Tsegts Security

Tsegts Security Өндөр зэрэглэлийн оффис, барилга байгууламжийн гэрээт харуул хамгаалалт, дохиоллын хяналт, камерын хяналтын үйлчилгээ

ЦЭГЦ ХХК нь 2004 онд НЬЮКОМ группийн харьяа өндөр зэрэглэлийн оффис, барилга байгууламжийн гэрээт харуул хамгаалалт, дохиолол хамгаалалт, камер хяналтын үйлчилгээг хүргэх зорилгоор анх байгуулагдсан.
Манай байгууллага Монгол улсын үндсэн хууль, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль болон бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, зааврын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг найдвартай татвар төлөгч байгууллага ба ISO 9001 2015 стандартыг 2018 оноос эхэлж мөрдөн ажиллаж эхэлсэн.

Шинэ өнгө төрхТун удахгүй…
13/08/2026

Шинэ өнгө төрх
Тун удахгүй…

"Ньюсек" /одоогийн Цэгц ХХК/ компанийг анх үүсгэн байгуулалцаж, анхны он жилүүдэд нь удирдан ажиллаж байсан Д.Даваамаа Т...
06/07/2026

"Ньюсек" /одоогийн Цэгц ХХК/ компанийг анх үүсгэн байгуулалцаж, анхны он жилүүдэд нь удирдан ажиллаж байсан Д.Даваамаа Таныг Монгол Улсын төрийн дээд шагнал — "АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН" цол тэмдгээр шагнасанд Цэгц ХХК-ийн нийт хамт олны зүгээс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн улам их амжилт хүсэн ерөөе! 👏

Newcom Property ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даваамаа Монгол Улсын “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.

Тэрээр 2005 онд Ньюком группийн харьяа Ньюком Проперти ХХК-ийг үүсгэн байгуулалцаж, мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээг нэвтрүүлэн ажилласнаар өдгөө 330 гаруй ажилтантай, 180,000 м.кв талбайд үйлчилгээ үзүүлдэг, салбартаа тэргүүлэгч компанийг 20 гаруй жил амжилттай удирдан ажиллаж байна.

Төрийн дээд эрхэм хүндтэй шагнал хүртсэн танд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ньюком группийн хамт олноос 💚

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Японы  Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг ЖАЙКА -тэй хамтран хэрэгжүүлж ...
30/06/2026

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг ЖАЙКА -тэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн “Ажил турших хөтөлбөр”-т Цэгц ХХК идэвхтэй оролцож, хамтран ажилласныг үнэлэн талархал ирүүлжээ.

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн иргэдэд хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, иргэдийн бие даан ажиллаж амьдрах нөхцөлийг дэмжих үйл ажиллагаанд цаашид ч хувь нэмрээ оруулан ажиллах болно.

Хамтран ажилласан байгууллагууд болон хөтөлбөрт оролцогчдод талархал илэрхийлье.

#ЦэгцХХК #Талархал #НийгмийнХариуцлага #ХөдөлмөрЭрхлэлт #ХамтынАжиллагаа

Аюулгүй байдлаа бидэнд даатгаарай. 🛡Цэгц ХХК нь байгууллага, объект, ажилтны аюулгүй байдлыг хамгаалах цогц үйлчилгээг ү...
04/06/2026

Аюулгүй байдлаа бидэнд даатгаарай. 🛡

Цэгц ХХК нь байгууллага, объект, ажилтны аюулгүй байдлыг хамгаалах цогц үйлчилгээг үзүүлдэг.
Манай үндсэн үйлчилгээ:
✅ Биет хамгаалалт
✅ Дохиоллын хяналт
✅ Камерын хяналт

Оффис, агуулах, үйлдвэр, орон сууц, худалдаа үйлчилгээний байгууллагад тохирсон хамгаалалтын шийдлийг мэргэжлийн түвшинд үзүүлнэ.

Хамтран ажиллах, үйлчилгээ авах:
7511 3311, 9989 3310

Ажлын байрны мэдээлэл авах:
8580 4002

#ЦэгцХХК #АюулгүйБайдал #БиетХамгаалалт #КамерынХяналт #ДохиололХяналт #ХамгаалалтынҮйлчилгээ

Цэгц ХХК-ийн зүгээс ажилтан, алба хаагчдынхаа хүүхдүүдэд баярын бэлэг гардууллаа. 🎁Ирээдүйг гэрэлтүүлэх бяцхан үрсдээ Ол...
29/05/2026

Цэгц ХХК-ийн зүгээс ажилтан, алба хаагчдынхаа хүүхдүүдэд баярын бэлэг гардууллаа. 🎁

Ирээдүйг гэрэлтүүлэх бяцхан үрсдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. ☺️

Энэ өдрийг гэр бүлээрээ инээд хөөр, дулаан дурсамжаар дүүрэн өнгөрүүлээрэй! ✨

Хүүхэд бүр жаргалтай байг! ☀️👧👦

#ХүүхдийнБаяр

✨УЛААНБААТАР МАРАФОН-2026-д оролцлоо.🏃🏃‍♀️📣Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын х...
26/05/2026

✨УЛААНБААТАР МАРАФОН-2026-д оролцлоо.🏃🏃‍♀️

📣Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор "Улаанбаатар марафон" Олон улсын гүйлтийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон. Энэ жил “Алхам бүр ёс зүйтэй, Амжилт бүр үнэ цэнэтэй” уриан дор Улаанбаатар Марафон 2026” зохион байгуулагдаж 42 мянга 700 гаруй гүйлтийн спорт сонирхогч, тамирчид оролцсон байна.

🛡Цэгц ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд гүйлтийн спортыг дэмжин ажилтан, алба хаагчид “Улаанбаатар Марафон 2026”-д өөрсдийн хүсэл сонирхлоор оролцсон нь хамт олны эв нэгдэл, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, “Итгэлцэл”, “Хамтын ажиллагаа”, “Шинэчлэл”, “Тогтвортой хөгжил”-ийн үнэт зүйлсийг илэрхийлсэн үйл явдал болж, идэвхтэй оролцсон ажилтан, алба хаагчдад 1 км тутамд 10'000₮ урамшуулал олголоо.

“Улаанбаатар Марафон 2026”-д байгууллагынхаа нэрийн өмнөөс оролцон, хамтдаа гүйж, дурсамж бүтээсэн хамт олны гишүүн оролцогч нартаа баярлалаа. 😊

Татвар төлөгч байгууллагын үүргээ нэр төртэйгээр биелүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байна.“...
08/05/2026

Татвар төлөгч байгууллагын үүргээ нэр төртэйгээр биелүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байна.

“Цэгц ХХК” нь 2025 онд улс, орон нутгийн төсөвт 690,768,641₮-ийн татвар төлсөн бөгөөд Монголын Татварын Албанаас “ТАЛАРХАЛ” хүртлээ.

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг харилцагч, хамт олон та бүхэндээ баярлалаа. 🙏

#ТатварТөлөгч #ЦэгцХХК #МонголынТатварынАлба #ХариуцлагатайБайгууллага

Эрхэм Ньюком Групп-ийн хамт олондоо 33 жилийн ойн баярын мэнд хүргэе.Монголын бизнесийн салбарт тогтвортой хөгжил, иннов...
07/05/2026

Эрхэм Ньюком Групп-ийн хамт олондоо 33 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Монголын бизнесийн салбарт тогтвортой хөгжил, инновац, манлайллын жишгийг бүтээж, олон салбарт үнэ цэн шингэсэн бүтээн байгуулалтыг өрнүүлж ирсэн 33 жилийн түүхийн нэг хэсэг болж, хамтдаа хөгжиж, ирээдүйн үнэ цэнийг бүтээлцэж буйдаа Цэгц ХХК-ийн хамт олон ямагт бахархалтай байдаг.

Цаашдын үйл хэрэг улам өргөжин тэлж, шинэ амжилт, шинэ оргил бүрийг хамтдаа бүтээцгээе.🎉

Өнөөдөр Ньюком групп үүсгэн байгуулагдсаны 33 жилийн ой тохиож байна 🥳🎉👏

Анх ердөө таван ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бид өнөөдөр 600 гаруй ажилтан, есөн охин компани, гурван хөрөнгө оруулалттай компанитай томоохон хамт олон болон өргөжин тэлжээ. Энэ хугацаанд бизнесийн салбарт “мөс зүсэгч” анхдагч байж, улс орны хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулан, нийгэм болон хүрээлэн буй орчиндоо эерэг өөрчлөлтийг бүтээж ирсэндээ бид бахархалтай байна.

Энэхүү амжилтын замналд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ажилтнууд, итгэл хүлээлгэн тууштай хамтран ажилладаг хөрөнгө оруулагчид, эрхэм харилцагч, түншүүд та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Бид цаашид ч хамтын хүч, харилцан итгэлд тулгуурлан үнэ цэнийг улам бататган, илүү ихийг бүтээн тууштай урагшлах болно.

Бидний 33 жилийн бахархалт замнал нь өнгөрснийг өгүүлэх түүх төдийгүй, ирээдүйн их амжилтад хөтлөх өндөр зорилгын бат чиглүүлэгч билээ.

Монгол Улсын үүрэн холбооны салбарын суурийг тавьж, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Мобиком Корпораци ХХК-ийн 30 ...
18/03/2026

Монгол Улсын үүрэн холбооны салбарын суурийг тавьж, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Мобиком Корпораци ХХК-ийн 30 жилийн ойн баярын мэндийг Цэгц ХХК-ийн хамт олны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.
Бид олон жилийн турш аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлээр хамтран ажиллаж буйдаа бахархалтай байдаг бөгөөд цаашдын үйл ажиллагаанд нь улам их амжилт, тогтвортой өсөлт, дэвшилтийг хүсье.
Монгол Улсын дижитал ирээдүйг бүтээх их үйлс нь улам өргөжин тэлэх болтугай.

Цахилгаан холбооны бүхээг, суурин утсаар хязгаарлагдаж байсан харилцааг шинэ түвшинд хүргэж, монголчуудыг дэлхий ертөнцтэй холбосон 30 жилийн бахархалт түүх.

Гучин жилийн тэртээ монголчуудыг анх гар утастай танилцуулсан Мобиком Корпораци нь өдгөө технологийн шинэчлэл, инновацын чиг хандлагыг тодорхойлогч бахархалт байгууллага болон төлөвшжээ.

Өнгөрсөн хугацаанд харилцаа холбоо, техник технологийн ололтыг Монгол орон даяар түгээн дэлгэрүүлж, Алтай, Хянганы их уулс, өмнийн их говь, алдалж тэлсэн уудам тал нутагт аж төрөн суугаа ард түмнээ хооронд нь төдийгүй өрнө, дорнын ертөнцтэй холбох гүүр болсоор ирсэн та бүхний хичээл зүтгэл Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Он цаг улиран өнгөрөх тусам хүний бүтээсэн үйлс, цогцлоосон амжилт, ард түмэндээ хүргэсэн үр шим улам тодрон, үнэ цэн нь өсөн нэмэгддэг билээ.

Мобиком Корпорацын үе үеийн хамт олны хөдөлмөр, Монгол инженерүүдийн ур ухаан, мэдлэг чадвар нь салбартаа жишиг тогтоож, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бат бөх суурийг бэхжүүлж буйд гүн талархал илэрхийлье.

Мобиком Корпорацын амжилтын түүхийг хамтдаа бүтээлцэж ирсэн үе үеийн эрхэм хамт олонд үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, бахдам амжилт, гэрэлт ирээдүй, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Address

Chinggis Khan Avenue, SBD/1 Khoroo, Ulaanbaatar 14251
Ulaanbaatar
14230

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsegts Security posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tsegts Security:

Shortcuts

Share