16/11/2022
Шинэ үеийн бизнесүүд
Дэлхийн эдийн засгийн форумаас бидний амьдарч буй энэ үейийг Аж үйлдвэржилтийн 4-р хувьсгал гэн нэрлэсэн байдан. Технологуудийн дэвшлийн хурд өмнөх үеээсээ эрс хурдасч байгааг энд дурьдсан байдаг.
Питер Диамандис, Стивен Котлер нар элбэг дэлбэг байдал номдоо тайлбарласнаар технологийн хувьсал нь экспоненциал байдлаар өөрчлөгдөж, энэ нь бидэнд өмнө олдож байгаагүй том боломжийг авчирч байгааг хэлжээ. Бүх зүйлс их элбэг хангалуун / хүртээмжтэй/ хямд байдал руу шилжиж байна. Үүнийг abundance буюу элбэг дэлбэг байдал гэнэ. Өнөөдөр та бараг тэг зардлаар дэлхийн хэмжээнд интернетээр мэдээлэл авах, хязгааргүй зураг авах, видео дамжуулах боломжтой болсон. Тун удахгүй бид шинэ хямд технологийн шийдлээр далайн уснаас цэвэр усыг гаргаж авдаг болох нь. Нарны эрчим хүчний технолги хөгжсөөр 2030 он гэхэд бид 100 хувь хэрэглээгээ хангаж чадна гэж тооцоолж байна. Одоогоор нарны эрчим хүч үйлдвэрлэх өртөг жилийн дотор нэг дахин хямдарч байгаа. Хямд эрчим хүчний эх үүсвэр нь дараагийн олон зуун технологийн шийдлүүдийг гаргаж ирэхэд туслах юм.
Энэхүү элбэг дэлбэг байдалд суурилсан шинэ нөхцөл байдал нь ховор байдал дээр тулгуурласан бизнесийн загваруудад устгах байдлаар хүчтэй нөлөө үзүүлж эхэллээ. Мэдээж зараж буй бараа бүтээгдэхүүн нь элбэг хүртээмжтэй (ихэнх тохиолдодл үнэгүй болж байгаа) болоод эхлэхээр орлого олоход туйлын хүнд болно. Дэлхийд хөгжмийн контент зарж бренд болсон 8 томоохон бизнес (хөгжмийн студи) үндсэндээ хоёр платформ (iTunes болон Spotify)-д зайгаа тавиж өгөхөөс өөр аргагүй болсон байна.
Сайн мэдээ гэвэл эдгээр экспоненциал технологи нь хүн бүрт шинэ боломжийг олгодог.
Бид бизнесүүд дэлхийд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэсэн байдлаар үйл ажиллагаагаа явуулж эхэлснийг харж байна. Саяхан л гэхэд бизнес нь зөвхөн ашиг олоход чиглэсэн хуулийн этгээд байсан. Энэ шилжилт нь дэлхийд асар их зах зээлийн боломжуудыг бий болгож чадаж байна. Хэрэглэгчээс авахуулаад хөрөнгө оруулагч хүртэлч бүх сонирхолын бүлгүүд энэ шилжилт хийж байгаа компаниудыг талархан дэмжиж байна. Тиймээс өөрчлөлтийг маргааш эхлэвэл хоцрох учир яг өнөөдөр эрхэм зорилгоо эргэж харах, шинээр бизнесээ дахин зохион байгуулах хэрэгтэй юм.
Энэхүү шинээр гарч ирж буй бизнесүүдийг Экспоненциал Байгууллага эсвэл ЭксО гэж нэрлэж байна. ExO нь шинэ экспоненциал технологи, зохион байгуулалтын нийтлэг шинж чанаруудыг ашигладаг бөгөөд элбэг дэлбэг байдлыг технологи ашиглан удирдах байдлаар үсрэнгүй хөгжиж боломжтой болох юм.