ бий.

Үүнээс харвал Монгол Улсад хавдрын 10 эмнэлэг ч байсан илүүдэхгүй. Монголын хүн амын нас баралтын хоёрдахь шалтгаан бол хавдар.

Одоо ажиллаж буй хавдрын эмнэлэг ачааллаа даахгүй байгаа үед хувийн хөрөнгөө "ХАВДРЫН ШИНЭ ЭМНЭЛЭГ" барихад зориулсан хүмүүнлэг, нийгмийн хариуцлагын үүргээ тэргүүнд тавьсан эрхэм гишүүний үйлсийг эмч хүний хувьд дэмжиж зөвлөн хамтарч ажиллаж байсны хувьд Улсын комисс эхний ээлжийн ЭМНЭЛЭГИЙН барилгыг нь хүлээн авсанд баяр хүргэж цаашдын бүтээн байгуулалтанд амжилт хүсье!”

15/07/2025

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.10.15/ Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрү...

Address

Ulaanbaatar
976

Telephone

11369703

Alerts

Be the first to know and let us send you an email when Achlal Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Achlal Group:

Share