Монгол улсад хувийн хэвшил, жижиг дунд бизнесийн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхэд чиглэсэн нэг чухал арга хэмжээний нэг нь 1994 онд Монголын Бизнесийн Хөгжлийн Агентлагийг байгуулсан явдал юм.
Тус байгууллага нь Монгол Улсын Засгийн газар, Монголын Эд хэрэглэгчдийн Хоршоодын Төв Холбоо, ХАА-н Хоршоологчдын Үндэсний Холбоо, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Жижиг, Дунд Бизнес эрхлэгчдийн Холб
оо зэрэг 9 байгууллагын санаачлагаар үүсгэн байгуулагдсан ашгийн бус, нийгэмд үйлчлэх зорилготой төрийн бус байгууллага юм.
Монголын Бизнесийн Хөгжлийн Агентлаг нь Европын Холбооны “ТАСИС” хөтөлбөрийн “Жижиг дунд үйлдвэрлэл, орон нутгийн бизнесийн хөгжлийн үйл ажиллагааг дэмжих SMEMON 9801 техникийн туслалцааны төслүүд, Европын Холбооны ALA Хөтөлбөрийн Менежментийн удирдлагын чадавхи, бүтээмжийг дээшлүүлэх төсөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгчийн Газрын жижиг дунд бизнес, хувийн хэвшлийг дэмжих удаа дараагийн төслүүд, Германы Засгийн Газрын GTZ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл, Европын Холбооны WAP хөтөлбөр гэх мэт олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.
Монголын Бизнесийн Хөгжлийн Агентлагийн үйл ажиллагаа нь дараах 3 үндсэн чиглэлээр явагдаж байна. Үүнд:
1. Бизнесийн зөвлөгөө, мэдээлэл өгөх
2. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих
3. Бизнесийн бүх төрлийн сургалт зохион байгуулах зэрэг болно.
Монголын Бизнесийн Хөгжлийн Агентлаг нь 1996-2000 онд бизнесийн санхүү, маркетинг, менежмент, нягтлан бодох бүртгэл, технологи гэх мэт чиглэлээр урт болон богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж 30,000 орчим аж ахуйн нэгжийн 32,900 орчим менежер,ажилтныг хамруулсан байна.
Олон улсын хэмжээнд жижиг дунд бизнес, хувийн хэвшлийн менежер 15 хүнийгБизнесийн Удирдлагын Магистрын сургалтад, 19 хүнийг урт, богино хугацааны бизнесийн болон англи хэлний сургалтанд дараах сургуулиудад суралцуулжээ. Үүнд:
1. Нидерландын Маастрихт хотын Бизнесийн Удирдлагын Сургууль
2. Италийн Милан хотын SDA Bocconi Их Сургууль
3. Английн Leads хотын ИХ Сургууль зэрэг
Олон улсын сургалтад хамрагдсан хүмүүсийн сургалтын төлбөрийг Европын Холбооны төслийн хөрөнгөөр шийдвэрлүүлсэн байна.
Монголын Бизнесийн Хөгжлийн Агентлаг нь Нидерландын Маастрихт хотын Бизнесийн Удирдлагын Магистрын (E-MBA) зэргийн сургалтыг эх орондоо анх удаа 1998 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 4 удаа уг сургалтыг давтан амжилттай зохион байгуулсан нь төрийн болон хувийн байгууллага,хамт олноос онцгой үнэлэлт авсан ажил болсон.
Мөн Монголын Бизнесийн Хөгжлийн Агентлаг нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгчийн Газартай хамтран Монгол улсад хувийн хэвшлийн бизнесийг хөгжүүлэх таатай орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Нэг удаагийн бизнесийн бүртгэл, лицензийн үйлчилгээ нэвтрүүлэх” төслийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ нь манай багуулагаас хэрэгжүүлсэн анхны дорвитой ажлуудын нэг болсон юм.
Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих,Монгол улсын уул уурхай, ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор анхны шууд хөрөнгө оруулалтын төслүүдийг амжилттай зуучилж эхэлсэн бөгөөд уг ажлын хүрээнд Канад, Хойд Америкийн “PDAC” буюу уул уурхайн бизнес эрхлэгч, дэмжигчдийн жил бүр зохион байгуулдаг Канад, Хойд Америкийн Конвенцид Монгол Улсын Засгийн Газар, хувийн хэвшлийн төлөөлөгчдийг 1998 оноос эхлэн оролцуулах ажлыг зохион байгуулж ирсэн болно. Mongolian Business Development Agency
The Mongolian Business Development Agency was established in October 1994 with the active participation of state and private sector organizations, and support from international agencies. MBDA mission is to accelerate the growth of a strong private sector throughout Mongolia, by the provision of high-quality consultancy, advice, information and training to business people and to all investors in Mongolian enterprises. To achieve its mission, the Mongolian Development Agency will seek to develop high-quality professional services for its customers (private enterprises, regional and central government, and international agencies) and create business confidence to attract international finance and joint ventures.