Mojc Business course & networking

Mojc Business course & networking Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mojc Business course & networking, Business consultant, Ulaanbaatar.
(5)

Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв
Бизнесийн сургалт, хамтын ажиллагааны хэлтсийн албан ёсны Фэйсбүүк хуудас
Монголын бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой менежментийн сургалтуудыг зохион байгуулж байна. Монгол-Японы Төв нь 2002 онд байгуулагдсан цагаасаа хойш төрөл бүрийн бизнес сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн. Бид "Бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх" зорилготой бөгөөд өдгөө давхардсан тоогоор 15000 гаруй хүн манай сургалтад хамрагдаад байна.

13/06/2026
Монгол-Япон төв нь Бизнесийн үндсэн сургалт төгсөгчдөдөө зориулан Япон дахь сэдэвчилсэн сургалт аяллыг энэ жилээс зохион...
08/06/2026

Монгол-Япон төв нь Бизнесийн үндсэн сургалт төгсөгчдөдөө зориулан Япон дахь сэдэвчилсэн сургалт аяллыг энэ жилээс зохион байгуулж эхлээд байгаа билээ.

Энэ удаа бид 5 сарын 17-23-ны өдрийн хооронд "Хоккайдо мужийн энтрепренершип боловсролын орчин, гарааны бизнесийн экосистемийг судлах сургалт аялал" сэдвийн дор сургалт аяллаа амжилттай зохион байгууллаа.
Уг дадлага сургалтын оролцогчдын тайлан уулзалтыг 6 сарын 12-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Дээрх сэдвийн хүрээнд оролцогчдын маань үзэж харсан зүйл болоод, санал сэтгэгдэл, цаашдын үйл ажиллагаандаа хэрхэн уялдуулах талаарх сонирхолтой яриаг сонсохыг хүссэн төгсөгчдийгөө урьж байна.
📣
Хэзээ: 2026 оны 6 дугаар сарын 12-ны 15:30 цагт

Хаана: Монгол-Японы төвийн Их танхимд

Оролцох боломжтой хүмүүс: МЯТ бизнесийн үндсэн сургалт төгсөгч, Сургалт аялалд оролцогчийн харьяа байгууллагын төлөөлөл

Холбоо барих: 8067-0879

"ERP хоцрогдсон. Дараагийн компани бол AI-native."ERP СИСТЕМ зөвхөн МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛДАГ. AI-NATIVE КОМПАНИ МЭДЭЭЛЛЭЭС Ш...
08/06/2026

"ERP хоцрогдсон. Дараагийн компани бол AI-native."

ERP СИСТЕМ зөвхөн МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛДАГ. AI-NATIVE КОМПАНИ МЭДЭЭЛЛЭЭС ШИЙДВЭР ГАРГАДАГ. ⚡️ЭНЭ ХОЁРЫН ЯЛГАА Л ДАРААГИЙН 5 ЖИЛД ХЭН АМЬД ҮЛДЭХИЙГ ШИЙДНЭ. ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ОДОО КОРПОРАЦИТАЙ ТЭНЦЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БОЛЛОО — БАГААРАА БИШ, ТАРХИАРАА🧠

Мэдээлэл хадгалахаас ➡️ шийдвэр гаргах руу шилжих AI-Native семинарт таныг урьж байна. Таны бизнест шинэ үүд хаалга нээх энэ боломжийг бүү алдаарай.

📌Зорилго:
Өгөгдөл хадгалах уламжлалт сэтгэлгээнээс татгалзаж, хиймэл оюунд суурилсан шийдвэр гаргалтаар дамжуулан бизнесийн үр ашгийг нэмэгдүүлж, корпорацийн түвшний өрсөлдөх чадварыг хэрхэн эзэмшихийг тус семинараар танилцуулна.

📅 2026.06.17 (Лхагва)
⏰ 10:00 – 12:00

👥 Хамрагдах хүн:
🎓 МЯТ бизнес сургалтын төгсөгчид
💡 AI agent сонирхогч компаниудын удирдлагууд

💵 45,000₮

👨‍🏫 Семинарын багш:
А. Мэнд-Очир
- “Эрксис Монголиа” ХХК-ийн захирал
🎓 МЯТ-ийн бизнес сургалтын төгсөгч
Ж. Хишигжаргал
- “Коннект” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
- Японы “JAM KONNEKTER” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
- Mонголын КАИЗЭН холбооны дэд ерөнхийлөгч
- Япон менежментийн үндэсний сургагч багш

📚 Агуулга
• ERP эрин яагаад дуусаж байгаа вэ — өгөгдөл хадгалахаас өгөгдлөөр ажиллах руу шилжсэн нь
• Компанийн тархи гэж юу вэ — баг бүрийн мэдлэг, процесс, шийдвэр нэг давхаргад нэгдэх
• 20X логикийн тухай — нэг хүн арван хүний гаралт гаргах AI agent-ийн бүтэц
• erxes XOS дээр компанийн тархиа хэрхэн босгох — plugin, өгөгдлийн давхарга, agent orchestration
• Бодит жишээ: Оролцогч өөрийн нэг процессыг семинар дээр AI agent болгох

📝 Бүртгэл: https://forms.cloud.microsoft/r/vUx7Us93ka?origin=lprLink

📞 Холбоо барих
🏢 Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
📚 Бизнесийн сургалтын тасаг
📱 8063-0879, 7511-0879 (Ext.3)
📧 [email protected]

22/05/2026

🏓🏐 "MoJC Champ 2026" амжилттай зохион байгуулагдлаа! 🎉
5 сарын 16–17-ны өдрүүдэд Монгол-Японы төвийн Бизнесийн үндсэн сургалтын төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан “MoJC Champ 2026” спортын тэмцээн эрч хүч, нөхөрлөл, өрсөлдөөн дүүрэн болж өндөрлөлөө. 🔥

Тус тэмцээнд:

🏐 Волейболын төрөлд 8 баг
🏓 Ширээний теннисний эрэгтэй ганцаарчилсан төрөлд 10 тамирчин, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 9 тамирчин оролцож, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.

🥇 Волейбол
1-р байр: PMP – 28 ангийн баг
2-р байр: Менежер – 25 ангийн баг
3-р байр: Менежер – 26 ангийн баг

✨MVP-ийн эзнээр Менежер – 25 ангийн Г.Баяр

🥇 Ширээний теннис /эрэгтэй/

1-р байр: Б.Мөнхсайхан / Менежер – 25 анги/
2-р байр: Б.Болор / СЕО – 23 анги/
3-р байр: Д.Төгөлдөр / СЕО – 27 анги/

🥇 Ширээний теннис /эмэгтэй/
1-р байр: Б.Лхагвасүрэн /Монгол-Японы төв/
2-р байр: Б.Замбагацэцэг /PMP – 27 анги/
3-р байр: О.Баярмаа /Менежер – 25 анги/

🏆 Энэ жилийн тэмцээний нэгдсэн дүнгээр “Менежер 25” ангийн хамт олон 2 дахь жилдээ дараалан аваргалж, аваргын цомоо амжилттай хамгааллаа!

✨ Тэмцээнийг дэмжин хамтран ажилласан Бизнесийн үндсэн сургалтын төгсөгч “Анжел стар” ХХК, “Монгол Ванн” ХХК, “Од принт” ХХК,” “Витафит” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Нөхөрлөл, спортын уур амьсгал, дурсамж дүүрэн 2 өдрийн турш хамт байсан нийт төгсөгчиддөө баярлалаа!
Ирэх жил илүү өргөн хүрээнд дахин уулзацгаая! 💙

Энэ бямба гарагт үйлдвэрлэлийн мэдлэгээ тэлцгээе! Цөөн тооны суудал үлдсэн тул яараарай!
20/05/2026

Энэ бямба гарагт үйлдвэрлэлийн мэдлэгээ тэлцгээе! Цөөн тооны суудал үлдсэн тул яараарай!

🚀 ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДАРААГИЙН ТҮВШИНД ХҮРГЭХЭД БЭЛЭН ҮҮ?

💡 “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА” суурь мэдлэгийн сургалтад урьж байна!

Таны бизнес илүү үр ашигтай, илүү бүтээмжтэй ажиллах боломж яг эндээс эхэлнэ. Япон менежментийн нууц, амжилтын зарчмуудыг практик байдлаар суралцах боломж!

📅 Хэзээ?
2026.05.23 (Бямба) | 10:00–17:00

👥 Хэнд зориулав?
✔ Үйлдвэрлэл эрхлэгчид
✔ Байгууллагын ажилтнууд
✔ Үйлдвэрийн удирдлагууд
✔ Мэдлэгээ системтэй болгохыг хүссэн хэн бүхэнд

🎯 Та юу сурах вэ?
✨ Япон компаниуд яагаад амжилттай байдаг вэ?
✨ Үйлдвэрлэлийн бүтээмжийг хэрхэн өсгөх вэ?
✨ “Тоёота” загварын аргачлал
✨ Кайзэн 5S, PDCA зэрэг япон менежментийн үр дүнтэй
аргачлалууд

👨‍🏫 Сургагч багш: Н.Батчулуун
✔ Монгол-Японы төвийн Үндэсний сургагч
✔ “Баянтүмэн Консалтинг” ХХК-ийн менежментийн зөвлөх
✔Mitsubishi Electric, Канто Констракшн, Оюу-Толгой зэрэг
томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай
✔Оосакагийн Их Сургуулийн сэргээгдэх эрчим хүчний
инженерийн магистр

💰 Төлбөр: 128,000₮
📜 Гэрчилгээ: Бүрэн ирцтэй оролцогчдод олгоно

⚠️ Анхаарах зүйл: Сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд төлбөр буцаахгүй.

📝 Бүртгүүлэх:
👉 https://forms.cloud.microsoft/r/BeYJy83Lw9?origin=lprLink

📞 Холбоо барих:
7511-0879 (Ext.3) | 80630879
🌐 japan-center.edu.mn

🔥 Өнөөдрийн мэдлэг – маргаашийн амжилтын түлхүүр.
Суудал хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй!

👦👦Японы хөвгүүдийн баярын танилцуулга хичээлд 6-12 насны хөвгүүдээ оролцуулахыг урьж байна👦👦Уг танилцуулга хичээлээр япо...
20/05/2026

👦👦Японы хөвгүүдийн баярын танилцуулга хичээлд 6-12 насны хөвгүүдээ оролцуулахыг урьж байна👦👦

Уг танилцуулга хичээлээр японы хүүхдийн баярын талаарх үлгэр сонсон, цаасан нугалбар хийж, баярт зориулсан зууш зэргийг хийн цагийг хөгжилтэй өнгөрөөнө.
☀2026 оны 05-р сарын 23-нд /Бямба гараг/
⏰13:00-15:00
🏠Монгол-Японы төв 204, 2025 тоот өрөө
☎️7511-0879 (ext-1), 80650879
Оролцогчдын тоо: 24 хүн (9 хүртэлх насны хүүхэд асран хамгаалагчийн хамт оролцох)
Та доорх линкээр орж бүртгэлээ хийлгэнэ үү.
https://forms.gle/tWhgSQ8eLPFKZeip8
Жич:
❣️Төлбөр 15,000₮ төлснөөр таны бүртгэл баталгаажна.
❣️Төлбөр төлөх дансны мэдээлэл бүртгүүлэх линк рүү оронгуут анхааруулах хэсэгт байрлаж байгаа.

👦👦Японы хөвгүүдийн баярын танилцуулга хичээлд 6-12 насны хөвгүүдийг оролцохыг урьж байна👦👦

Уг танилцуулга хичээлээр японы хүүхдийн баярын талаарх үлгэр сонсон, цаасан нугалбар хийж, баярт зориулсан зууш зэргийг хийн цагийг хөгжилтэй өнгөрөөхийг урьж байна.

☀2026 оны 05-р сарын 23-нд /Бямба гараг/
⏰13:00-15:00
🏠Монгол-Японы төв 204, 2025 тоот өрөө
☎️7511-0879 (ext-1), 80650879
Оролцогчдын тоо: 24 хүн (9 хүртэлх насны хүүхэд асран хамгаалагчийн хамт оролцох)

Та доорх линкээр орж бүртгэлээ хийлгэнэ үү.
https://forms.gle/tWhgSQ8eLPFKZeip8

Жич:
❣️Төлбөр 15,000₮ төлснөөр таны бүртгэл баталгаажна.
❣️Төлбөр төлөх дансны мэдээлэл бүртгүүлэх линк рүү оронгуут анхааруулах хэсэгт байрлаж байгаа.

Монгол-Японы төвөөс бизнесийн үндсэн сургалт төгсөгчдөдөө зориулсан бизнес аяллуудыг цувралаар зохион байгуулж байгаа би...
19/05/2026

Монгол-Японы төвөөс бизнесийн үндсэн сургалт төгсөгчдөдөө зориулсан бизнес аяллуудыг цувралаар зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаа "ХОККАЙДО-гийн стартап дэмжлэг, энтрепренершип боловсролын үйл ажиллагаатай танилцах судалгааны аялал" маань Япон улсын Хоккайдо муж, Саппоро хотод амжилттай үргэлжилж байна.

Энтрепренершип боловсрол гэдэг нь зөвхөн “бизнес эрхлэгч бэлтгэх боловсрол” бус, харин шинэ зүйлд сорилт хийж, өөрчлөлтөд дасан зохицох бизнесийн сэтгэлгээг хөгжүүлэх боловсрол юм.

Энэхүү судалгааны аяллаар Хоккайдо Их сургууль төвтэйгөөр орон нутгийн компаниуд болон захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй стартап дэмжлэг болон энтрепренершип боловсролын бодит үйл ажиллагааны орчинтой танилцаж, дараах асуудлуудыг ойлгож, судлахыг зорьж байна.

• Тодорхойгүй, хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд уламжлалт ойлголтод баригдалгүйгээр шинэ бизнес санаа, боломжийг эрэлхийлэх, туршлага, урам зориг олж авах

• Монголын нийгмийн ирээдүйг авч явах залуу боловсон хүчнийг хөгжүүлэхэд хэрэгжүүлж болохуйц туршлага судлах

• Монгол улсад төр – хувийн хэвшил – их, дээд сургуулиудын хамтын ажиллагаанд суурилсан гурван талт (платформ) хамтын ажиллагааны загварыг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэн судлах.

Энэ удаагийн бизнес аялалд тус төвийн төгсөгчид болон төрийн байгууллага, их сургуулийн төлөөлөл, Монголын стартап экосистемийн төлөөлөл оролцож байна.

Аялалд оролцож буй нийт эрч хүчтэй, эрмэлзэл дүүрэн залуус маань алс нутгаас шинэ санаа, сэдэл, урам зоригоор ганзага дүүрэн ирнэ гэж бид чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байна.

Амжилтын дээдийг хүсэн ерөөе!



Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Mojc Business course & networking posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mojc Business course & networking:

Share