SESMIM Project

SESMIM Project The Strengthening Extractive Sector Management in Mongolia project is funded by Global Affairs Canada and implemented by Agriteam Canada Consulting Ltd.,

““Уул уурхай ба Уур амьсгалын өөрчлөлт” сургалт боллооМонгол улс нь уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн эмзэг бөгөөд жишээ ...
30/09/2020

““Уул уурхай ба Уур амьсгалын өөрчлөлт” сургалт боллоо

Монгол улс нь уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн эмзэг бөгөөд жишээ татахад жилийн дундаж температурын нэмэгдэл нь олон улсын дунджаас 2-3 дахин их байдаг. Энэхүү температурын өөрчлөлтөөс үүдсэн уур амьсгалын аюулт болон гамшигт үзэгдлийн тоо, давтамж, цар хэмжээ нэмэгдэж буйг салбарын эрдэмтэд судлан тогтоож, авах арга хэмжээг боловсруулах ажилд Байгаль орчин, аялал жуулчлалын яам оройлон манлайлж, олон улсын өмнө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд оруулах хувь нэмрээ тодорхойлж ирсэн билээ. Гэвч уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хувьд уур амьсгал болон уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлт нь салбарт хэрхэн нөлөөлж буй талаар болон уур амьсгалын өөрчлөлтөд уг салбар хэрхэн нөлөөлж буй талаарх мэдлэг, мэдээлэл төдийлөн хангалттай бус байв.

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт уур амьсгал хэрхэн нөлөөлж буй талаар олон нийтэд болон бодлого гаргагч, шийдвэрлэгч нарт ойлгуулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй салбарын эрсдэлийг тодорхойлж, уг асуудлыг зорилтот бүлэгт ойлгуулах, уур амьсгалд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын зүгээс үзүүлж буй нөлөөллийг мөн талуудын оролцоотойгоор нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой үйл ажиллагаануудыг шат дараалсан байдлаар СЕСМИМ төслийн дэмжлэг, санхүүжилттэйгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусламжтайгаар 2016-2020 онуудын хооронд амжилттай хэрэгжүүллээ.
Ийнхүү зөвхөн байгаль орчны асуудал мэтээр харагддаг байсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын асуудалтай нь уялдуулан уул уурхай, хүнд үйлдвэрийн байгаль орчны асуудал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн салбарын эрсдэлийн асуудал, цаашлаад салбарын санхүүжилтийн асуудалтай хэрхэн уялдаж байгааг талуудын оролцоотойгоор хууль эрх зүй, хэрэгжилт, институтийн чиглэлээр тодорхойлон уламжлалт, хэвшмэл ойлголтуудыг эвдэхэд тусалсан олон шинэлэг сургалт, 3 судалгааны бүтээлүүдийг боловсруулан гаргасан билээ.

Түүнчлэн анх удаагаа “Уул уурхай ба Уур амьсгал” сэдэвт нэг өдрийн сургалтын модулийг “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа хөгжлийн төв”-тэй хамтран боловсруулж, уг сургалтын модуль дээрээ тулгуурлан хоёр ч удаагийн сургалтыг амжилттай зохион байгуулав. Уг сургалтыг өөрсдийн байгууллага дээрээ зохион байгуулж хамрагдах хүсэлтэй оролцогч нар төрөн гарсан нь уг сургалтын бас нэг амжилт, СЕСМИМ төслийн бас нэг ололт билээ.

Сургалтыг “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа хөгжлийн төв” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд байгаль орчны аудитор, МУИС-ын багш доктор Ш.Анармаа хичээлийг удирдан зааж, улмаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалиын нөөцийн газрын Байгаль орчны аудитын хэлтсийн дарга А.Энхбат нээж оролцогчдод байгаль орчны хууль эрх зүйн орчны хөгжил, өнөөгийн байдлын тухай мэдээлэл өглөө. Уг сургалтанд нийт 24 хүн хамрагдснаас эмэгтэйчүүдийн оролцоо 54% байсан байна.

“Үнэ шилжилт ба Татвараас зайлсхийх” цуврал вебинарМонгол улсын Олборлох салбарын менежментийг бэхжүүлэх (СЕСМИМ) төслөө...
30/09/2020

“Үнэ шилжилт ба Татвараас зайлсхийх” цуврал вебинар

Монгол улсын Олборлох салбарын менежментийг бэхжүүлэх (СЕСМИМ) төслөөс “Үнэ шилжилт ба Татвараас зайлсхийх” сэдвийн хүрээнд ЭЗХАХБ (OECD) болон Канадын орлогын агентлагтай хамтран Үнэ шилжилтийн суурь ойлголтуудыг өгсөн цуврал вебинар зохион байгуулж байгаа билээ. Уг вебинар нь Сангийн яам болон Татварын ерөнхий газрын улсын байцаагч нарт зориулан “ЭЗХАХБ-ын Удирдамжийг Монгол Улсад хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин” зэрэг кэйс судалгаа болон олон улсын туршлагуудаас жишээ оролцуулан, харилцан асуулт, хариулт хэлбэр бүхий сургалт бөгөөд Зүүм платформыг ашиглан долоо хоногт нэг удаа буюу нийт 5 удаагийн вебинар зохион байгууллаа. Зүүм платформыг ашиглан зохион байгуулсан уг сургалтыг синхрон орчуулгатай хийж байгаа нь 60 гаруй татварын байцаагч нарт хүртээмжтэй болж байгаагаараа ач холбогдолтой боллоо.

СЕСМИМ төслийн үйл ажиллагаа 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ч төлөвлөсөн сургалтыг КОВИД-19 цах тахлын дэгдэлттэй холбоотойгоор Монгол Улсад уламжлалт, танхимын хэлбэрээр зохион байгуулах боломжгүй болсон тул ийнхүү цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа нь олон улсын жишгийн дагсан, нөхцөл байдалд дасан зохицон, шинийг эрэлхийлсэн арга хэмжээ болж байна.

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА УУЛ УУРХАЙ” сургалт болно“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА УУЛ УУРХАЙ” сэдэвт сургалтыг 2020 оны 9 д...
23/09/2020

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА УУЛ УУРХАЙ” сургалт болно

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА УУЛ УУРХАЙ” сэдэвт сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 13:30 – 15:40 цагт зохион байгуулна. Сургалтын хөтөлбөртэй дараах зургаас танилцана уу.

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ: Байгаль орчин, геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэн, инженер, холбогдох төрийн захиргааны байгууллагын албан хаагчид

КОВИД-ын эрсдэл, нөхцөл байдлын улмаас сургалтанд 15-аас ихгүй оролцогч бүртгэнэ. Оролцогчдыг бүртгүүлсэн дараалалаар ЗӨВХӨН УТСААР ЯРЬЖ БАТАЛГААЖУУЛНА. Сургалтыг хүртээмжтэй байлгах үүднээс нэг байгууллагаас нэг оролцогч бүртгэхийг анхаарна уу.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ:
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/xFEisLFXqdCFLWWE7

“БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ” анхан шатны сургалт болно“БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ” сэдэвт сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдө...
23/09/2020

“БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ” анхан шатны сургалт болно

“БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ” сэдэвт сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 09:30 – 12:40 цагт зохион байгуулна. Сургалтын хөтөлбөртэй дараах зургаас танилцана уу.

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ: Байгаль орчны мэргэжилтэн, менежер, холбогдох төрийн захиргааны байгууллагын албан хаагч, байгаль орчны аудитор, байгаль орчны аудитын эрх бүхий хуулийн этгээдийн ажилтан.

КОВИД-ын эрсдэл, нөхцөл байдлын улмаас сургалтанд 15-аас ихгүй оролцогч бүртгэнэ. Оролцогчдыг бүртгүүлсэн дараалалаар ЗӨВХӨН УТСААР ЯРЬЖ БАТАЛГААЖУУЛНА. Сургалтыг хүртээмжтэй байлгах үүднээс нэг байгууллагаас нэг оролцогч бүртгэхийг анхаарна уу.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ:
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/eH54Yx8hLJKgtQdo7

Сургалт зохион байгуулах газрын мэдээллийг зурагнаас дахин харна уу. Зохион байгуулах газар: Эдельвайс арт зочид буудал ...
22/09/2020

Сургалт зохион байгуулах газрын мэдээллийг зурагнаас дахин харна уу.
Зохион байгуулах газар: Эдельвайс арт зочид буудал (Edelweiss Art Hotel), 1 давхар, Хурлын заал (Багшийн дээдээс урагш Хотын түргэн тусламжийн төв 103-ын зүүн талд)

“УУРХАЙН ХААЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТ” сургалт болно“УУРХАЙН ХААЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТ” сэдэвт сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 23...
22/09/2020

“УУРХАЙН ХААЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТ” сургалт болно

“УУРХАЙН ХААЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТ” сэдэвт сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулна. Сургалтын хөтөлбөртэй дараах зургаас танилцана уу.

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ: Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч, уул уурхайн төслийн хэрэгжилтэнд хяналт тавих төрийн захиргааны байгууллагуудын холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнуудад, уул уурхайн төслийн ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах эрх бүхий мэргэжлийн байгууллагын инженер, мэргэжилтнүүд

КОВИД-ын эрсдэл, нөхцөл байдлын улмаас сургалтанд 15-аас ихгүй оролцогч бүртгэнэ.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ:
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/z2N5gvQFRq5T2gYr7

Оролцогчдыг бүртгүүлсэн дараалалаар ЗӨВХӨН УТСААР ЯРЬЖ БАТАЛГААЖУУЛНА. Сургалтыг хүртээмжтэй байлгах үүднээс нэг байгууллагаас нэг оролцогч бүртгэхийг анхаарна уу.

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА УУЛ УУРХАЙ” сургалт болноТус төсөл нь “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА УУЛ УУРХАЙ” анхан шатны сург...
18/08/2020

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА УУЛ УУРХАЙ” сургалт болно

Тус төсөл нь “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА УУЛ УУРХАЙ” анхан шатны сургалтыг 2020 оны 8 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд (1 өдрийн сургалтыг 2 удаа давтан зохион байгуулна) тус тус зохион байгуулна. Сургалтын хөтөлбөртэй дараах зургаас танилцана уу.

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ: Геологи, уул уурхай, байгаль орчны салбарын мэргэжилтэн, инженер, холбогдох төрийн захиргааны байгууллагын албан хаагчид

КОВИД-ын эрсдэл, нөхцөл байдлын улмаас сургалт бүрт 15-аас ихгүй оролцогч бүртгэж байгаа бөгөөд оролцогчдын тоо дүүрсэн тохиолдолд доорх холбоосоор бүртгүүлсэн хэдий ч бүртгэл баталгаажсан гэсэн үг биш гэдгийг ойлгоно уу.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ:
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/hP9X1aBpaLfteujt8
БҮРТГЭЛИЙГ ирсэн дараалалаар ЗӨВХӨН УТСААР ЯРЬЖ БАТАЛГААЖУУЛНА. Мөн сургалтыг хүртээмжтэй байлгах үүднээс нэг байгууллагаас нэг оролцогч бүртгэх боломжтой.

Байгаль орчны аудитын сургалт болноТус төсөл нь "Байгаль орчны аудит" анхан шатны сургалтыг 2020 оны 8 дугаар сарын 13, ...
10/08/2020

Байгаль орчны аудитын сургалт болно

Тус төсөл нь "Байгаль орчны аудит" анхан шатны сургалтыг 2020 оны 8 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд тус тус зохион байгуулна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор оролцогчдын тоо хязгаартай тул зөвхөн цахим хаягаар бүртгүүлсэн оролцогчдын бүртгэлийг утсаар холбогдож баталгаажуулна. Та бүртгүүлэх хүсэлтээ [email protected] хаягаар илгээх бөгөөд сургалтанд оролцох өдөр, овог нэр, байгууллага, холбоо барих утасны дугаараа ирүүлнэ үү.

Сургалтын хөтөлбөртэй дараах зургаас танилцана уу.

Уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны аудит, уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн сэдэвт сургалтууд болноСЕСМИМ төсл...
24/07/2020

Уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны аудит, уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн сэдэвт сургалтууд болно

СЕСМИМ төслийн үйл ажиллагаа 2020 оны 8 дугаар сарын 31-нд дуусгавар болохтой холбогдуулан тус төслийн хүрээнд боловсруулагдсан зарим ажлыг цаашид тогтвортой хэрэгжүүлэх үүднээс дараах сэдвээр сургалтын модуль боловсруулах ажил эрчимтэй явагдаж байна. Үүнд:

- Эрдэс баялгийн салбар ба Жендэр
- Уурхайн хаалт
- Уул уурхай ба Байгаль орчны аудит
- Уул уурхай ба Уур амьсгалын өөрчлөлт

Дээрх чиглэлийн сургалтын модулиуд боловсруулагдмагц тус бүр 2 удаагийн сургалтуудыг 8 дугаар сард зохион байгуулахаар "Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо" НҮТББ болон "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа хөгжлийн төв" ТББ-тай хамтран ажиллаж байна.

Эрдэс баялгийн салбар ба Жендэрийн сургалтын тов гарсан бөгөөд бүртгэл, зохион байгуулалтын талаар хариуцан ажиллаж буй "Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо" НҮТББ-аас дэлгэрэнгүй мэдээллийг тус авч болно.

Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн эмхэтгэл хэвлэгдлээМонгол Улсын хөгжилд эрдэс баялгийн салбар бодитой хувь нэм...
24/07/2020

Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн эмхэтгэл хэвлэгдлээ

Монгол Улсын хөгжилд эрдэс баялгийн салбар бодитой хувь нэмэр оруулж буй энэ үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулагчдад зориулан Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн эмхэтгэлийг хэвлэх ажилд СЕСМИМ төсөл санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилалаа. Уг эмхэтгэл нь монгол, англи хэл дээр хэвлэгдсэн нь салбарын хөрөнгө оруулагчдад хэрэгцээтэй байна гэдэгт итгэж байна.

Тус эмхэтгэлд СЕСМИМ төслийн дэмжлэгтэйгээр боловсруулагдсан Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам орсон билээ. Тус журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс СЕСМИМ төслийн багийн оролцоотойгоор Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөгөө боловсруулах гарын авлага боловсруулсан нь ойрын хугацаанд монгол, англи хэлээр хэвлэгдэх болно. Ийнхүү Монгол улсад хариуцлагатай уул уурхайн олон улсын жишгийн дагуу уурхайг хаах эрх зүйн орчин бүрдэж байгаа нь салбарын хөгжилд чухал ач холбдолтой явдал юм.

Хаалтын төлөвлөгөө боловсруулах гарын авлага нь салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулан боловсруулагдсан тул дээрх журмын хэрэгжилтийг хангах чадавх бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд уурхайн хаалтын сэдвээрх сургалтыг 8 дугаар сард зохион байгуулахаар ажиллаж байна.

Эрдэс баялгийн салбарны жендэрийн сургалт болно Байгууллагын бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг жендэрийн мэдрэмжтэй болгох...
22/07/2020

Эрдэс баялгийн салбарны жендэрийн сургалт болно

Байгууллагын бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг жендэрийн мэдрэмжтэй болгох ажлыг хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-аас зохион байгуулах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг тус байгууллагын хуудаснаас авна уу.

“Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй Монгол Улсын Олборлох салбарын менежментийг бэхжүүлэх СЕСМИМ төсөл”-ийн дэмжлэг, санхүүжилтэйгээр УУХҮЯ-ны захиалгаар буюу салбарын жендэрийн бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэх зорилгоор компаниудын бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг жендэрийн мэдрэмжтэй болгох үүднээс ажил хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулах гэж байна.
SESMIM Project
Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry

“Үнэ шилжилт ба татвараас зайлсхийх” сэдвээр вебинар зохион байгуулнаСЕСМИМ төсөл нь Стратегийн орлогын менежментийн чиг...
22/07/2020

“Үнэ шилжилт ба татвараас зайлсхийх” сэдвээр вебинар зохион байгуулна

СЕСМИМ төсөл нь Стратегийн орлогын менежментийн чиглэлээр Монгол Улсын Сангийн яам болон Татварын ерөнхий газартай хамтран ажиллаж чадавх бэхжүүлэх хэд хэдэн ажлуудыг амжилттай зохион байгуулсан билээ. Тус бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Канадын орлогын агентлагийн төлөөлөл Сангийн яам, мөн Татварын ерөнхий газрын татварын байцаагч нарт зориулан “Үнэ шилжилт ба татвараас зайлсхийх” сэдвээр 5 өдрийн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд тус сургалтын материалуудыг орчуулан хэвлэж Сангийн яам болон Татварын ерөнхий газарт тус тус хүргүүллээ.

КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор уг сургалтыг танхимаар зохион байгуулах боломжгүй болсон тул цаг үеийн байдалтай нийцүүлэн цахим хэлбэрээр зохион байгуулах талаар харилцан зөвлөлдөж байна. Сургалтыг вэбинар хэлбэрээр зохион байгуулах учраас сургалтын агуулгаас түүвэрчлэхээр болсон бөгөөд энэ оны 8 дугаар сард OECD буюу Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) болон Каналын орлогын агентлагтай хамтран зохион байгуулахаар урьдчилан товлоод байна.

Монгол улс үнэ шилжилт, татвараас зайлсхийх асуудлыг ЭЗХАХБ-ын дүрмээр зохицуулдаг тул СЕСМИМ төсөл нь Сангийн яам болон Татварын ерөнхий газарт үзүүлж буй дэмжлэгийн хүрээнд ЭЗХАХБ-ын “Орлого ба Хөрөнгийн Татварын Загвар Конвенц”-ын монгол хэлнээ хөрвүүсэн хувилбарыг хэвлэх ажилд хамтран ажиллаж байна. Олон улсын хууль эрх зүйн давхар татварын чиглэлээр гарч буй хамгийн нийтлэг асуудлуудыг жигд үндэстэй шийдвэрлэх арга хэрэгслээр хангах нь ЭЗХАХБ-ын Орлого ба Хөрөнгийн Татварын Загвар Конвенцын гол зорилго юм.

Address

Orient Plaza #208, Chagdarjav Street/9
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 15:30

Telephone

+976 70101080

Alerts

Be the first to know and let us send you an email when SESMIM Project posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to SESMIM Project:

Share