Н.Амартүвшин, Хувийн санхүүгийн зөвлөх

Н.Амартүвшин, Хувийн санхүүгийн зөвлөх Хувийн санхүүгийн зөвлөх

2023 ОНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХҮНД ЖИЛ БОЛНОГадаад дотоод бизнесийн орчинг урьдчилан харахад бизнес эрхлэгч нарт 2023 он нэ...
08/01/2023

2023 ОНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХҮНД ЖИЛ БОЛНО

Гадаад дотоод бизнесийн орчинг урьдчилан харахад бизнес эрхлэгч нарт 2023 он нэлээд хүнд жил болох төлөвтэй. Тиймээс энэ онд бизнес эрхлэгчид маань туйлын болгоомжтой шийдвэр гаргаж бизнесээ удирдахын тулд өмнөхөөс илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай тулгарах нь.

1. ВАЛЮТЫН ХАНШ ҮРГЭЛЖЛЭН ӨСНӨ
2023 онд компани, бизнес эрхлэгч нарт учрах хамгийн том эрсдэл ханшийн эрсдэл байх болно. Манай улсын нийт гадаад өр 33.8 тэрбум долларт хүрсэн, 2023 онд төлөх гадаад өрийн дарамт өндөр байгаагаас шалтгаалан 2023 онд валютын ханш үргэлжлэн өсөх хандлагатай байна. Гадаад валютууд дундаас манай импортын гол түншүүд болох Японы иен, Солонгосын вон, Хятадын юань зэрэг валютууд ам.долларын өсөлтөөс илүү хурдтай өсөх болно. Эдгээр валютын ханш өссөнөөр импортоор авдаг түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж эцэстээ бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж үнийн өсөлтөөр дамжин манай улсын эдийн засагт учруулах хохирол нь илүү их байх магадлалтай.

2. ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ ӨСНӨ
Ханшийн өсөлттэй холбоотой компанийн ихэнх зардлууд өсөх нь тодорхой боловч 2023 онд зайлшгүй өсгөх шаардлагатай онцлог зардлын нэг нь ажиллах хүчний зардал байна. Сүүлийн 2 жилд инфляцын түвшин өндөр байгаагаас ажилчдын цалинг нэмэхээс өөр сонголт бизнес эрхлэгч нарт үлдээгүй. Учир нь одоогийн цалин нь өрхийн наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаагаас ажилтнууд нь ажлаас гарах урсгал нэмэгдсэн. Энэхүү урсгалыг бууруулах, туршлагатай ажилтнуудаа өрсөлдөгч нартаа алдахгүйн тулд цалингийн зардлыг өсгөж таарна.

3. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО БУУРНА
Сүүлийн 2 жилд бий болсон үнийн өсөлтийн уршгаар өрхүүдийн цэвэр орлого үлэмж хэмжээгээр буурсан. Ихэнх өрхүүдийн хувьд цалин орлого нь зөвхөн хүнс, орон байр зэрэг наад захын хэрэгцээгээ ч хангаж дийлэхгүй байгаагаас 2023 онд иргэдийн худалдан авалт эрс буурна. Тиймээс бизнес эрхлэгч, компаниудын борлуулалтын орлого өмнөх жилүүдээс багасах нь ойлгомжтой.
4. ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨСӨЖ ОЛДОЦ БУУРНА
Сүүлийн 2 жил гаруй үргэлжилсэн мөнгөний зөөлөн бодлого инфляцын уршгаар төгсгөл болж өнгөрсөн оны эцэст Төв банкны бодлогын хүү 13% болж өмнөх оны эхнээс 2 дахин нэмэгдсэн. Бодлогын хүү нэмэгдсэнээр арилжааны банкууд зээл олгох сонирхол багасч улмаар зах зээл дээр зээлийн хүү нэмэгдэх, олдоц багасах хандлагатай болно

5. ХИЛИЙН ГАЦАА СААД БУУРНА
Коронавирус Дэлхий нийтэд тархсантай зэрэгцэн манай улсын гол худалдааны түнш улс болох Хятад улс хилээ хааж гадаад худалдаанд ихээхэн саад бий болсон. Тэгвэл нэг эерэг мэдээ байгаа нь Хятад улс 2023 оны эхнээс хилийн хориг саадаа багасгаж хилээ нээж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэлтэд үүссэн саад хоригууд арилж ачаа тээврийн эргэлт сайжирна

8,350,000 төгрөгөөр гар утас худалдаж аваад дээр нь тэрийгээ лизингдээд байвал хувийн санхүү чинь өндийхгүй ш дээ найзуу...
27/10/2022

8,350,000 төгрөгөөр гар утас худалдаж аваад дээр нь тэрийгээ лизингдээд байвал хувийн санхүү чинь өндийхгүй ш дээ найзууд аа‼️‼️
Ер нь гар утас гэх мэт хэрэглээний зүйлсийг хэт өндөр үнэтэй авах, тэр тусмаа хүүтэй зээлээр авах бол санхүүгийн хувьд амиа хорлосон л шийдвэр. Хэсэгтээ гоё харагдаж магадгүй ч урт хугацаандаа бол санхүүгийн дарамтад орох нь зайлшгүй 🫣

МОНГОЛ ТӨГРӨГ ЦААС БОЛЛОО...2022 он гарснаас хойш төгрөгийн ханш 9 сарын дотор ам.долларын эсрэг 14% суларлаа. Ам.доллар...
19/09/2022

МОНГОЛ ТӨГРӨГ ЦААС БОЛЛОО...

2022 он гарснаас хойш төгрөгийн ханш 9 сарын дотор ам.долларын эсрэг 14% суларлаа. Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд 30-50 төгрөгөөр суларч төгрөг цаас болж байна. Монгол иргэдийн хөрөнгө, Монгол компанийн бүтээгдэхүүн, Монгол улсын баялаг тэр хэмжээгээр үнэгүйдэж, Монгол улсын гадаад өр ийм хэмжээгээр өсөж байна. Хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80-85%-г гадаадаас импортоор авдаг тул валютын ханшын өсөлт нь үнийн өсөлт, инфляцыг өдөөж иргэдийг ядуурал, хямрал руу түлхэж байна.
Ер нь юу болоод байна вэ, юунаас шалтгаалаад төгрөгийн ханш ингээд сулраад байна вэ? Цаашид юу болох вэ гэдгийг анхааралтай ажиглахгүй бол асуудал ч үүслээ шүү...
Долларын ханш өсөхөд олон хүчин зүйл нөлөөлж байгаа хэдий ч яг өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал нь цэвэр төрийн буруугаас буюу Засгийн газар өр тавьснаас үүдэлтэй гадаад валют орж ирэхээ больсонтой холбоотой ийм нөхцөл байдал үүсэж байна. Засгийн газар нүүрсний орлогоо урьдчилж авч хэрэглэн төрөл бүрийн халамжаар тараах, төсвийн алдагдал нөхөх зэргээр /хүүхэд бүрт 100,000 төгрөг тараах, хүн бүрт 2021 оны 5 сард коронатай тэмцэх нэрээр 300,000 төгрөг тараах гэх мэт/ өр тавьснаас одоо экспортод гарч буй нүүрсний төлбөр нь дээрх өр төлбөрүүдэд суутгагдаад экспорт хичнээн өссөн ч төлбөр нь орж ирэхээ больсон. Одоо ч нүүрсний экспорт нь өр төлбөрт суутгагдсаар байгаа төдийгүй он дуустал энэ байдал үргэлжлэх төлөвтэй байна. Тэгэхээр ямар ч байсан он дуустал ханшын энэ шок үргэлжилж магадгүй боллоо.
Тэгвэл ийм нөхцөлд хадгаламжаа гадаад валютаар хадгалах нь оновчтой шийдвэр юм. Мөн хэрэв бизнес эрхэлдэг тэр дундаа импортын бизнес эрхэлдэг бол бараа бүтээгдэхүүнээ урьдчилж татах зэргээр ханшын эрсдэлийг бууруулах боломжтой.

18/05/2022

ИХ ХЯМРАЛ АЙСУЙ 😱😥

Өнгөрсөн сарын инфляц 14.4% хүрсэн бол 1-р улиралд Монгол улсын эдийн засаг 3.8% буурчээ. Эдийн засаг буурч байхад инфляц хурдтай өсөх үзэгдлийг макро эдийн засагт стагфляц гэж нэрлэдэг бөгөөд өрхийн бодит орлого буурч, ажилгүйдэл болон ядуурал өсөж, улсын эдийн засаг уналтад орж хүнд байдалд ордог.
Манай улсын хувьд стагфляц нь гадаад өрийн дарамттай давхцаж буйгаараа нөхцөл байдлыг улам аюултай болгож байна. 2022-2023 онуудад 1 тэрбум гаруй долларын гадаад өр төлөх бөгөөд төсөв өндөр алдагдалтай, валютын нөөц сүүлийн саруудад огцом буурч байгаа нь асуудал дагуулж байна.
Ковидын хямрал, үнийн өсөлт гээд хүндхэн 2 жилийг ардаа орхиж байгаа жирийн иргэдийн хувьд дахиад хир удаан тэсэх юм бол доо

Ингэдэг үү 😁😁😁
08/05/2022

Ингэдэг үү 😁😁😁

ОЮУТОЛГОЙН ХУВЬЦААНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС АШИГ ХҮРТСЭН ҮҮ? Риотинто групп Монгол улсын Засгийн газартай учраа олсны дараа буса...
18/03/2022

ОЮУТОЛГОЙН ХУВЬЦААНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС АШИГ ХҮРТСЭН ҮҮ?

Риотинто групп Монгол улсын Засгийн газартай учраа олсны дараа бусад жижиг хувьцаа эзэмшигч нараас хувьцааг нь худалдаж авах тендер санал зарласнаар энэ 7 хоногт Оюутолгой ордын толгой компани болох Туркойз хилл ресурс ХХК-ийн хувьцааны үнэ Нью-Иорк болон Торонтогийн хөрөнгийн бирж дээр 30% давж өслөө. Энэхүү өсөлтөөс гадаад хувьцааны арилжаанд оролцдог цөөнгүй Монголчууд ашиг хүртэж чадаж байна.
Монголын алт зэсийг олборлодог, Монголд үйл ажиллагаа явуулдаг, ирээдүйд Дэлхийд топ-5д тооцогдох Оюутолгойн уурхайгаас Монголчууд бид шууд өгөөж хүртэх нэг арга нь тус компанийн хувьцаа эзэмшигч болох явдал юм. Үүний тулд хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаар анхан шатны мэдлэгтэй байх нь чухал бөгөөд "Хуримтлалын гайхамшиг" номонд энэ тухай бүтэн нэг бүлэг бий. Та тус номыг Интерном, Азхур, BookLo номын дэлгүүрүүдээс авч болно. Үнэ 20,000 төгрөг

11/03/2022

БАЙГУУЛЛАГА, КОМПАНИУД АЖИЛТНУУДДАА ЗОРИУЛСАН ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Танай байгууллагын ажилтнууд цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд амьдарч байна уу? Ихэнх хүмүүст орлогоо зөв зарцуулах хангалттай мэдлэг туршлага байдаггүй, санхүүгийн зөв соёлд суралцаагүйгээс байнгын санхүүгийн проблемтой амьдарч улмаар энэ нь байгууллагын соёл, бүтээмжид сөргөөр нөлөөлж байдаг. Цалин хичнээн нэмэгдсэн ч зээлийн хэмжээ нь өсөж ажилчдын бодит орлого нь өсдөггүйгээс цалин нэмэх нь үр дүнгүй байдаг.

Тэгвэл танай байгууллагын ажиллагчдад "Хуримтлалын гайхамшиг" номыг санал болгож байна. Энэхүү номонд цалин орлогоо зөв зарцуулах, өрхийн төсвөө удирдах, хуримтлал үүсгэх, зээлээ зөв удирдах, хөрөнгө оруулалт хийх зэрэг олон хэрэгтэй зөвлөгөө бий. Уг ном нь амьдралд ойр, бодит жишээн дээр тулгуурлан бичигдсэн.

Та номын талаар 88103825 дугаарт хандах эсвэл коммент үлдээж болно

Хувийн санхүүгийн зөвлөх

ЦАГААН САР БОЛ ҮНДЭСНИЙ БАЯР БОЛОХООС САНХҮҮГИЙН ДАРАМТ БИШ1. Цагаан сарыг зээл авч тэмдэглэх хэрэггүй. Жил бүрийн 1,2-р...
23/01/2022

ЦАГААН САР БОЛ ҮНДЭСНИЙ БАЯР БОЛОХООС САНХҮҮГИЙН ДАРАМТ БИШ

1. Цагаан сарыг зээл авч тэмдэглэх хэрэггүй.
Жил бүрийн 1,2-р сард цалин болон тэтгэврийн хэрэглээний зээл олголт 2-3 дахин өсдөг. Энэ нь Монголчууд бид зээл авч цагаан сараа хийдэг гэдгийг харуулж байна. Ямар нэгэн баяр ёслол тэмдэглэх гэж өр зээл тавих нь санхүүгийн хувьд буруу алхам юм. Түүний оронд санхүүгийн бололцоондоо тааруулж даруухан тэмдэглэх, эсвэл 2-3 сарын өмнөөс мөнгөө хуримтлуулах зэргээр шийдвэрлэх нь зөв.

2. Баяр ёслолын хэлбэрт бус агуулгад анхаарах
Цагаан сарын гол утга учир бол ах дүү төрөл саднаа мэдэлцэх, ахмад настнаа хүндэтгэхэд оршдог. Гэтэл сүүлийн жилүүдэд цагаан сараар эртний уламжлал, ёс заншил нь мартагдаж ширээн дээр тавьсан ууцны хэмжээ, зассан таваг, барьсан хөөргөөрөө уралддаг бүдүүлэг хэлбэрт шилжиж байна. Энэ нь эргээд санхүүгийн сөрөг үр дагаврыг араасаа дагуулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

"Хуримтлалын гайхамшиг" номын хэсгээс

ИНФЛЯЦЫН АЮУЛ ❗️❗️❗️Инфляц бол иргэдийг ядууруулдаг, тэдний кармаг сэгсэрдэг далд хулгайч. 2021 онд Улаанбаатар хотын ин...
22/01/2022

ИНФЛЯЦЫН АЮУЛ ❗️❗️❗️

Инфляц бол иргэдийг ядууруулдаг, тэдний кармаг сэгсэрдэг далд хулгайч. 2021 онд Улаанбаатар хотын инфляц 15% хүрсэн. Суурь инфляц 30-50%, зарим бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өссөн. Энэ хирээр худалдан авах чадвар буурсан, бодит цалин буурсан. Дундаж Монгол иргэн цалингаараа амьдрахад улам хүнд болж байна

Address

Chingeltei District, 2nd Khoroo, Arga Bileg Center №508
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97688103825

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Н.Амартүвшин, Хувийн санхүүгийн зөвлөх posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Н.Амартүвшин, Хувийн санхүүгийн зөвлөх:

Share