Mongolian Mining Podcast

Mongolian Mining Podcast Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolian Mining Podcast, Mining Company, Ulaanbaatar.

Apple компани анх удаагаа байгалийн ховор эрдэс болох кобальтыг шууд олборлогчоос нь худалдаж авах урт хугацааны гэрээ б...
22/02/2018

Apple компани анх удаагаа байгалийн ховор эрдэс болох кобальтыг шууд олборлогчоос нь худалдаж авах урт хугацааны гэрээ байгуулахаар ажиллаж байгааг ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

iPhone, iPad төхөөрөмжүүдийн баттерейг үйлдвэрлэх гол түүхий эд кобальтын нөөц дэлхий даяар багасаж байгаагаас ийм арга хэмжээ авч байгаа бололтой. Мөн цахилгаан хөдөлгүүртэй автомашины хөгжил кобальтын эрэлтийг улам нэмэгдүүлэхээр байгаа юм.

Өнөөдрийг хүртэл Apple түүхий эдийн асуудалд оролцдоггүй, зөвхөн баттерей нийлүүлэгчид уг асуудлыг даатгадаг байв. Дэлхийн нийт кобальт олборлолтын дөрөвний нэгийг ухаалаг гар утасны үйлдвэрлэлд ашигладаг гэсэн тоо бий.

Apple таваас дээш жилийн хугацаанд олон мянган тонн кобальт жил бүр нийлүүлэх олборлогчтой гэрээ байгуулах сонирхолтой байгааг эх сурвалж баталжээ. Кобальт бол гар утсанд хэрэглэдэг лидиум-ион баттерейны гол түүхий эд. Нэг гар утсанд найман грамм орчим баяжуулсан кобальт ордог бол цахилгаан автомашинд үүнээс 1,000 дахин илүү орох юм.

Эрэлт ийм өндөр байгаагаас сүүлийн 18 сарын хугацаанд кобальтын үнэ гурав дахин өсөж, нэг тонн нь $80,000 хүрээд байна.

Нийт кобальтын гуравны хоёр нь Африкийн Ардчилсан Конгын БНУ-аас нийлүүлэгддэг. Гэвч энэ улсад байнгын үймээн самуун болж байдаг, хүүхдийн хөдөлмөрийг ашигладгаараа алдартай.

Дэлхийн нийт кобальт нийлүүлэлтийн 62 хувийг Хятадууд хянаж байгаа бол үүний 90 хувь нь Конгоос гаралтай байдаг гэнэ.

Цахилгаан машин, гар утасны үйлдвэрлэлээр дэлхийд хүчтэй өрсөлдөж байгаа Хятад улс өнгөрсөн оны эхний 9 сарын хугацаанд $1.2 тэрбумын кобальт Конгоос импортлосон байна.

эх сурвалж: Bloomberg

“RIO TINTO” МОНГОЛД САЛБАР ОФФИСОО НЭЭЖ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗАХИРЛААРАА Д.МӨНХТҮШИГИЙГ ТОМИЛЛОО
22/01/2018

“RIO TINTO” МОНГОЛД САЛБАР ОФФИСОО НЭЭЖ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗАХИРЛААРАА Д.МӨНХТҮШИГИЙГ ТОМИЛЛОО

“Riо Tinto” компани Монголд салбар оффисоо нээхээр боллоо. 2018 онд 80 хүртэлх тооны монгол ажилтантай болгон өргөжүүлэх энэхүү оффис нь хайгуулын ажил болон технологи....

Австрали уул уурхайн хөгжлөөрөө жишиг орон мөн. Гэхдээ Австралийн эдийн засаг дан ганц уул уурхайн салбар дээр тулгуурла...
16/01/2018

Австрали уул уурхайн хөгжлөөрөө жишиг орон мөн. Гэхдээ Австралийн эдийн засаг дан ганц уул уурхайн салбар дээр тулгуурлаагүй. Уул уурхайгаас олсон ашгаараа бусад салбараа төрөлжүүлэн хөгжүүлж чадсан орон. Тиймд дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаж, уул уурхайн салбараас олох ашиг багасч, уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай орнууд хямралд орсон байхад Австрали улс энэ мөчлөгийн уналт, хямралд өртөлгүй эдийн засгийн өсөлттэй 25 гаруй жилийг өнгөрөөсөн байна. Энэ нь эдийн засгаа төрөлжүүлэн хөгжих суурийг тавьж, хувийн салбар хөгжих боломжийг нь олгож дэмжиж өгсөн сайн Засгийн удирдлага, бодлогын үр дүн. Мөн дээрээс нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын сүүлийн 30 гаруй жилийн огцом өсөлтөөс хамгийн их хожсон орнуудын нэг бол Австрали. Хятадын өндөр хурдтай өсөлтийг түүхий эдээр хангах тэр том орон зайг зөв ашиглаж чадсан юм. Энэ их зах зээлтэй бөөрөөрөө нийлсэн бид энэхүү боломжийг ашиглаж чадсангүйдээ.

Ухаа худаг уурхайн олборлолтын талбайгаас олдсон сонирхолтой чулуулгийг та бүхэн харж байна. Палентологийн төвд өгч шинж...
30/10/2017

Ухаа худаг уурхайн олборлолтын талбайгаас олдсон сонирхолтой чулуулгийг та бүхэн харж байна. Палентологийн төвд өгч шинжлүүлэхэд 250-290 сая жилийн өмнөх эртний ургамлын ул мөр гэж тогтоожээ. Манай геологичдын урын санд иймэрхүү олдвор цөөнгүй байдаг гэсэн шүү 🌿⛏️
Via Energy resource

08/10/2017

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8.9%-д ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсоноос 8%-ийг хайгуулын, 0.9%-ийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэлж байна.

Алтны судал
20/09/2017

Алтны судал

Minegolia/coal
11/08/2017

Minegolia/coal

Gold potential map.
11/08/2017

Gold potential map.

"Mongolia Mining 2017" нээгдэхэд 1 хоног үлдлээ.
04/04/2017

"Mongolia Mining 2017" нээгдэхэд 1 хоног үлдлээ.

Уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн “Mongolia Mining 2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 5-ны өдөр нээгдэх гэж байна. Долоо дахь жилээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлын явцын талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал боллоо.

21/03/2017
Уул уурхайн тухай хуулийн талаар.
16/03/2017

Уул уурхайн тухай хуулийн талаар.

Уул уурхайн тухай цоо шинэ хуулийн төсөл олон нийтэд ил болж, эсэргүүцэж шүүмжилсэн, дэмжиж сайшаасан олон өнцгөөс харсан санал дүгнэлт, байр суурийн дунд Ажлын хэсэг төслөө танилцуулж, салбартаа хэлэлцүүлж эхлээд байна.

“Эрдэнэс-Таван толгой” ХК  “Монгол уурхайчид” түншлэлийнхэнтэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ“Эрдэнэс-Таван толгой” ХК...
15/03/2017

“Эрдэнэс-Таван толгой” ХК “Монгол уурхайчид” түншлэлийнхэнтэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

“Эрдэнэс-Таван толгой” ХК Цанхийн баруун уурхайд уулын ажлын үйлчилгээ үзүүлэх “Монгол уурхайчид” түншлэлийнхэнтэй хамтран ажиллах гэрээг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр үзэглэлээ. Тус компанийн Цанхийн баруун уурхайд уулын ажлын үйлчилгээ гүйцэтгэх гэрээт олборлогчийн тендерт “Монгол уурхайчид” түншлэлийнхэн буюу “Хишиг Арвин Индустриал” ХХК, “Олборлолт” ХХК, “Мера” ХХК-ийн нэгдлийнхэн ялж, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайд гэрээт олборлогчоор ажиллахаар болж буй юм.
via: www.erdenestt.mn

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Mining Podcast posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category