Байгууллагын соёл сургалт

Байгууллагын соёл сургалт Байгууллагыг хөгжилд хөтлөх сургалтууд

Олон жилийн туршлагатай орчуулагч Англиас Монгол руу, Монголоос Англи хэл руу хурдан шуурхай, зөв, утга төгөлдөр орчуулж өгнө. Та материалаа [email protected]руу илгээнэ үү

15/08/2026

Удирдагч байгууллагадаа сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгоход хэрхэн нөлөөлж болох талаар 10 практик зөвлөмж.

Удирдлагын харилцаа ба ур чадвар сургалтын мэдээллийг авахыг хүсвэл 3 гэж бичиж үлдээгээрэй.

#Удирдлагынсургалт #Байгууллагынсоёл

10/08/2026
08/08/2026

Сайн хүмүүсийг ажилд авах нь ур чадвар.
Сайн хүмүүсийг авч үлдэх нь манлайлал.

Та удирдлага, байгууллагын соёлын хөтөлбөрийн мэдээллийг авахыг хүсвэл 3 гэж бичээрэй.

08/08/2026
08/08/2026

Танай ажилтнууд үнэхээр сэтгэл хангалуун байна уу?

Эсвэл зүгээр л асуудлаа хэлэхээ больсон уу?

Та манай Удирдлагын харилцаа болон багийн харилцааны сургалтын хөтөлбөрийг авахыг хүсвэл 7 гэж бичээрэй.

27/05/2026

Танай байгууллага яг ямар соёлтой вэ?

Ихэнх байгууллагын соёл санаатайгаар бүтээгддэггүй. Зүгээр л аажмаар өөрөө бий болдог. Таны ажилтнууд үүний нөлөөг өдөр бүр мэдэрч байдаг.

Олон компани өөрсдийн хүсэж буй соёлыг тодорхойлдоггүй.
Тэгээд цаг хугацааны явцад дадал зуршил, стресс, удирдлагын хэв маяг, өдөр тутмын харилцанаас үүдэн байгууллагын соёл нь өөрөө тогтож эхэлдэг.

Нэг мэдэхэд байгууллагууд:
“Бид ийм орчин бүтээхийг хүсээгүй шүү дээ” гэж ярьцгаадаг.

*People* framework дээр байгууллагын 4 төрлийн соёлыг тайлбарласан байдаг.

Тэдгээрийн 3 нь ихэнх компаниудад байдаг. Харин зөвхөн 1 нь урт хугацааны эрүүл өсөлтийг бий болгодог.
За тэгвэл энэхүү 4 соёлын хэв шинжийг харцгаая.

🔴 Эмх замбараагүй соёл (Chaotic Culture)

→ Тогтворгүй. Нэгдсэн чиглэл байхгүй.
→ Багууд өөр өөр зүг рүү хөдөлдөг.
→ Долоо хоног бүр гал унтрааж байгаа юм шиг мэдрэмж төрнө.
→ Хүмүүс хөгжихөөсөө илүү “амь гарах” горимоор ажилладаг.

🟠 Санамсаргүй бий болсон сайн соёл (Happy Accident Culture)

→ Гаднаасаа уур амьсгал гоё харагдана.
→ Хүмүүс хоорондоо найрсаг харилцдаг.
→ Гэхдээ суурь систем, үнэт зүйл нь хангалттай хүчтэй биш.
→ Дарамт, өөрчлөлт, асуудал ирэх үед соёл нь нурж эхэлдэг.

🟡 Command & Control- Хяналтын Соёл

→ Гаднаасаа эмх цэгцтэй мэт харагддаг ч айдас дээр суурилсан байдаг.
→ Ажилтнууд хүссэндээ биш, айсандаа дүрэм дагадаг.
→ Удирдлага хяналт, дарамт, тушаалаар соёлыг барьдаг.
→ Хүмүүс өөрсдийгөө үнэ цэнэтэй биш, орлуулж болох хүн мэт мэдэрдэг.
→ Цаг хугацааны явцад итгэлцэл болон оролцоо алга болдог.

🟢 Санаатайгаар бүтээсэн соёл (Intentional Culture — Зорилтот соёл)

→ Итгэлцэл, тодорхой байдал, хүнийг үнэлэх хандлага дээр суурилдаг.
→ Зөв хүмүүс зөв үүрэг дээрээ ажилладаг.
→ Үнэт зүйлс нь ханан дээрх үг төдий биш — өдөр тутмын зан үйл байдаг.
→ Баг нэг зорилгын төлөө өөрсдийн хүсэлтээр нэгдэж ажилладаг.
→ Ажилтнууд өөриймсөг байдал, утга учир, харьяалагдах мэдрэмжийг мэдэрдэг.

Хамгийн чухал нь:

Байгууллагын соёлыг урам зориг өгөх лекц, эсвэл хүний нөөцийн баримт бичгээр бүтээдэггүй.

Соёлыг дараах зүйлс бүрдүүлдэг:

• Удирдлагын зан төлөв
• Харилцааны хэв маяг
• Хариуцлагын систем
• Хүний нөөцийн сонгон шалгаруулалт
• Санал шүүмж өгөх арга
• Өдөр тутмын харилцаа

Сайн соёл нэг удаа бүтээгдээд дуусдаг зүйл биш. Үүнийг өдөр бүр, дахин дахин сонгох хэрэгтэй байдаг. Тэгэхээр өөрөөсөө шударгаар асуугаарай:

Танай байгууллага яг одоо аль төрлийн соёлтой байна вэ?

Танай байгууллага байгууллагын соёлдоо өөрчлөлт хийхийг хүсэж байвал, 7 гэж коммент бичин мэдээлэл аваарай.

Мөн байгууллагын соёлын сургалтын хөтөлбөрийг дараах линкээс харах боломжтой.

https://www.facebook.com/share/p/18bmBSFLec/

Address

Khoimor Office
Ulaanbaatar

Telephone

+97677099266

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Байгууллагын соёл сургалт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Байгууллагын соёл сургалт:

Shortcuts

Share