ORP Mongolia

ORP Mongolia ORP Институт ORP Institute in South Korea has a variety of experience and knowledge about human resource management and organization development.
(2)

Furthermore, we accumulate global experience and knowledge to make the positive organization culture from the business partnerships with the global companies in the United States and Canada. Through the experiences in Mongolia for the several years, we have learned the organizational structure of Mongolia and what they need for change in their organizations. Mongolia have been starting to change f

or making a better country. That’s why ORP Mongolia is established to support their progress. ORP Mongolia will not only study the phenomenon of the organization that occurs in the process of interaction between people, work and organization but also develop the customized theory and method to solve the problem that they encounter. From these backgrounds, we will try to support for their changes and innovations in their structures through the human relationship and organization culture innovation consulting. An organization which has a full of confidence between the members and organizations. An organization which runs competency improvement by individual members. An organization which makes the best outcomes by reinforcing the power of action. For this, ORP Mongolia will make a constant effort to offer a best consulting service for customers based on the trust.

Шинэ тест оношилгоо нэвтрүүлж эхэллээ 📣📣📣Амжилттай Менторинг нь харилцан нэгнээ ойлгохоос эхлэнэ. Тиймээс Transactional ...
05/08/2026

Шинэ тест оношилгоо нэвтрүүлж эхэллээ 📣📣📣

Амжилттай Менторинг нь харилцан нэгнээ ойлгохоос эхлэнэ.
Тиймээс Transactional Analysis -д суурилсан Эгограм оношилгоог танилцуулж байна.
Энэхүү оношилгоо нь 5 төрлийн үндсэн хэв шинж болон 20 төрлийн нэгдмэл шинжээр хувь хүний сэтгэлгээ, сэтгэл хөдлөл, үйлдлийн хэв маягийг ойлгож танихад туслах болно.

✅CP - Critical/Controlling Parent
✅NP - Nurturing Parent
✅A - Adult
✅FC - Free/Natural Child
✅AC - Adapted Child

Өөрийгөө ойлгох ➡️ Харилцан ойлгох ➡️Итгэлцэх ➡️Үр дүнтэй харилцан яриа ➡️Өсөлт хөгжил

Та дэлгэрэнгүй мэдээллийг 77113549 дугаарт холбогдон авах боломжтой

Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж Есөн хөлт цагаан тугаа хоймортоо залжЕсөн цагаан хүслээ цацал болгон өргөжЕсөн...
09/07/2026

Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймортоо залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн билигтэй Монгол түмэн минь сайхан наадаарай!
🇲🇳🇲🇳🇲🇳
#몽골나담

Зуны урт амралтын өмнөхөн хүний нөөцийн мэргэжилтнүүддээ зориулан "Сонгон шалгаруулалтын тогтолцоо ба процесс" нээлттэй ...
29/06/2026

Зуны урт амралтын өмнөхөн хүний нөөцийн мэргэжилтнүүддээ зориулан "Сонгон шалгаруулалтын тогтолцоо ба процесс" нээлттэй сургалтыг зарлаж байна.

Та бүхэн энэхүү сургалтаас дараах зүйлсийг сурах боломжтой.
✅Байгууллагынхаа сонгон шалгаруулалтын процессоо нягтлан, сайжруулах пойнтуудаа тодорхойлж авна.
✅Сонгон шалгаруулалтын тогтолцооны талаар бүрэн суурь ойлголт авна.
✅Сонгон шалгаруулалтад ашиглагддаг шинжлэх ухаанд суурилсан арга аргачлал, түүлүүдийн талаар сурч ашиглаж чаддаг болно.
✅Солонгосын томоохон байгууллагуудын сонгон шалгаруулалтын тогтолцоо, процессийн туршлага, жишээнээс суралцана.

Хэзээ: 2026.07.07 (Мя)
Үргэлжлэх хугацаа: 10:00 ~ 18:00
Бүртгэлийн төлбөр: 600,000 төгрөг
Хаана: IC tower 501 тоот оффис
Бүртгэлийн линк:
https://forms.gle/tabWosVWqsKHJB1EA

Нэмэлт мэдээллийг 77113549 дугаарт холбогдон авна уу.

Сургалт хөтөлбөрүүд маань амжилттай үргэлжилсээр байна. Байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд, гүйцэтгэх болон дунд ш...
25/06/2026

Сургалт хөтөлбөрүүд маань амжилттай үргэлжилсээр байна.
Байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд, гүйцэтгэх болон дунд шатны удирдлагууд зэрэг олон байгууллагын төлөөллүүд оролцсон үр дүнтэй 7 хоног болж өнгөрч байна.

Өөрчлөлт шинэчлэл, сайжруулалтыг эрчимтэй хэрэгжүүлэхийн тулд бид нэн түрүүнд өнөөгийнхөө нөхцөл байдлыг бодитоор тодорхойлж асуудлаа олж харах нь хамгийн чухал бөгөөд эхний алхам байдаг.
Тиймээс нээлттэй сургалтын давуу тал нь зөвхөн мэргэжилтнээс зөвлөмж сонсож суралцахаас гадна бусад байгууллагын төлөөллүүдтэй уулзан харилцан туршлага солилцож, асуудлуудаа ярилцаж шийдэл, шинэ санаа олох ач холбогдолтой цаг байдаг.

Бид тун удахгүй HRD мэргэжилтэн бэлтгэх системтэй хөтөлбөрийг зохион байгуулах болно.

Хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.

"Гүйцэтгэлийн менежмент ба OKR" сургалт зарлагдлаа. Танай байгууллагад дараах асуудлууд тулгардаг уу⁉️✅Зорилт тавьсан бо...
19/06/2026

"Гүйцэтгэлийн менежмент ба OKR" сургалт зарлагдлаа.

Танай байгууллагад дараах асуудлууд тулгардаг уу⁉️
✅Зорилт тавьсан боловч нэг мэдэхэд мартагддаг
✅Алба нэгж бүр завгүй ажилладаг ч уялдаа холбоогүй
✅Ажилтнууд ажил ихтэй ч тэргүүлэх чиглэл нь тодорхой бус
✅Үнэлгээ хийгддэг ч хүлээн зөвшөөрөхүйц бус
✅Ажилтнууд нь өдөр тутмын ажилдаа дасал болж сэдэл буурсан

Эдгээрээс нэг л асуудал танайд хамааралтай бол та бүхэн энэхүү сургалтад хамрагдан байгууллагынхаа гүйцэтгэлийн менежмент, үнэлгээ,ажиллах арга барил, манлайлал, байгууллагын соёлын асуудлуудаа тусган хэрэгжүүлээрэй.

Хэзээ: 2026.06.25 (Пү)
Цаг: 10:00 ~ 18:00
Хаана: IC Tower 501 (ORP Mongolia Оффис)
Төлбөрийн мэдээлэл: 600,000 төгрөг

Бүртгэлийн линк:
https://forms.gle/47N9BueSYeeb28QAA

Удаан хугацаанд завсарласан нээлттэй сургалтууд маань "Байгууллагад менторшип тогтолцоог нэвтрүүлэх нь" буюу Менторуудын...
19/06/2026

Удаан хугацаанд завсарласан нээлттэй сургалтууд маань "Байгууллагад менторшип тогтолцоог нэвтрүүлэх нь" буюу Менторуудын ур чадваруудыг сайжруулах сургалтаар эхэллээ. Дийлэнх байгууллагуудад менторшип хөтөлбөрийн хэрэгжилт нь шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийн хүрээнд хязгаарлагдах нь бий.
Энэ нь тогтмол бус бөгөөд богино хугацаанд хэрэгжүүлэн төдий л үр дүнтэй байдаггүй. Тиймээс менторшип нь байгууллагад тогтолцоо болон нутагшиж ахлах, туршлагатай ажилтнуудын мэдлэг чадвар, скилл туршлага, нөү хау нь дараа дараагийн үедээ үр дүнтэй дамжигдснаар байгууллагын хөрөнгө болж хүчирхэг байгууллагыг бий болгох боломжтой.
Мөн Ментор ба Менти хоорондын суралцахуй харилцаа нь ментор ба ментид аль алинд нь хөгжих ур чадвараа сайжруулах харилцан үр дүнтэй цаг бөгөөд ахлах ажилтнууд манлайлал, харилцааны скиллээ сайжруулах менти нарт мэдлэг туршлагатай хүнтэй шууд харилцан ажлын байр, хамт олондоо хурдан дасан зохицох, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг өгдөг.

Хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье
АПУ ХК
Тээвэр хөгжлийн банк
Капитрон банк
Мейджор Саплай ХХК
Эм Си Эс Интернейшнл ХХК
Говь Круизер Транс ХХК

Менторшип тогтолцоог үр дүнтэй нэвтрүүлэх, менторын ур чадварыг сайжруулах аргачлал воркшоп зарлагдлаа.❓Менторшип тогтол...
12/06/2026

Менторшип тогтолцоог үр дүнтэй нэвтрүүлэх, менторын ур чадварыг сайжруулах аргачлал воркшоп зарлагдлаа.

❓Менторшип тогтолцоо яагаад хэрэгтэй вэ?
✅Туршлага болон нөү хауг өвлүүлэх
✅Шинэ ажилтнуудыг дасан зохицлыг түргэсгэх
✅Ажлын байрны практик сургалтыг үр нөлөөг нэмэгдүүлэх
✅Алдааг багасгаж бүтээмж нэмэгдүүлэх

❓Сургалтаас юуг сурч мэдэх вэ?
✅Менторингийн талаарх ойлголт
✅Менторинг төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх арга
✅Суурь харилцааны ур чадвар
✅Менторинг ур чадвар
✅Көүчинг ур чадвар

❓Хэнд зориулсан сургалт вэ?
✅Менторын үүрэг гүйцэтгэж буй гүйцэтгэхээр бэлтгэгдэж буй бол
✅Ажилтнуудтайгаа өдөр тутам харилцаж санал зөвлөмж өгөх, көүчинг хийх, чиглэл өгөх үүрэг гүйцэтгэдэг бол
✅Сургалт хөгжлийн тогтолцоогоо бэхжүүлэх, ажлын байрны практик сургалтуудаа чанаржуулах гэж буй бол
✅Харилцан суралцахуй байгууллагын соёлыг бий болгохыг зорьж буй бол

Бүртгэлийн линк:
https://forms.gle/uM3JiWojjBTPDNT96
Холбогдох утасны дугаар:
77113549, 95059054

Байгууллага, хүний нөөц хөгжүүлэлтийн 6 сарын нээлттэй хөтөлбөрүүд зарлагдаж эхэллээ 📣📣📣Энэ удаагийн хөтөлбөр нь 2 өдөр ...
10/06/2026

Байгууллага, хүний нөөц хөгжүүлэлтийн 6 сарын нээлттэй хөтөлбөрүүд зарлагдаж эхэллээ 📣📣📣
Энэ удаагийн хөтөлбөр нь 2 өдөр үргэлжлэх ба та бүхэн байгууллага, баг нэгж, манлайлал хөгжүүлэлттэй холбоотойгоор нэн түрүүнд баг нэгж болон удирдлага манлайллынхаа одоогийн нөхцөл байдал, давуу сул талаа бодитой үнэлж дүгнэх шинжлэх ухаанд суурилсан арга түүлийн талаар суралцах боломжтой.
(Оролцогчийн тоо хязгаартай)

Сэдэв: Манлайллын олон талт оношилгоо ба түүний хэрэглээ
Хэзээ: 2026.06.15 (Да) 19:00 ~ 21:00
Төлбөр: 200,000 төгрөг
Хаана: Ай Си Тауэр 501 тоот
Манлайллын 360 бүртгэлийн линк:
https://forms.gle/axJLxgLqbRMvibha9

Сэдэв: Багийн оношилгоо ба түүний хэрэглээ
Хэзээ: 2026.06.16 (Мя) 19:00 ~ 21:00
Төлбөр: 200,000 төгрөг
Баг хөгжүүлэлт бүртгэлийн линк:
https://forms.gle/eLbd3tckAJm13Gc47

* 2 өдрийн хөтөлбөрт хамтад нь хамрагдах тохиолдолд төлбөрийн хөнгөлөлттэй 🙂
Холбогдох дугаар: 7711-3549

"Менторшип тогтолцооны талаарх ойлголт ба байгууллагад нэвтрүүлэх аргачлал" сэдвээр онлайн лекц зохион байгуулагдах гэж ...
08/06/2026

"Менторшип тогтолцооны талаарх ойлголт ба байгууллагад нэвтрүүлэх аргачлал" сэдвээр онлайн лекц зохион байгуулагдах гэж байна.
✅Байгууллагууд яагаад менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй вэ?
✅Менторшип тогтолцооны ойлголт ба түүний ач холбогдол, нөлөөлөл?
✅Менторшип тогтолцоог нэвтрүүлэх ба хэрэгжүүлэх үе шат?

Хэзээ: 2026.06.11(Пү)
Цаг: 19:00 ~ 20:00
Сургагч багш: И Ёнсог (Байгууллагын сэтгэл судлалын ухааны доктор)
Бүртгэлийн линк: (Бүртгэлийн дагуу та бүхэнд Zoom линк илгээгдэнэ)
https://forms.gle/3tBAFaN1bmMgJQ7W7
* Солонгос хэлнээс орчуулгатай явагдана.

Бид удаан хугацаанд завсарласан нээлттэй сургалт хөтөлбөрүүдээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү сургалтуудаа о...
29/05/2026

Бид удаан хугацаанд завсарласан нээлттэй сургалт хөтөлбөрүүдээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү сургалтуудаа оролцогч нарынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулах зорилгоор санал асуулга явуулж байна. Та бүхэн идэвхтэй оролцож ямар агуулга сэдэвтэй сургалт сонирхож буй талаараа бидэнтэй хуваалцаарай.
Судалгааны линк:
https://forms.gle/w3X86Ak76qCSwxu1A
Холбогдох дугаар: 77113549

Address

ORP Mongolia, IC Tower, 5th Floor, #503
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677113549

Alerts

Be the first to know and let us send you an email when ORP Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ORP Mongolia:

Shortcuts

Share