Global Trade

Global Trade Global Trade нь тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг компани юм. Ant Global Trade нь олон улсын худалдаа, зуучлалын үйлчилгээ үзүүлдэг групп компани юм.

27/05/2026

Замын-үүд дахь гаалийн газар Олон нэр төрлийн түүвэр ачааг нарийвчлан шалгаж байна. 👇🏻

БНХАУ-ийн Эрээн боомтын гаалийн хяналтын бүс дахь баталгаат хаягаас бид танд дараах үйлчилгээг үзүүлнэ. ✅Ачаа хэмжээнээс...
20/05/2026

БНХАУ-ийн Эрээн боомтын гаалийн хяналтын бүс дахь баталгаат хаягаас бид танд дараах үйлчилгээг үзүүлнэ.

✅Ачаа хэмжээнээс үл хамааран агуулахад ирсэн ачааг 7 хоногт 2 удаагийн ачилтын хуваарьт оруулж, гартаа хүлээж авах тодорхой хугацааг танд мэдэгдэнэ.
✅ Экпорт, импортын гаалийн цогц үйлчилгээг бичиг баримтын дагуу мэдүүлэх үйлчилгээ.

БНХАУ -ын бүх хотуудын үйлдвэр, хаягаас ачааг татан авах үйлчилгээг хамгийн хямдаар санал болгодог. Бид танд хямд үнэ, мэргэжлийн зөвлөгөөр туслаж хамтран ажиллахдаа таатай байна.

☎️+976 60228336
📬 [email protected]

Чипээр Хормузыг наймаалцлаа БНХАУ болон АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын эхний өдөр өндөрлөв. АНУ БНХАУ-ын 10 компа...
16/05/2026

Чипээр Хормузыг наймаалцлаа

БНХАУ болон АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын эхний өдөр өндөрлөв.

АНУ БНХАУ-ын 10 компанид NVIDIA-ийн H200 AI чипийг худалдахыг зөвшөөрөв.

Харин БНХАУ-г "Xi Иранд цэргийн тоног төхөөрөмж нийлүүлэхгүй гэж амласан. Мөн Хормузын хоолойн асуудал дээр зуучлах санал тавьсан" гэж Трамп мэдэгдэв.

Бас Тайваныг тайван байлгах, үгүй бол нударга зөрүүлэхийг санууллаа.

Мөн Трампын айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын ТОП100-ын 17-ийнх нь CEO орж байгаа. Бизнес хэлцлүүд сайнаар эргэх тодорхой. Зах зээл өслөө.

08/05/2026

Хятадын НӨАТ (VAT) ба экспортын шинэ бодлого

Хятадын НӨАТ гэж юу вэ?
НӨАТ (VAT) нь Хятадад үйлдвэрлэсэн бараа албан ёсоор экспортлогдохдоо заавал бүртгэгдсэн, татвартай байх шаардлагыг хэлнэ.

👉 2025 оны 11-р сараас эхлэн Хятад улс экспортын бараанд тавих хяналтаа эрс чангатгасан.

Одоогийн нөхцөл байдал
Хятадын Гааль + Татварын алба хамтран ажиллаж эхэлсэн.
Экспортод гарч буй бараа бүрийг НӨАТ, баримтаар нь шалгаж гаргаж байна.
НӨАТ-гүй, баримт дутуу бараа гааль дээр саатах, буцаагдах, хураагдах эрсдэлтэй байна.

Монгол худалдан авагч импортлогчид тулгарч буй асуудал нь:
Экспортын эрхгүй зөвхөн дотоод зах зээлд ажиллах зөвшөөрөлтэй үйлдвэрээс авсан бараа гааль дээр НӨАТ төлөх,
өөр компанийн нэрээр дамжуулж гаргах

❌ Хамгийн их гардаг эрсдэлүүд
Хувь хүний данс руу төлбөр хийх
Хялбар замаар Өвөрмонгол зуучлагчаар дамжуулж бараа авах

Эдгээр нь богино хугацаанд хялбар мэт боловч
урт хугацаанд бизнесийг зогсоох том эрсдэл дагуулдаг.

✅ Бизнес эрхлэгчдэд өгөх тээврийн зөвлөгөө

Хятадаас бараа худалдан авахдаа заавал шалга:
Үйлдвэр Импорт, Экспортын эрхтэй эсэх
Тухайн бараа НӨАТ-тэй эсэх
Төлбөрийг компанийн албан ёсны дансанд хийх
Албан ёсны тээвэр, гаалийн баримттайгаар ачуулах
Найдвартай тээвэр зууч, гаалийн мэдлэгтэй түнш сонгох

📌 Тээврээ зөв төлөвлөсөн бизнес л тогтвортой өсдөг

Бидэнтэй холбогдох :
📩 И-мэйл / ☎️ Утас
[email protected]
[email protected]
[email protected]
[email protected]

Байгууллагад санал хүсэлт хүргүүлэх :
☎️ Утас: +976 6022 8336
📩 И-мэйл: [email protected]

Таны үнэ цэнэтэй ачааг найдвартай, хариуцлагатайгаар тээврийн боломжит хувилбараар тээвэрлэн танд хүргэнэ. 9191 6566📧uaz...
06/05/2026

Таны үнэ цэнэтэй ачааг найдвартай, хариуцлагатайгаар тээврийн боломжит хувилбараар тээвэрлэн танд хүргэнэ.
9191 6566
📧[email protected]

🌐www.globaltrade.mn

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Эрээн боомтоос Монгол Улс руу Авто замаар нэвтрэх тээврийн хэрэгслийн дараалал эрс нэмэгдсэн...
05/05/2026

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Эрээн боомтоос Монгол Улс руу Авто замаар нэвтрэх тээврийн хэрэгслийн дараалал эрс нэмэгдсэн байна.

Цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна.

Тээврийн зөвлөх:
☎️ +976-60228336
✉️[email protected]

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 14-15-ны өдрүүдэд Бээжин хотод төрийн айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин...
04/05/2026

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 14-15-ны өдрүүдэд Бээжин хотод төрийн айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байна. Олон улсын анхаарлын төвд буй энэхүү айлчлал нь бүс нутгийн болон дэлхийн геополитикийн нөхцөл байдалд томоохон өөрчлөлт авчирч болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

​Уг айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд АНУ-ын Цэргийн агаарын хүчний С-17 ачааны нисэх онгоц Бээжинд хэдийнэ газарджээ.

​Түүнчлэн, энэ удаагийн айлчлалын цаг хугацаа нь туйлын эгзэгтэй үед тохиож байна. Тодруулбал, Хятад улс Иранд дэмжлэг үзүүлж байж болзошгүй гэх хардлага Вашингтоны эрх баригчдын дунд үүсэж, улмаар АНУ-ын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болж байгаа энэ үед талууд нүүр тулан уулзахаар болж байгаа юм.

Монгол Улсын махны экспортын тухай товч мэдээлэл Махны экспорт 2025 оны эцсийн байдлаар 85,624 тонн, борлуулалтын орлого...
29/04/2026

Монгол Улсын махны экспортын тухай товч мэдээлэл

Махны экспорт 2025 оны эцсийн байдлаар 85,624 тонн, борлуулалтын орлого 345.3 сая ам.доллар болж дээд хэмжээнд хүрчээ.

Манай улсын экспортын махны худалдан авагч улсуудын эзлэх хувийг авч үзвэл:
1. БНХАУ - нийт зах зээлийн 65 %
2. Иран - нийт зах зээлийн 17 %
3. Узбекстан, Казакстан, Тажикстан, Азербайжан зэрэг орнуудад 10 орчим хувь
4. Катар, АНЭУ зэрэг булангийн орнуудад 5 орчим хувь
5. Зүүн өмнөд азийн Вьетнам, Лаос, Камбож зэрэг орнуудад 3 орчим хувь ногдож байна.

Монгол улсаас мах экспортлоход тусгайлан эрх, зөвшөөрөл олгодоггүй ба “Хүнсний тухай хууль”-д зааснаар Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх бөгөөд Тухай жилд стратегийн хүнс экспортлоход тоо хэмжээ тогтоосон бол ХХААХҮЯ-тай Бодлогын гэрээ байгуулж квот авсан байна. Эрх бүхий байгууллага /Мал эмнэлгийн ерөнхий газар/-аас олгосон Олон Улсын мал эмнэлгийн гэрчилгээтэйгээр экспортлоно.

Мах импортлогч орнуудын хувьд Монгол Улсын мал, амьтны халдварт өвчний нөхцөл байдлаас хамаарч хорио цээрийн нөхцөл, шаардлагыг малын төрөл зүйлээс хамаарч шаардлага өөр өөрөөр тавьдаг.

Тухайлбал БНХАУ-н хувьд адууны махыг түүхийгээр нь үхэр, хонь, ямааны махыг дулааны аргаар боловсруулалт хийж экспортлохоор тохиролцсон байдаг. 2021 онд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас БНХАУ –д импортлох хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг бүртгэх захиргааны журмыг баталж гаргасан. Энэ журмын дагуу ААН нь экспортын эрх хүссэн хүсэлтийг холбогдох хяналтын хуудсын дагуу боловсруулан төрийн эрх бүхий байгууллага /ХХААХҮЯ/-аар дамжуулан БНХАУ-ын Гаалийн байгууллагад цахимаар мэдүүлнэ.

Исламын улсуудын хувьд нийлүүлэгдэх мах, махан бүтээгдэхүүн нь халал аргын боловсруулалтын гэрчилгээ шаарддаг. Түүнчлэн тус улсын Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох дүрэм, стандартад нийтлэгдсэн удирдамжийг дагаж мөрдөх ёстой.

Тээвэрлэлтийн хувьд :

Дээрх мах импортлогч улс руу ОХУ болон БНХАУ -р дамжин транзит дамжин өнгөрөх тээврүүд хийгддэг. Тээвэр логистикийн транзит дамжин өнгөрөх тээвэрлэлт нь тухайн дамжин өнгөрөх улсуудын дүрэм журам холбогдох бодлоготой шууд хамааралтай байна. Агаарын тээврийн хувьд зардал өндөр учраас экспортын махны өрсөлдөх чадварт нөлөөлдөг. Персийн булангийн улсуудын хувьд махны хэрэгцээ эрэлт өндөр байгаа. 2024 онд Кувейт улс руу агаараар 48 цагийн хугацаанд анх удаа 18 тонн мах экспортлосон.
Бусад улсууд руу авто замаар хөргүүртэй авто машинаар дундажаар 10-15 хоногт, авто далай хосолсон замаар чингэлэг тээвэр дундажаар 40-45 хоногт тээвэрлэгдэж байна.

Эх сурвалж: https://www.mofa.gov.mn/news/time
http://customs.gov.mn/

#Экспорт #Махнытээвэр

28/04/2026

ГАНЦХАН АЛДАА 160 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ:
Тээвэр зуучлал гэдэг зөвхөн ачааг А цэгээс Б цэгт хүргэх биш, тэр хоорондох бүх эрсдэлийг тооцож байнгын хяналт шалгалт тавьж хүлээн авагч болон тээвэрлэгчид үнэн бодитой мэдээлэлийг алдаагүй цаг тухайд нь хүргэх явдал юм.

Саяхан нэгэн болсон бодит жишээг хуваалцъя.
Кейс: Импортлогч компани 23 тонн нунтаг бодис Инчеон-Тяньжин-Улаанбаатар гэсэн маршрутаар тээвэрлэх захиалга өгсөн. Тухайн ачааг тээвэрлэх гол шаардлага -18 цельсийн температурт тээвэрлэх байв. Тээвэрлэгчид температурын горимын зааварчилгаа өгөөгүй тул температургүй чингэлэгт тээвэрлэн Улаанбаатарт буулгажээ. Ачаа ирэхэд бүтээгдэхүүний чанар нь бүрэн алдагдсан байсан ба гаалийн лаборторын шинжилгээгээр тухайн ачааг "ашиглах боломжгүй, урвалд орсон" гэж үзэн устгалд оруулсан.

Хохирол: Ачааны өртөг + Тээврийн зардал + Устгалын зардал + Урсгал зардал = 167,000,000₮

Сургамж: Бүтээгдэхүүний шинж чанарын тухай бүрэн мэдээллээр тээвэрлэгчийг хангах. Мөн тээвэр зууч сонгохдоо үнийн саналаас илүү туршлага, хариуцлага, даатгалтай эсэхийг лавлан шийдвэр гаргах нь зүйн хэрэг. Манай хамт олон танд үнэ төлбөргүй тээврийн даатгалын зөвөлгөө өгөх болно.

Таны ачаа найдвартай гарт байна уу?

#тээвэрзууч #логистика

Газрын тосны үнэ баррель нь 95, 120, 150 ам.доллар хүрч өсөх тохиолдолд дотоодод шатахууны үнэд хэрхэн нөлөөлөхийг Төв б...
28/04/2026

Газрын тосны үнэ баррель нь 95, 120, 150 ам.доллар хүрч өсөх тохиолдолд дотоодод шатахууны үнэд хэрхэн нөлөөлөхийг Төв банк гурван хувилбараар тооцоолсон байна.

Баррель нь 95 ам.доллар хүрэхэд шатахууны үнэ 40 орчим хувиар нэмэгдэнэ. Энэ нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг тэлж, төгрөгийн ам.доллартой харьцах ханш суурь төсөөллөөс дунджаар 100 орчим төгрөг, ирэх онд 150 орчим төгрөгөөр суларна. Улмаар тээвэрлэлт,үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх дам нөлөөгөөр бусад бараа, үйлчилгээний үнэ өсөж, нийт инфляц суурь төсөөллөөс энэ онд 4.4 нэгж хувиар, ирэх онд 1.4 нэгж хувиар тус тус өснө гэж тооцоолжээ.

Харин 120 ам.доллар хүрч өсөх тохиолдолд шатахууны үнэ 70 гаруй хувиар нэмэгдэж, төгрөгийн ханш ам.долларын эсрэг 160-300 төгрөгөөр суларч, инфляц суурь төсөөллөөс 9 орчим нэгж хувиар эрчимжихээр байна.

Хамгийн муу хувилбар буюу газрын тосны үнэ ирэх улирлуудад баррель нь 150 ам.доллар, 2027 онд 117 ам.доллар орчимд хадгалагдахад дотоодод шатахууны үнэ 120 гаруй хувиар өсөх тооцоололтой байна. Энэ нь инфляцыг суурь төсөөллөөс 13.4 нэгж хувиар өсгөхөөр байгааг тодотгожээ.

ОХУ-тай байгуулсан гэрээний хүрээнд АИ-92 автобензинийг тогтворжуулсан үнээр худалдан авч байгаа юм. Харин дизель түлшний үнэ дэлхийн зах зээлийн үнийг дагаж тодорхой хэмжээгээр нэмэгдээд буй.

Сүүлийн байдлаар ОХУ-аас дотоодын зах зээлийнх нь үнээр түлш худалдан авах тохиролцоо хийсэн бөгөөд ингэснээр ирэх тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээлж байсан юм.

Address

Peace Avenue, CHD-1
Ulaanbaatar
15170

Telephone

+97672002222

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Global Trade posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share