01/03/2023
Иргэн:
• Сайн байна уу? Тайлан хэдээр хийдэг вэ?
Нягтлан:
• Дундаж нь 1.000.000₮
Иргэн:
• Яагаад ийм үнэтэй байгаан бэ?
Нягтлан:
• Хэрэв та энэ ажлыг өөрөө хийвэл таниас хэр их зардал гарах бол?
Иргэн:
• За, дээд тал нь 10.000д Энэ маш амархан ажил шүү дээ?
Нягтлан:
• Таныг өөрөө 500,000-р хийхийг санал болгож байна.
Иргэн:
• Гэхдээ...Би чадахгүй.
Нягтлан:
• 500,000-р би танд зааж өгөе. Тэгээд та энэ талаар мэдлэг олж авах болно.
Иргэн:
• Ямар сонирхолтой санал вэ? Би зөвшөөрч байна.
Нягтлан:
• Тэгэхээр танд татвар, санхүү, оффисийн программ ажиллахад гацахгүй саадгүй ажиллах РС, өндөр хурдны интернэт, тооны машин, харандаа, баллуур гэх мэт бэлдэх хэрэгтэй.
Иргэн:
• Уучлаарай. Надад ийм тоног төхөөрөмж байхгүй. Би ганцхан ажилд зориулж энэ бүхнийг худалдаж авах боломжгүй!
Нягтлан:
• Тийм бол энэ ажлыг хийхийн тулд би танд эднийг 500,000-р түрээслэж болно.
Иргэн:
• Болж байна.
Нягтлан:
• За мягмар, лхагва гарагт ажлаа хийе. Би таныг хүлээж байя.
Иргэн:
• Энэ өдрүүдэд би амжихгүй.
Нягтлан:
• Уучлаарай, гэхдээ надад зөвхөн Мягмар, Лхагва гарагт сул цаг байна. Бусад бүх өдрүүдэд дүүрэн ажилтай байгаа.
Иргэн:
• За. Би төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болох нь.
Нягтлан:
• Та шаардлагатай баримтуудаа цуглуулаад мягмар, лхагва гарагуудын орой 21:00 цагт ирээрэй. Цаг хугацаа орох тул битгий хоцроорой.
Иргэн:
• 21:00 цагт уу? Үгүй! Би ийм орой ажилладаггүй, гэр бүлдээ цаг зарцуулна. Ммм... Би ер нь бодож үзээд чамд 1.000.000₮ төлөх нь дээр юм байна гэдгийг ойлголоо. Эцсийн эцэст би өөрөө энэ ажлыг үнэн зөв хийх боломжгүй бас энэ нь надад илүү их зардал, цаг хугацаа шаардагдах юм байна.
Бид хэн нэгний хөдөлмөрийн хөлсийг төлөхдөө зөвхөн материал, санаа, эрэл хайгуулын төлбөр төдийгүй дараахь зүйлсийг төлдөг.
Мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадвар, чанар, техник хэрэгсэл, цаг хугацаа, баталгаа, татвар, түрээс, цахилгаан гэх мэт...🤟
БИДНИЙ АЖИЛ Ч МӨН АДИЛ ЦАГ ХУГАЦАА, ТУРШЛАГА, ЧАДВАР ШААРДАЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ