26/02/2024
📢НҮБ-ын Хүүхдийн Сан – Уур амьсгалын тухай "Leading Minds" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа🌱🌐
Та орон нутагтаа болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч, санал санаачилгаа хэрэгжүүлэхийг хүсэж байна уу? Хэрэв та 15-25 настай, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, өөрийнхөө ирээдүйг төдийгүй дэлхийн ирээдүйг тодорхойлох уур амьсгалын өөрчлөлт, хямрал, өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой чухал үүрэг гүйцэтгэхийг мөрөөдөж байгаа бол НҮБ-ын Хүүхдийн сан таны саналыг сонсоход таатай байх болно.📝📢
🚀🌟НҮБ-ын Хүүхдийн Сан нь уур амьсгалын залуу манлайлагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, ашиглах зорилготой 6 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр болох Уур амьсгалын тухай тэтгэлэгт хөтөлбөртөө нэгдэх хүсэл эрмэлзэлтэй залуу удирдагчдыг хайж байна.
⏰ Энэхүү хөтөлбөр нь 2024 оны 2-р сараас эхлэн 6 сарын хугацаанд цахимаар хэрэгжинэ. Оролцогчид долоо хоногт дунджаар 5-10 цагийг хөтөлбөрт зориулах чадвартай байх ёстой. Нэмж дурдахад, сонгогдсон оролцогчид 2024 оны 5-6-р сард Италийн Флоренц руу аялах шаардлагатай байж магадгүй.
🎨 Энэ удаад өргөдөл гаргахдаа ногоон ирээдүйн талаарх төсөөллөө бүтээлчээр харуулах боломжийг олгож байна. Өргөдөл гаргахдаа богино өгүүллэг, видео, шүлэг, дуу, дүрслэх урлаг болон/ эсвэл таны сонгосон бусад илэрхийлэх арга хэлбэрээр материал оруулж болно.
📅 Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2024.03.01 хүртэл
Энд өргөдөл гаргана уу: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdxfwc_RJjoJhboq6_EASNDGTDrpeUzPwkTanKqW9-qoPHTXQ/viewform