Био энергийн оношлогоо, засал эмчилгээ

Био энергийн оношлогоо, засал эмчилгээ Хүний гэрлэн бүрхүүл буюу АУРА-г үзээд хаанаа яаж хонх?

Хүмүүс бид махан биеэ арчилж торддог ч, харин биеийг тойрон хүрээлж нүдэнд харагдаж, гарт баригдахгүй гэрлэн бүрхүүл байдагийг мэддэггүй. Үүнийг гэрлэн бүрхүүл буюу АУРА гэнэ.
Энэ аура нь бидний махан бие бодийг гадны вируст өвчин, хэл ам, хараал, газар зүйн эмгэг бүсийн сөрөг нөлөөнөөс хамгаалж байдаг. Хүн анх төрөхдөө тодорхой хэмжээний энергитэй төрдөг. Энэ бол бурханы хишиг. Үүнийг олон төрлийн зүйл “ярих, бодох, уйлах, гүйх, хөдлөх хооллоход” зарцуулдаг. Гэвч энэ энергийн цөөхөн хувийг хоол, нойр, зөв амьсгал, бясалгалаас нөхөж авдаг. Энерги нь бие махбодийг орчлон ертөнцтэй холбон хүний биед инь, янь 2 туйлын эхлэл болон хуваагдаж үндсэн суваг мердианаар тархдаг. Аурагийн цацруулж буй энерги тэр хүний амьдрал, бодол санаа, биеийн эрүүл мэндийг фото зураг мэт буулгадаг. Эрүүл өвчтэй, амжилт уналт, үзэн ядалт хүрдний гэмтэлийг харуулна. Аура олон өнгөтэй ч аль давамгайлж байгаа нь суурь өнгө юм. Оюунлаг болох тутам гэрлийн өнгө сайжирна. Цэнхэр өнгө-сүнслэг, амьдралын өнгө нь зөв ялгаралтай сайн өнгө. Тод байх тутам хүн эрүүл саруул эрч хүчтэй байна. Түүхий элэг шиг хүрэн улаан өнгө муу санаатай хүнд байдаг, золгүй явдалтай учруулж магад. Тийм хүнээс холуур яв. Монголчууд бид “Чингисийн үр сад, өндөр хувь заяатай ард түмэн гэж цээжээ дэлдэцгээхийн оронд нэг хэсэг нь ч гэсэн өөрийнхөө оюун санааг цэвэрлэн байгаль ээжээ хайрлан шүтэлцээтэй амьдран аль болохоор ядуу зүдүү, баян хоосоныг ялгалгүй хүний ёсоор хайрлан хойд үедээ гай тарих зүйл хийхгүйгээр зөв зохистой эрүүл саруул амьдарвал энэ насны буян, нийгэмдээ оруулж буй хувь нэмэр, хойд төрөлдөө өвлүүлэх хөрөнгө юм шүү. Өвөг дээдэс маань “Үйлийн үр гэдэг нь үсний ширхэгээс нарийн” гэж сургадаг нь үүнийг мэддэгээс гадна амьдралдаа мөрдлөг болгодог ухаантай хүмүүс байжээ.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Био энергийн оношлогоо, засал эмчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Био энергийн оношлогоо, засал эмчилгээ:

Shortcuts

Share