11/05/2026
Улаанбаатар Эмпати сургуулийн (хуучнаар Мон-Турк сургууль) 2004 оны төгсөгчид, Монтурк сургуулийн төгсөгчдийн боловсролыг дэмжих холбооны санаачилгаар, төрөлх сургуулийнхаа дүү нарын боловсролын чанар, хичээл зүтгэлд хувь нэмэр оруулах зорилгоор, SRE шалгалтад хичээлийн жилийн турш амжилтаа хадгалан, хамгийн өндөр оноог авсан бүлэг бүрээс 1 сурагчид 500,000₮-ийн урамшууллыг өнгөрсөн жилээс эхлэн олгодог болсон билээ.
2025-2026 оны хичээлийн жилийн SRE шалгалтын шилдэг сурагчид болох;
6-р анги Оюунбаатарын Очирням,
7-р анги Болорбатын Зоригт,
8-р анги Өсөх-Ирээдүйн Оюут,
9-р анги Очбадрахын Хонгорзул,
10-р анги Есөн-Эрдэний Содбилэг,
11-р анги Цогтгэрэлийн Мишээл нартаа халуун баяр хүргэе!
Сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн, залуу үеийнхэндээ оюуны хөрөнгө оруулалт
хийж буй 2004 оны төгсөгчдийн үүсгэн байгуулсан Монтурк сургуулийн төгсөгчдийн боловсролыг дэмжих холбооны хамт олон болон холбооны гүйцэтгэх захирал И.Мөнхбаяртаа гүн талархал илэрхийлье!
САЙН БОЛОВСРОЛ
САЙХАН ИРЭЭДҮЙ